sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. Ладакх дахь хоёр улсын хилд үүссэн хурцадмал байдлыг намжаахын тулд зуучийн үүрэг гүйцэтгэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэг, Хятадад дахин санал болгожээ.
 
 
 
 
“Хятад, Энэтхэг бэрхшээл тулгараад байгааг би мэднэ. Тэд үүнийг зохицуулна гэж найдаж байна. Боломжтой бол АНУ энэ асуудалд туслахдаа баяртай байх болно” хэмээн тэрбээр сэтгүүлчдэд мэдэгджээ.  Д.Трампын өмнө нь нэг бус удаа дэвшүүлж байсан энэ санаачилгаас Хятад, Энэтхэгийн эрх баригчид үндсэндээ татгалзсан.
 
 
 
Ойрхи Дорнод дахь сөргөлдөөнийг даван туулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө Польшийн депутат Д.Трампыг 2021 оны Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлснийг АНУ-ын Засаг захиргааны тэргүүн цохон тэмдэглэжээ. Түүнчлэн БНАСАУ-ын цөмийн асуудлыг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргасных нь төлөө Абэ Шинзо өнгөрсөн жил өөрийг нь мөн энэ шагналд нэр дэвшүүлж байсныг Д.Трамп сануулан дурдав.
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг