Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол их аятайхан харизмтай хүн. Тэр нь улс төрийн ийм өндөрлөгт хүргэсэн гэхэд болно. Эршүүд, цохилттой яриатай. Тэр яриа нь олонд таалагддаг. Тиймээс огцорсон Засгийн газрын Шадар сайдаас шинэ Засгийн газрын Ерөнхий сайд, улмаар МАН-ын дарга болж чадсан хэрэг л дээ.
Ер нь У.Хүрэлсүх цогтой, бадрангуй ярина шүү дээ. 2017 оны аравдугаар сарын 4-ний өдөр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдож байхдаа “...Би амь насаа алдахаас ч айхгүй байна. Ганцхан ард түмний минь итгэл найдвар алдрах вий гэхээс би айж байна” гэж хэлээд ард түмнийг уйлуулах шахаж, алга ташилтыг харамгүй авч байлаа.
Тэгээд ажилдаа орсон. Гурван жил шахам ажиллаад сонгуульд орж, өөрийнхөө нэрээр ялалт байгуулж, УИХ-д намаа үнэмлэхүй олонхи болгосон. Сонгуулийн өмнө У.Хүрэлсүхийн нэр хүнд үнэнхүү өндөр, бас хүчтэй байлаа. МАН-ынхан түүний нэрийг дуудсаар байгаад эрхэм гишүүн болцгоосон. Тэгж өндөр нэр хүндэд өнөөх л хэл ярианыхаа хүчээр хүрсэн байдаг. Үүн дээр нь дөрөөлөөд шударгын туйл, цөстэй эр, хүчтэй лидер гэдэг PR-ыг сурталчилгааны баг нь хийж ирсэн.
Өөрөө ч тэгж хэлүүлэхээр, бодогдохоор ярина. 2019 оны наймдугаар сард “...Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэж хэлээд өндөр оноо авсан. 2020 оны сонгуульд яг орохдоо “...Задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно” гэж хэлээд “...Браво” авч, ялалт байгуулсан байдаг.
Түүний дараа 2020 оны долдугаар сарын 2-нд 31 дэх Ерөнхий сайдаар томилогдохдоо “...Эхлүүлсэн тэмцлээ үргэлжлүүлж, эхэлсэн ажлаа дуусгахад бидэнд цаг хугацаа олгосон ард түмэндээ гүн талархал илэрхийлье. Бид хичээн зүтгэн ажиллах болно” гэж бас л сайхан хэлсэн.
Гэхдээ тэр өдрөөс хойш Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн алга ташуулдаг үгүүд нь зүгээр л гоё сонсогддог байсан аж. Үүнийг тэр өөрөө өдөр бүр нотолж байна. Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хургүй гэдэг шиг өөрөө дагадаггүй, өрөөл биелүүлдэггүй, үр дүнгүй сайхан үг л яриад явдаг байсан бололтой.
Яг үнэндээ 2020 оны долдугаар сарын 2-ны тэр өдөр 30 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс ажил хүлээж авсан 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх дөрвөн жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр хүлээж авлаа гэсэн утгатай зүйл хэлчихсэн байдаг. Өөрөө өөрөөсөө хүлээж аваад, өөрөө өөртөө хүлээлгэж өгсөн нь тэр.
Ерөнхий сайд сүүлийн хэдэн өдөр гол боомтууд, бас яамдад ажиллаж байна.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт боомтод ажиллажээ. Тэр үеэрээ нүүрс тээврийн жолооч нартай уулзсан байна. ЗГХМА-наас бэлтгэсэн мэдээлэлд “...Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Жолооч нар Засгийн газрын бие төлөөлөгч томилж ажиллуулах, хил нэвтрэх машинуудын тоог цаашид нэмэгдүүлэх хүсэлтийг тавилаа. Мөн төмөр зам ашиглалтад орсон тохиолдолд автозамын тээвэрлэлтийг зогсоох эсэхийг тодруулж байв” гэж бичсэн байна. Харин бодит байдал дээр нүүрс тээвэрлэлт хэвийн бус, зогсонги байдалд орчихсон, жолооч нар бөөн гомдол тавьж, сүүлдээ “...нохой сүүлээ, сүүл нь хонгорцогоо” гэдэг шиг Ерөнхий сайд нь Сангийн сайдаа, Сангийн сайд ГЕГ-ын даргаа, ГЕГ-ын дарга нь Гашуунсухайт боомтын даргаа, Боомтын дарга нь байцаагч нараа загнаад нэлээд юм болсон байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гашуунсухайт дээрх байдлыг хараад ихэд уурлаж Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг загнажээ. “...Өрөөнд орж ирээд гоё юм яриад байдаг, бодит байдал дээр ийм муу байна” гэсэн байгаа юм.
Ерөнхий сайд хоёр жил гаруйн өмнө 2018 оны дөрөвдүгээр сард Гашуунсухайт боомтод ажиллаж байсан юм. Тэгж явж ирээд Хэвлэлийн албаараа “Гашуунсухайт боомтын тээвэр эргэлт нэмэгджээ” гэдэг гарчигтай мэдээлэл бэлтгүүлж цацсан. Тэнд “...Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн сүүлээр урд хөршийн Ганц мод боомт болон Өмнөговь аймагт байрлах Гашуун сухайт боомтод ажилласан билээ. Энэ үеэр нүүрсний тээврийн жолооч нартай уулзаж тэдний санал хүсэлтийг сонсож зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн. ...Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, ӨМӨЗО, Өмнөговь аймагт тус тус томилолтоор ажиллах үедээ Гашуунсухайт боомтоор нэвтрэх нүүрсний тээвэр эргэлтийг нэмэгдүүлэх талаар холбогдох албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийсний дагуу хилээр гарах тээврийн автомашины тоо эрс нэмэгдээд байна” гэж бичсэн байдаг.
Тэгвэл хоёр жилийн дараа очиход нь Гашуунсухайт, тэндэх тээврийн асуудал шал дордчихсон байгаа нь энэ. Ер нь бол мань эр өөрөө өөрийнхөө ажлыг л эргээд шалгаж явсан гэсэн үг шүү дээ.
Энэ долоо хоногийн эхээр Гадаад харилцааны яам, Эрчим хүчний яаманд ажиллав. Гадаад харилцааны яаман дээр очихдоо “...Зарим нэг компани гадаадад өр тавиад Монгол Улсыг чинь дампууруулах гэж байна. Засгийн газар мэдэхгүй, Гадаад харилцааны яам нь мэдэхгүй. Хэн ямар өр тавьж, ямар харилцаа үүсгэж байгааг мэдэхгүй. Энийгээ зах зээл гээд хаячихсан. Чөлөөт зах зээл гээд байгаа. Чөлөөт зах зээл гэж байхгүй гэж би ойлгож байгаа. Миний баримталж байгаа бодлого. Яагаад гэвэл би Засгийн газрын тэргүүн. Хүссэн хүсээгүй энэ засгийг би удирдаж байгаа. Одоо бол төрийн зохицуулалттай зах зээл гэж байна. Хүн болгон хүссэнээ хийдэг зах зээл байхгүй болсон. Одоо бол дэлхий дээр ч байхгүй” гэж хэлээд буруутаж байх шиг байна. Учир нь аж ахуйн нэгжүүдийн гадаад өрөнд Засгийн газар өөрөө баталгаа гаргаж өгдөг номтой. Тэгэхээр өөрийнх нь хараа хяналтгүй гадаад өр гэж үгүй гэсэн үг юм.
Уржигдар даа, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцах үеэрээ IV цахилгаан станц руу автобусаар явлаа. Автобусанд явж байснаа гэнэт эргэж хараад тэнд сууж явсан Эрчим хүчний яамны газрын дарга нарыг “...Та нарыг хэн яв гэсэн юм. Орондоо ганц хэвлэл мэдээллийн хүн суулгаач. Хэрэгцээгүй, ач холбогдолгүй хүмүүс сандал бөглөөд яваад байх юм. Хэрэгцээгүй дарга нар битгий авч явж бай за юу. Ажлаа хийх хэрэгтэй. Дарга нар ирэхээр дагаад салбагнаад гүйгээд байх юм. Хэрэгтэй хүмүүсээ суулгаж бай. Нэг сайд, дарга ирэхээр бөөнөөрөө дагаад далдганаад гүйлдэх юм. Ажлаа хийцгээ. Яг асуудал хариуцсан цөөн хүмүүс л байх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийнхнийг дагуулж болно. Олон түмэнд хүргэг” гэв. Урьдынхаараа гоё сонсогдсон шиг байгаа юм. Цахим сүлжээнд амыг нь, алдрыг нь магтаад сүйд. Яг үнэндээ тэр хэдэн газрын дарга ажил байдлаа танилцуулахгүй бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбар дээр очоод яах юм бэ. Ерөнхий сайд өдөр бүр тэр яаманд очихгүй. Тиймээс очсон дээр нь болох болохгүйгээ ярьж, ажил хэргээ шийдүүлэх хүсэлт тэдэнд байж л байгаа. Хэн ч түүнийг дагахгүй байя гэж бодъё л доо. Яамаар орлоо, хэдэн хүн ширээн дээр ажлаа хийгээд сууж байгаатай таарна. Юу асуух уу, ямар шийдэл гаргах вэ гээд мэдэхгүй юм их гарч ирнэ. Цахилгаан станц оръё. Бодлого, төлөвлөлтийн талаар тэр хэдэн газрын дарга л түүнд хэлж өгнө.
Ичсэн хүн хүн алах, айсан хүн айл эвдэх гэдэг шиг өмнө нь гадаад өрийн талаар хэтрүүлснийгээ “...Дулаан, цахилгааны үнэ нэмэгдээгүй, гурилын үнэ нэмэгдээгүй байхад яагаад талх, нарийн боовны үнэ нэмэгдээд байна вэ. Үүнийг чөлөөт зах зээл гэх үү. Энд төрийн зохицуулалт байх ёсгүй юу” гэж Хотын даргын үүрэг гүйцэтгэгчээс асууж, түүнд тайлбар өгч байна лээ. Хамгийн гол нь ингэж хэлснийг нь Ерөнхий сайд бантахдаа Ерөнхийлөгчийн бизнес рүү халдах нээ гээд л яригдаж байна.
Ингээд л Монгол Улсын 30 дахь, 31 дэх Ерөнхий сайдын галтай цогтой үгнүүдийг үр дүнтэй нь харьцуулбал их л сонин хариу гарч байна. ЖДҮ-гийн нөхдүүдийг үзэн ядаад л байсан. Одоо хосоор нь дэргэдээ авч, албан тушаалд томилчихоод олны уурыг барж байх жишээтэй. Эдгээрээс нь болсон уу, яасан, УИХ-ын сонгуулиас хойшхи судалгаануудын дүнг харахад У.Хүрэлсүхийн нэр хүнд өндрөөс шүхэргүй үсэрсэн юм шиг л доошилж байна.
Ерөөсөө л Ерөнхий сайд У.Хүрэлсүх window shopping буюу мөнгөгүй дэлгүүр хэсч байгаа хүн шиг л ажиллаж байна. Window shopping хийж буй хүнд өөртөө ямар ч хохиролгүй. Хамгийн гол нь window shopping хийсэн хүний стресс тайлагддаг. Бас Хүн харахад дэлгүүр “буулгаж” харагддаг гэдэг.
Ер нь бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэтээр бусдыг чанга дуугаар загнаж, эрх мэдлээ, бяраа гайхуулсан шиг, өөрөө өөрийгөө шалгаж өө сэв илрүүлсэн шиг алхаж явна. Нэг үгээр, тэр window shopping хийсээр 30, 31 дэхийн албыг өнгөрөөж мэднэ. Энэ янзаараа тэр хэзээ ч “худалдан авалт” хийхгүй.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Олныг хуурч дүр эсгэсэн өмхий ямаа..
yoronhii saidaa zeejeeree hamgaalna .ard tumen maani ch nadtai adil gej bodoj bn, bid yaridag bish hiideg, hiilgej chaddag huntei bolsondoo bayartai baigaa.
Hiisen umtai tsaashid ch hiih Huukiig demjineeeeeeee
Tsaana ni Battulgiin hiisen ajil gej nvdend haragdah, gart barigdah yum baigaamuu ? 21 oni songuuli hvrfel bvh medeelliin heregsel neg iimerhvv l yanzaar ajillah buyu Hvvkiig l muulj baigaad Genkog dahin gargah sanaatai yum bna. Ene bol Genkogiin bagiin ajil bna.
Сэтгэцэд нь жаахан өөрчлөлт ороод байна уудаа гэж бодож байгаа. Жаахан хөөрөл солиорлын шинж ажиглагдаад байгаа. Бодит байдлаасаа тасраад өөрийнхөө төсөөллийн ертөнцөд байгаа мэт аяглаж байгаа. Автобусанд хамт суусан албаны хүмүүсийг загнаж байгаа бичлэгээс үзвэл өвчин нэлээн хүндрэх талдаа байна уудаа гэж бодогдсон.
Ta uuruu hurtsiin tasag ruugaa yavbal yaaaasiiimb?Demi dagan namirch, daldagnaj yavaa, dolooj yavaa humuust shaardlaga tavisang bas l oilgosongui uy. Lol.
Худал попчин, шуналтай жүжигчин. Өөрөө болон ойрын хүмүүсээ баяжуулахаас өөрөөр ард түмний тусын тулд юм хийгээгүй. Сүржин үг, даржин үр дүн.
Harin ch shunalgui hun gesen shuu.
дэлхии даяар европын сүүлиин дарангуйлагч коммунист лукашенког сэтгэц нь асуудалтайг зөвшөөрч байна монголд мандуулж буй хүрэлсүх чинь юу вэ
JDYchidiin ah jyjigchin Tsergiin darga
Энэ хулгайчийн засгийн ордны ард Монгол улсын хуулийг зөрчиж газар авч 7 давхар бариулж зарж идсэн асуудал хэзээ хууль хяналтын байгууллагад очих вэ? Тэр цаг хэзээ ирэх вэ?
Тэгээд тэр байшингаа бариулж бхдаа Цолмонгийн байшин гэж яриа тарааж ард нь нуугдаж бсныг нь яана. Унэхээр ечуухэн шуу.
Ухна ямаа шоронд байх естой хулгайч. 103.111.68.3 саяхан Энэ хулгайчийн засгийн ордны ард Монгол улсын хуулийг зөрчиж газар авч 7 давхар байшин бариулж зарж идсэн асуудал хэзээ хууль хяналтын байгууллагад очих вэ? Тэр цаг хэзээ ирэх вэ? Шударга ес гэж Монголд байна уу?
Сайн л ажиллаж байгаашдээ, хугацаа хэрэгтэй!
ОДОО МОНГОЛЫН АРД ИРГЭД ЮМ ОЙЛГОХООР БОЛСОН БОЛ ОЙЛГОМООР ЮМ ИРГЭДЭД ТААЛАГДАХ ҮГ ХЭЛНЭ ГЭДГИЙГ ХҮРЭЛСҮХ СОНГОДОГООР НЬ ХАРУУЛЛАА ГОЁ ҮГ СОНСООР ӨӨРСДӨӨ ӨЛБӨРЧ ҮХЛЭЭ ХЭН Ч ГОЁ ҮГ ЯРИЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ ХАХА..БИ ТА НАРЫГ ЖАРГААН АА ГЭЭД Л ХАХА ҮНЭН ТЭНЭГ МОНГОЛ БОЛЖЭЭ БИД ...
Хүрэлсүх ямар ч гэсэн Бат Эрдэнэ Ми Энхболдыг ерөнхийлөгчид дэвшүүлж Эбэ Баттулгад найр тавьж байсан МАНАН-г арааманд нь оруулж байгаа.
Bugdiig raamand ni shahaj, yaijignuulna. 30 jild undesnii neftiin uildvertei bolno geed yariaad bsn bol yarina shdee,Getel ded butetsuudee tuhailbal tumur zam, avto zam,agaariin suljee zergee 2-hon jild buteegeed ter tumur zamaar ni Vagon yavsan shdee. Delhiid ded butetsiig ingej 2 jil barisan tuuh bhgui. Daanch manaihan Ginnesiin No mind burtguulne gj medehgui b.Demjine eeeeeeee!
Bitgii hutsaa garidaa naad hun chini hongiliin uzuurt gerel gargasan shuu! UB-iig utaanaas Mongoliig manan mafias salgasan shuu! Ugee olj mooroorei.
ene durakid tiim uhaan baihgui genko durakad ch baihgui zugeer l sonoh tavilantai mongol
ene durakiin suulchiin zogsool gants hudag togloomchin hun hudalch
Tashaandaa nagaantai, tarhindaa taakchiktai , er hun dee bi
Үе үе автобус дотор дэмийрч \ солиорч \ явдаг хүн гарч ирдэг ... Өнгөрсөн зууны 60 , 70 , 80 , энэ зууны 1О - аад онуудад улсын театрт - улсын наадамд гэх юм уу , оросоор үгс тоочоод л яваад байдаг , эсвэл баян айлын хүргэн , цэргийн командлагч - бууны нохойнууд г .м - ээр
ОДОО МОНГОЛЫН АРД ИРГЭД ЮМ ОЙЛГОХООР БОЛСОН БОЛ ОЙЛГОМООР ЮМ ИРГЭДЭД ТААЛАГДАХ ҮГ ХЭЛНЭ ГЭДГИЙГ ХҮРЭЛСҮХ СОНГОДОГООР НЬ ХАРУУЛЛАА ГОЁ ҮГ СОНСООР ӨӨРСДӨӨ ӨЛБӨРЧ ҮХЛЭЭ ХЭН Ч ГОЁ ҮГ ЯРИЖ ЧАДНА ШҮҮ ДЭЭ ХАХА..БИ ТА НАРЫГ ЖАРГААН АА ГЭЭД Л ХАХА ҮНЭН ТЭНЭГ МОНГОЛ БОЛЖЭЭ БИД ...
zailoo
энэ сумьяабузарыг барьж хориочээ хүрэлсүх сумтайн сумтай гэхдээ сумьяад зодуулснаасаа хойш бүүр сонин болчлоошт тархи толгойдоо гэмтэл авсан байхаа хөөрхий
Эдийн засгийн боловсролын А- ч үгүй Хүрэлсүх хий сүржигнэх захиргаадаж командлах цэргийн даргын аргаар хол явахгүй гэнэт ангалруу унаж балрах вий. Цэрэг командлах Төр жолоодох тэнгэр газар лугаа ялгаатай.
Er ni manaih sing dampuu ulsiig sergeehed tsergiin deglem l heregtei bdg umdaa. 2 say tugrugiin tsalin ugie gehed ajilchin irsen ch 2 honood alga bolj b.Tsergiin deglem unen chuhal b. Hunii erh ntr gej dongosoh l bh.Eruusuu reformiig husehgui hugshidiin tetgevereer amidrah geed bgaa.
Naizuud geed baigaa humuus ni zaaval alban tushaal hashih estoi yum baih daa.ner hundiin ungaagaad
Setgeziin emgeg ilerch baigaa.
You are seriously sick yourself, dear. This is what happens when you go off yr meds. He's breaking stereotypes, defying stereotypes that's why you,poor creature, can't understand it. Ever notice paid troll trash can't argue FACTS. What an Unprofessional, rude, juvenile hack.
орон сууцанд амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг халамжаас хас.
Сонгууль дөхөхөөр л Хүрэлсүхийг жаал гоочилж хоолны мөнгөө олох юмдаа энэ захиалгат бичээч нар ,даанч ард түмэн Хүрэлсүхийгээ дэмжээд байна яагаад гэвэл тэр зөв ажиллаж байна угаасаа ч золбоолог дайчин эр. Ажил хийж байгаа хүнд алдаа байж л байгаа , гэхдээ зүрх сэтгэл нь ард түмний төлөө цохилж байгаа бол болоо. Хүрэлсүхийг мөлжиж байгаад сонгуульд амжилт гаргана гэж байгаа бол горьд наадах чинь ард түмний Ерөнхий сайд шүү
Зөв юм хийх гэсэн хүнийГ ямар нэг болж бүтэхгүй өө сэв харж муулж байдаг, муулахын төлөөх сэтгэлгээгээ болих цаг болжээ.Мнгол хүний төрөө дээдэлж хүндэтгэдэг тэр сайхан сэтгэл зүй хаана байна
Ийм муу худалч хулгайч ам ажил нь алд дэлэм зөрдөг ЕС үзсэнгүй өөрий бас хөлсний бичээчдээр өмөөрүүлэх санаатай поп шоучин
Хэнд ч хүртээлгүй,хийсэн ажилгүй худал шоудсан хүн харагдаад байна.Баянхонгор Говь алтайг холбох асьфалтан зам битгий хэл дархан улаанбаатрын замаа устгасан хүн дээ.Попрооч гэхүү дээ
ih yum hiij bga da
Хүрэлсүхийг яаж ийгээд буулгачихвал монголыг нурааж самархад бүүр амархан болно гэдгийг дотоодын дайснууд сайн мэдэж байгаа!!
Хүрэлсүхийг яаж ийгээд буулгачихвал монголыг нурааж самархад бүүр амархан болно гэдгийг дотоодын дайснууд сайн мэдэж байгаа!!
Хүрэлсүхийг яаж ийгээд буулгачихвал монголыг нурааж самархад бүүр амархан болно гэдгийг дотоодын дайснууд сайн мэдэж байгаа!!
Хүрэлсүхийг яаж ийгээд буулгачихвал монголыг нурааж самархад бүүр амархан болно гэдгийг дотоодын дайснууд сайн мэдэж байгаа!!
Hoid solongosin udirdagchin huurai dyy Sum Hyyk
Дуутай бороо хургүй, Цуутай хүүхэн хуримгүй гэдэг.
Чөлөөт зах зээл байхгүй. Төрийн зохицуулалттай зах зээл байх болно гэж зоримог хэлсэн. Цөөхөн хүн амтай, жижиг зах зээлтэй оронд юуных нь чөлөөт зах зээл вэ? Миллиард гаруй хүн амтай, дэлхийн хэрэгцээний ихэнхийг хангаад байгаа хятад хүртэл төрийн зохицуулалттай зах зээлтэй байна. Эхлүүлсэн ажлаа амжилттай хийхийг хүсэн ерөөе. Амжилт.
Xooson amlagch xoer nyyrt,xiisen bulxaindaa baritsaalagdsan xyn gej xaragddag.
Мundag chadaj l bga zaluu .
yostoi gants zov hun garsan da ..amjilt hurelsuhee
Манай ерөнхий сайд үнэндээ гологдож байна шүү. Хүрэлсүхийн амнаас унаж буй үг бол монголын засгийн газрын шийдвэр, МАН-н бодлого байх ёстой.