Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, баялаг бүтээгчдийн төлөөлөлд төрийн дээд одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн Ёслол, хүндэтгэлийн их танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор:
“…Үндэсний үйлдвэрлэлийг сэргээх, чөлөөт зах зээлийг хөгжүүлэх, иргэдийг ажлын байраар хангах болон эрүүл мэнд, барилга, дэд бүтэц, худалдаа, хүнс, аж үйлдвэрийн салбарыг дэлхийн жишигт нийцүүлэн, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо нийгэм эдийн засгийн салбарт өндөр хувь нэмэр оруулж буй”
“Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар,
“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирийн Баттөр,
“Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарыг шагналаа.
Монгол Улсын гавьяат цолоор:
“…Үндэсний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, чөлөөт зах зээлийг дэмжих, Монгол Улсын эдийн засаг, уул уурхай, хүнс, худалдаа, аж үйлдвэр, агаарын тээврийн салбарыг шинэ түвшинд гаргах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй”
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ашиглалтын инженер Дүүгийн Адъяа,
“Витафит милк” ХХК-ийн захирал Содномын Болорсайхан,
“Ханбогд кашмер” ХХК-ийн ерөнхий захирал Чойдонгийн Ганцэцэг,
“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг,
“ОБ Пластик” ХХК-ийн ерөнхий захирал Жамцын Отгонбаяр,
“Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул нарыг Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор;
“Моннидер” ХХК-ийн захирал Энхбаатарын Алтанбагана,
“Түшиг групп” ХХК-ийн захирал Ганзоригийн Баттүшиг,
МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Магваны Оюунчимэг,
“БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Банзарын Жаргалсайхан нарыг Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан цолоор;
“Хурд групп” ХХК-ийн барилгын даамал Мятавын Хүрэлбаатарыг Монгол Улсын Гавьяат барилгачин цолоор;
“МИАТ” ТӨХК-ийн агаарын хөлгийн дарга Дашдондогийн Баярсайханыг Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор тус тус шагнасан юм.
Сүхбаатарын одонгоор:
“…Мал аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингэсэн эцсийн боловсруулалт хийж, олон улсын стандарт шаардлагыг хангасан өндөр чанар, загвар бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсын эскпортод чиглэсэн улс болох үндэсний ашиг сонирхлыг манлайлан ажиллаж, улсынхаа эдийн засаг, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан тус компанийн үе үеийн ажилтан албан хаагчдын гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж” “Говь” ХК-ийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Баялаг бүтээгчид ээ,
Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны гавшгайчид аа,
Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхимын 60 жилийн ой, Монгол Улсад хувийн хэвшил үүсэн бий болсны 30 жилийн ой энэ жил тохиож байгаа нь баялаг бүтээгчид, бизнесийн салбарынхны хувьд давхар давхар баяр болж байна.
Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаагүйгээр хүн төрөлхтний оршин тогтнохуй, хөгжил дэвшлийг төсөөлөх боломжгүй билээ. Монгол Улс нийтийн жишгээр хувийн өмч, хувийн бизнесийг хуульчлан хамгаалах болсон нь 1990 оны Ардчилсан хувьсгалын хамгийн том үр дүн, үнэт зүйл болж билээ. Чухамдаа хувийн хэвшлийнхэн, баялаг бүтээгчдийн өдөр бүрийн шаргуу хөдөлмөр зүтгэлээр Монгол Улс эрс өөрчлөгдөн шинэчлэгдсэн юм. Ганцхан жишээ дурдахад, 1990 оноос өмнө малын тоог 25 саяд хүргэх зорилтыг удаа дараа тавиад биелээгүй байдаг. Гэтэл малыг хувьчилснаас хойш жил өнгөрөхөд 25 саяд хүрч, одоо 70-80 саяар тоологдох хэмжээнд хүрчээ.
Дүгнэж хэлэхэд, 2019 оны эцсийн байдлаар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 75 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 81 хувийг мөн хувийн хэвшил бүрдүүлж, нийтдээ 9.7 их наяд төгрөгийг татвараар дамжуулан нийгэмдээ өгчээ.
Иргэдийн амьжиргааг дээшлүүлж, тогтвортой орлогыг бий болгох хамгийн зөв халамж бол ажлын байр юм. Өнөөдөр хувийн хэвшил нийт ажлын байрын 71 хувийг хадгалж байна.
Манай эдийн засгийн уламжлалт, үндсэн салбар болох хөдөө аж ахуйн түүхий эдийн боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл цэвэр хувийн хэвшил дээр тогтож, уул уурхайн бус экспорт – ноос, ноолуурын худалдаанд хувийн хэвшил тэргүүлж байна.
Монгол Улс баялаг бүтээгчдээ хүндэлж, тэднээр бахархаж, санал санаачилгыг нь дэмжиж, бүхий л бололцоог нь олгож байх учиртай. Олон ажлын байр бий болгож, хүмүүсийг цалинжуулж байгаа хүн бол манай нийгмийн баатар, бүгдийн хүндлэл, талархлыг хүлээх эрхэм байх ёстой. Ийм ч учраас ионголын төр өнөөдөр баялаг бүтээгчдээ шагнаж, гавьяаг нь тодотгож байна.
“Жигүүр гранд” группийн ерөнхийлөгч Дашбалжирын Баттөр, “Монос” группийн ерөнхийлөгч Лувсангийн Хүрэлбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Дагвадоржийн Ганбаатар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа. Үүсгэн байгуулсан, үйлс бүтээл нь дэлгэрсэн компаниараа овоглогдсон энэ гурван эрхмийн хийсэн бүтээсэн, босгосон зүтгэснийг нь монголчууд дэндүү сайн мэдэх учир тоочих шаардлагагүй гэж бодож байна. Барилга, үйлдвэрлэл, худалдааны салбарт энэ хүмүүс шинэ стандарт, шинэ чанарын жишгийг тогтоож, баялаг бүтээгчдийг үлгэрлэн дагуулж чадсан байна.
Давхар баярын энэ сайхан өдөр үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбарын манлайлагчдад Монгол Улсын гавьяат цол тэмдгийг олгож байна.
Мөн монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч “Говь” ноолуурын үйлдвэрийн хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан, монголын үйлдвэрлэгчид дотроос дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ.
Бизнес эрхлэгчид Та бүхэн маань шулуун дардан замаар явж ирээгүй, өр зээлэнд орж, эд хөрөнгөө хураалгаж, зээлийн өндөр хүүгийн дарамтад орж, ажилчдынхаа цалинг ч тавьж чадахгүй хүнд байдал үүсэж, унаж босож одоогийн амжилтаа гаргасан байдаг. Энэ замыг бүхий л хувийн хэвшил туулсан. Олон мянган хүнийг ажлын байраар ханган амьдралын баталгааг нь бий болгож, бизнес хийнэ гэдэг хамгийн том хариуцлага байдаг. Бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн төлөөлөл болгож, өнөөдөр Та бүхэнд Монголын төр талархал илэрхийлж байгаа юм.
Эрхэм баялаг бүтээгчид ээ,
Хувийн өмч, чөлөөт хөдөлмөр, зах зээл нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөний бат суурь бөгөөд үүнгүйгээр жам ёсны хөгжил дэвшил хэзээ ч ирэхгүй.
Тийм ч учраас өнөөдөр, хоёр ойн баяр давхцсан энэ өдөр Монгол Улсын баялаг бүтээгч манлайлагчид, бизнес эрхлэгчдийн амжилт бүтээл, гавьяа зүтгэлийг үнэлэн Төрийн дээд одон, медалиар шагнан алдаршуулж байгаа юм.
Улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Та бүхний хийсэн бүтээсэн бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа талархаж, гүн хүндэтгэл илэрхийлж байгааг хүлээн авна уу.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлийг даван туулахад төр засагтаа, ард түмэндээ Та бүхэн ажлын байрыг хадгалснаараа үнэлж барамгүй их тусыг хүргэж байгаа гэдгийг мөн онцлон тэмдэглэж байна.
Монголын эдийн засаг одоогийнхоосоо хэд дахин тэлэх нөөц, боломж бий. Бид үргэлж жижигхэн байхгүй, агшиж суухгүй. Бизнесүүд тэлэх, өргөжих нь маш чухал байна. Төрөөс алсын хараа, хэтийн бодлогоор залж чиглүүлж чадвал Монголын бизнесийн салбарт асар их ирээдүй бий бөгөөд үндэстнээ сайн сайхан амьдралд хүргэх чадал чансаа, чадавхтай. Хүн бүр хөдөлмөрлөж, баялаг бүтээж, улс үндэстнээ хүчирхэг эдийн засагтай, хөгжингүй улс болоход өөр өөрийн хувь нэмрээ оруулж, гар бие оролцохыг уриалж байна.
Монголчуудыг, Монгол Улсыг хүчирхэг эдийн засагтай, тогтуун хангалуун улс болгох галт тэрэгний зүтгүүр нь өөр хэн ч биш үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид Та нар юм шүү. Тиймээс эдийн засгаа 100 тэрбум ам.долларт хүргэхийн төлөө төр, хувийн хэвшил харилцан ашигтайгаар хамтран ажиллах хэрэгтэй.
Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн танхим, баялаг бүтээгчдийн өмнө хүрсэн амжилт, ололтоо улам ахиулах, бүтээмж, орлогоо нэмэгдүүлэх замаар хөгжлийг түргэсгэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулах чухал зорилтыг 60 жилийн ойтойгоо зэрэгцэн дэвшүүлэх учиртай. Нийтийн сайн сайхны төлөөх бүтээлч эрэлхийлэл, баялаг бүтээх явцыг Та бүхэн цаашид ч манлайлан монгол хүн бүрд хангалуун амьдрал, гэрэлт ирээдүйг авчрах хөгжлийн зүтгүүр нь байх ёстойгоо үргэлж санаж яваарай. Та бүхэнд улам их амжилтыг хүсье.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголын баялаг бүтээгчдийн үйлс дэлгэрч, амжилт бүтээл нь арвин их ач тусаа өгөх болтугай” гэлээ.
Сэтгэгдэл0
Maksiin Ganbaatart chin setgeleese bayr hurgie.Hedelmerch.daruuhan es surtahuuntai shan hun shuu.Amjilt.
Сонин эмэнийхэн та нар сонин байна шүү!!!! АНУ-ын Хөдөлмөрийн баатар гэж сонссон хүн байна уу? Соц үеийн балай юм аа одоо болимоор юм биш үү?
Паа шинэ цагийн пийдалууд
Хүн хордуулбал хөдөлмөрийн баатар болдог аж. Эм, архи хоёр хоёулаа хор. Хүний өвчин зовлонг палимдуулж бизнес хийдэг арчаагүй гарХүрэлбаатар ккк. Төрч самуурч
Ганбаатар ста юу бүтээсэн гэж авч байгаан хуухай луйварчин муруйтай тоглоом
Хүрз барьж үзээгүй хүнд ийм шагнал өгч болох уу тэр ажилчин хүнд нь өгвөл дээр байсан юм эзэнд нь өгөөд яах вэ дээ.
Ганбаатарын дэлгүүр гуанзнаас өөр юу хийснийг нь сурталчилмаар юм Мундаг хүн байсан байнашдээ
Бүхэл бүтэн улсын нурж байсан үйлдвэр сүү хк хөл дээр нь босгосон өчнөөн л бүтээн байгуулалт банада
Манай луйварчид социализмын үед баригдсан үйлдвэрүүдийг хэргээр бүр тэгэхээс тэгэх гэж өрөнд баригдуулж нурааж сөнөөж,үнэгүйдүүлж байгаад үнэгүй хувьчилж авдаг биз дээ....СҮҮ ХК-ийг ч ялгаагүй.
Genko ch 2021 ondoo sain beldej, bayachuudiig ch daichilj bna daa !!!
Damiin naimaa hiij humuusiig shulj amidardag humuus hudulmuriin baatar boldog boljee.
Ter hun ta 2 iin ulsad tolson tatvarion hemjee her zoruutei bol
Ter hun ta 2 iin ulsad tolson tatvarion hemjee her zoruutei bol
Хуцалгүй өөрийгөө хичээ Ажил хийж үзээгүй хийсэн ажлыг нь мэддэггүй юмнууд дандаа хүн шүүмжилж явах юм
jagaa ah haachib aakkk
макс сүлжээ үндэснии үйлдвэриин хүнсииг ад үздэгииг хүнсчид андахгүй бараанд гэрээ гэж 10 гаруй цаас шаардан а биелэнэ гэвэл худал жириин үйлдвэрлэгч нар шагналд алга манан байна
Энэ хүмүүсийн сэтгэлгээ зөв гэж бодохоор миний сэтгэлгээ буруу юм шигээ
Орос Америкаас аль мууг нь аваад хольчихсоныг Монгол гэнээ.
Компаниа амжилттай ажиллуулж тогтмол ажилын байр бий болгож тогтмол татвар төлж салбартаа нэр хүндтэй ажиллаж бгаа захиралуудыг төрөөс шагнасан нь зөв бнаа Оджаргал Буянгийн Жагаа гээд олон хүнийг шагнах байлаа даа
Орос хэлээрээ Монголд өндөр аваад сурчихсан,Европ тэднийхээ гутлын алчуур буриад уу хөө? Марубенийг Монголын нэрээр луйвардсан, Монголчуудыг доромжилдог жүжигчин буриад Жагаа магаа гээд л.Орос социализмтайгаа одоо та нар Монголд өндөр авах уу. Юун хөдөлмөрийн баатар шагнал энэ тэр вэ муу хоногийн найз хуншгүй буриад.
Чи хөө орос эхнэрийх салтаа долоож явсан дөрвөд өвгөнийхөө тухай ерөөсөө бичихгүй юм аа....
Буриад эхнэр авсан Орос харсангүй дээ гэж. Сэжиглэдэг л дээ.Оросууд бөгсийг нь долоодог буриадуудыг Хятад Монголчуудын ч төвшинд үздэггүй нь харамсалтай.
Би бол Буриад эхнэртэй Орос,Орос эхнэртэй Буриад аль алийг нь зөндөө л харсан. Эрхүү д ч Москвад ч байж л байна.
Буяны жагаад баатар цол өгвөл төр амруугаа алгадуулна даа. Энгэр дүүрэн хэрээ тасын зураг болсон монгол дүр үзүүлсэн амьтан чинь хэн нь юм? Вирус эхэлхэд маск дамлав гээд сонинд гарч байсан Монос өбөгөн одоо баатар гээд онхойж байхым даа. гачаан гачан.
бүгдэд нь баяр хүргэе
Ай нохой долоо гэж.
Хүнийг мал болтол нь ажилуулж2 үр шимээр нь зөвхөн өөрөө баяждаг зэрлэг капитализмын баатрууд хн..жигүүр грандад үхтлээ илүү цагаар ажилладаг тэр олон ажилчдаас баянаа байг хүн шиг амьдардаг ажилчин бнуу бие муутай л болсон байх даа
Хамаг ажлаа хийлгэнэ эрүүл мэнд нийгмийн асуудлын шийддэг юм уу энэ Баттөр гуай. Энэ том том бүтээн байгуулалтын босголцож явсан, явж байгаа ачаа тээврийн барилгынхан үйлдвэр баазаасаа хэнийхэн нийнмийн асудлын хоншоортой шийдэж, хэнийхэн хөдөлмөрийг үнэлэсэн юм бэээээ..... Баттөр гуай та сайн бодоорой. Олон олон ажилчдын чинь хөдөлмөр хөлс таны энгэрт буулаа.. танд сайн сайханыг хүсье.
