sonin.mn
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна.
 
Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар : "Өнөөдрөөс арилжааны банкуудаар ипотекийн 6 хувийн хүүтэй зээл өгч эхэллээ. 
Ипотекийн 8 хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой байсан.
 
Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан юм. Харин одоо 6 хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна" гэсэн юм.
 
 
Э.Мягмар