sonin.mn

ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын XII наадам өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр тус наадмын волейболын хөвгүүдийн ангилалд Ж.Магнайбаяр дасгалжуулагчтай Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэв. Тэд аварга болох замдаа ОХУ-ын Буриад улсын баг (3:0), Өвөр Байгалийн баг (3:0), БНХАУ-ын баг (3:0)-ийг буулган авсан юм. 


Багийн бүрэлдэхүүнд Н.Түвшинбаяр, Э.Гүнчин, Б.Эрболд, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Буяндэлгэр, О.Өсөх-Ирээдүй, Э.Санжайсрай, М.Батболд, О.Энхсүлд, М.Адилбиш нар тоглов. Маргааш Монголын волейболын охидын баг мөнгөн медалийн төлөө тоглоно