Ganbaataraas busad n araggui araggui
Нүдээ олсон шагнал бна. НААД ЗАХЫН АЖЛИЙН БАЙР, УЛСЫН ТӨСӨВТ ХУРИМТЛУУЛСАН ТАТВАР, ОЛОН ХҮНИЙ АМИН ЗУУЛГИЙГ ХАНГАЖ ЯВАА ЭРХЭМҮҮД. БАЯР ХҮРГЭЕ.
Шагнагдсан оркууд дараа жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар түрийвчээ сэгсрүүлээхээ эрхбиш мэдэж байгаа болов ууу.
Minii aav jiguur grand 25jil ajilsan Setgelgui hun dee ene
Ха ха ирэх сонгуулийн мөнгө бэлтгэгчид
butehgui eronhiilogch bna aa ...shireenii ard suudag hund hodolmoriin baatar ogdog.jinhene hodolmor hj bga hund ogmoor ym
Bayalag buteegchiddee bayar hurgii
D.Ganbaatartaa Bayar hyrgye,agyy byteelch ajillsag saihan zaluu daa,yaj ch harlyylah geed chadahgyi ee!!asar ikhe hedelmer hiisen asar olon hymyysiig ajiliin bairaar hangasan myndag hyn syy dee!harinch oroitoj eglee!
Монос хятадын орцоор эм хийж, үнэтэйгээр зардаг. Эм борлуулагчдыг анхнаасаа шагнаж болохгүй л байсан юм.
ганбаатар манжиин хаан мэт дэлгүүр ажиллуулаад морь уралдуулаад баатар өгч буй нь боловсролгүй бөх
Ганбаагийн хийсэн ажлыг эхэлж очиж үзчихээд шүүмжил дээ
Ene gavya shagnaliig hen durtaid ni ogdog bolj.Ymar ch vne tsenegvi boson bn da.
Ганхуяг ..... яанаа өмнөөс нь ичээд байна
“Жүр үр” ХХК-ийн дэд захирал Баасангийн Мөнхзул-д гавьяат цол хүртсэнд баяр хүргэж аз жаргал эрүүл энхийг хүсье. Бас л үнэн үг хэлдэг эмэгтэй юм билээ.
horongotnvvded horongotnii hodolmoriin baatar stoligig ni bvgded ni og oroitson bna balaiguudaa
Экспортын бүтээгдэхүүн говиос бусад нь хийсэн үү? Ард түмнээ шулж баяжсан, дээр нь Хөд.баатар!!! Сонгуулиа гэж дээр юмыг дээр дор нь оруулах юм даа.
Ene balai tomoroo hezee bolih yum be estoi butehgui tomor zuusneeree sain bol odiid mongol uls chin tasarlaaa
Yamar shalguuraar baatar bolgodgiig oilgohgui bna. Lav l terguunii tatvar tulugchid bish ee. Jenko songuulidaa l beldeed l
Bolioch ee! Battulga ard tumnig doromjilohoo boliyoo! Chamd hiih ajil zunduu bii! Chadahgui bol suudlaa ogood zailaachee! Muu bugs doloogch!
Monos olon jil ard tumniig hulhi em tariagaar huuran mehelj gadnaas chirch irsen hyamd baraagaa hed dahin undur uneer damlaj irsen dee. Mongol nertei hujaa buteegdehuun shahdag gedgiig bugd medeh bga. sayhan daa covid geed bidniig aij sandarhiig dalimduulaad tehnikiin spirteer sanitol nairuulsan ni baridaa biz dee. hariutslag huleeh yastoi baital shagnal avaad zogsoj bda ni sonin yum.
Холион бантан гэж энэ л бхдаа шуналтай херенгетнее социализмын хеделмерчин хуний шагналыг худалдаж авцгаагаад байгаа юмуу сэтгэлгээний гажиг гэж л нэрлэмээр юмуудаа нэг л авцалдахгуй бн аль алинд нь ичгуур алгаа
Нөгөө л социализмын үеийн цаасан малгайны үйл ажиллагаа монголд өвлөгдсөн гэдгийг алдар цол, төмөр тэмдэг зүүж өгч байгаа энэ ажил харуулдаг. Баатар,гавъат,аварга, гэж хүмүүсээ ялгаварлан үзэхээ болино гээд 90 онд хувьсгал хийж байсан хүмүүс одоо буцаад 70,80 онруу оччихсон тууж явна. Алдар цол ,медаль,цом зөвхөн спортын амжилтаар олгодог дэлхийн жишгийг дагацгаая. Билл Гейтсийг дэлхийн хөдөлмөрийн баатар, microsoft ын АНУ ын гавъяат зохион бүтээгч, дэлхийн алтан загалмай одонт гээд цолловол тэр хүн гайхах байх даа.
nudnii bulainuud. Mongolo orniig culumsun luivarchid hudulmuriin baatar ch geh shig. debiluud
Үнэхээр сайхан та нар минь жижиг бизнесийг бусадаа үлдээж яваарай амжилт хүсье
Энэ чинь Монголд Орос цэргүүд эргээд ороод ирчихсэн юм уу? Өөрийнхөө төлөө ажиллаад баатар болдог гачин нийгмийг одоо больцгооё.
Зиа хэл загатнаад болдоггүй э Яаг үнэндээ Монгол Улсын эдийн засаг Эдгээр болон бусад аж ахуй нэгж авч явааг хөдөлмөрлөж ажилын байр бий болгож бгаа хүн хүмүүсл ойлгоно Шүүмжлэгчид хуруугаа хөдлөг хүрү барь ямар хэцүүг тэгэж бж ойлгох бх Хошуу хөдөлгөх бол маш амархан хоол идхээсч амархан Нэгл хүн шүүмжилсэн хүмүүс бх ...лоллл
Muusain hulgaich luivarchid baatar boldog muu eriin zag boljee
Нүдээ олсон сайхан шагналууд байна. Мэдээж улс орондоо бие сэтгэл зүтгэл хөдөлмөрөө зориулж үнлдэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар их амжилт бүтээл гаргасан та нар авахгүй бол өөр хэн авах билээ. Аль ч улсыг аж үйлдвэрийн эзэд том бизнес эрхлэгчид хөгжүүлж олон хүнийг ажлын байраар хангаж амьдрал ахуйг нь өөд татдаг нь жам ёсны юм. Атаач новшнуудыг бачуураад үхтэл нь магтах юмсан. Та нар Монгол улсад ядаж ганц мод тарьж,ганц нүхэн жорлон олигтойхон барьчихаж үзээгүй, өөрөөсөө гадна ганц хүнд цалин өгөөд баялаг бүштээж үзээгүй,комментоос өөр чадах юмгүй золбингууд байж яасан том том шүүмжилдэг новшнууд вэ. Гэрийн тэжээвэр амьтан гэж тодорхойлолт байдаг шиг та нар бол гэрийн тэжээвэр новшнууд шүү дээ.
Нэг хүний амь аварвал баатар. Зуун хүний амь аварвал эмч
Нэг хүний амь аварвал баатар. Зуун хүний амь аварвал эмч
Шагнал авч байгаа бүгдэднь Баяр хүргэе
Надад яагаад хөдөлмөрийн баатар өгөхгүй байнаа? Цуцарч унатлаа хөдөлмөрлөж , баатарын болзолыг хангаж тэр алтан соёмбо энэ тэрийг нь хоёр, гурваар нь давхарлаад зүүхээр л боллоо. Байдаггүй шүү. Дарга нарын энгэр дээр л буугаад байх юмаа.
ер нь бол хоосон толгойнууд даа
MAX-iin Ganbaa maani saihan haragdaj bna,yostoi neg yum hiichihsen hynii baharhal amjilt ni tyynii gadaad dyrees haragdaj ider saihan er hynii gaihamsig bolj sagnalaan hyrtlee!ardyyd bid bayar hyrgej baina.