sonin.mn
ВАШИНГТОН. /NBC/. Жо Байден ажил хэргийнхээ эхний 100 өдрийг цагаачлалын бодлогод шинэчлэлт хийх, коронавирусний цар тахалтай тэмцэхэд зориулна гэдгээ мэдэгджээ.
 
“Бүртгэлгүй 11 сая хүнд иргэншил олгох боломжийг олгосон цагаачлалын тухай хуулийг би сенатад илгээнэ” хэмээн тэрбээр ярилцлага өгөх үеэрээ мэдэгдсэн байна.
 
Түүнчлэн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампын хэд хэдэн зарлигийг цуцлах бодолтой буйгаа мэдэгдсэн байна. Эдгээр зарлиг нь уур амьсгал, хүний эрүүл мэндэд хохирол учруулж байна гэж Байден үзжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг