Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Коммунист намын /ХКН/ тавдугаар бүгд хурал өнөөдрөөс эхлэн энэ сарын 29-нийг дуустал Бээжин хотноо болно. БНХАУ-ын хувьд хөгжлийн төлөвлөгөөгөө таван жилийн хугацаагаар боловсруулдаг ба тус хурлаар ирэх таван жилийн буюу “14-р таван жилийн төлөвлөгөө”-г боловсруулах санал авч, хэлэлцэх юм.
“Энэ удаагийн төлөвлөгөөнд Хятад улс ирэх арван жилийн дотор эдийн засгаараа АНУ-ыг гүйцэх талаар тусгаж магадгүй” хэмээн” Блүүмберг агентлаг таамаглаж байгаа юм байна.
Тодруулбал, тус агентлагийн таамаглаж буйгаар “14-р таван жилийн төлөвлөгөө”-нд шинжлэх ухаан, инновац, эдийн засгийн бие даасан байдал, байгаль орчныг хамгаалах асуудал гол сэдвүүд байх гэнэ. Мөн дээрх төлөвлөгөөнөөс гадна “2035 он хүртэлх урт хугацааны зорилт” дэвшүүлэх саналыг авч, хэлэлцэнэ.
Тус агентлагийн үзэж буйгаар коронавирусний цар тахлын хүндрэлийг богино хугацаанд даван туулж буй Хятадын эдийн засаг ойрын жилүүдийн эдийн засгийн өсөлтөө хадгалж чадвал ирэх 10 жилийн дотор АНУ-ын эдийн засгийг гүйцэх боломжтой гэжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Дэлхийн улс орнууд хятадаас чанар муутай хямд бараа бүтээгдэхүүн худалдан авч ядуу буурай улс орнууд эх орноо барьцаалж хятадаас зээл аваад байвал хятад улс эдийн засгаар дэлхийд тэргүүлэгч орон болно.
Америк Баруун Европын дэлгүүрүүдээр орж үзсэн үү?
Бодитой тооцоотой ажилсаг - зорилготой - зохион байгуулалттай ажилсаг “ шоргоолжууд аа “ гэж ....
Хятадууд бол азийн еврей гэж ойлгож болно.
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх цаг ирнэ гэж би аль эрт 1973 онд хэлж байсан ш дээ! Ккк.
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх цаг ирнэ гэж би аль эрт 1973 онд хэлж байсан ш дээ! Ккк.
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх цаг ирнэ гэж би аль эрт 1973 онд хэлж байсан ш дээ! Ккк.
Дорнын салхи өрнийн салхийг даран үлээх цаг ирнэ гэж би аль эрт 1973 онд хэлж байсан ш дээ! Ккк.
Хятадыг гүйцүүлэхгүйн тулд ардчилсан намыг гаргахгүй байх хэрэгтэй.
ану э-з 25 000 000 000 000 доллар хятад э-з 12 000 000 000 000 доллар
Энэ жил хуралдах хятадын коммунист намын 14-р таван жилийн төлөвлөгөөнөөс их юм хамаарна гэж үзэж байгаа. ХКН-ын том хуралуудын протокол болон 5 жилийн төлөвлөгөөнүүдийг батлагдмагц нь дэлхийн бусад шууд орчуулаад уншиж судлаад явчихдаг юм гэсэн. ХКН-ын их хуралын хуралдаанд гадаадын бүх улс орнууд ажиглагч төлөөлөгчид өө суулгаж судалдаг болоод олон жил болж байна. Яагаад ингэдэг болчихсон юм бэ гэхээр Социалист 5 жилийн төлөвлөгөөгөөр батлагдсан яригдсан зүйлүүдээ тухайн 5 жилийнхээ дотор ягштал биелүүлдэг болохоор тэгж их анхаардаг болчихжээ. Гэнэт 1 дарга гарч ирээд 5 жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй өөр юм хийнэ хэрэгжүүлнэ гээд самраад байх асуудал огт байдаггүй яг хуучин социализмаараа.