sonin.mn
НЬЮ-ЙОРК. /TASS/. Жоржиа муж улсад явуулсан дахин тооллогын дүн Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялсныг баталлаа гэж тус муж улсын дэд захирагч Брэд Раффенспергерийн цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурджээ.
 
 
 
Жоржиа муж улсын бүх 159 тойргийн таван сая гаруй саналын хуудсыг дахин тоолсон байна. АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трамп 2 462 857 санал, Байден 2 475 141 санал авсан байна.
 
 
 
Үүнээс өмнө Жо Байден сонгуульд ялсныг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа Дональд Трампын засаг захиргааны эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргахыг үгүйсгээгүй байна. Тэрбээр эрх мэдлийг албан ёсоор шилжүүлэхэд “ногоон гэрэл” асаах ёстой шүүхэд нэхэмжлэл гаргахыг үнэхээр үгүйсгэхгүй байгаа эсэх тухай асуухад “бид үүнийг үгүйсгэхгүй” гэж хариулжээ.  
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг