sonin.mn
Нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш шаардлагатай 10 мянган өрхөд шахмал түлш тарааж байна.
 
Өнөөдөр 6 дүүргийн 31 хорооны 1760 өрхөд сайжруулсан түлш тарааж, нэг өрхөд 2 сарын хэрэглээ буюу 933 кг -ыг олгов.Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хүйтний эрч чангарч буй энэ өдрүүдэд Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1211 өрхөд түлш тараалаа.
 
 
 
Уг ажлыг ХНХЯ, НЗДТГ, Нийслэлийн Нийгмийн халамжийн газар, “Таван толгой түлш” ХХК-тай хамтран Нийслэлийн Засаг Даргын Орлогч З.Төмөртөмөө гардан, үе шаттай зохион байгуулж байгаа аж.