НЬЮ-ЙОРК. /Fox News/. БНАСАУ-д хоригдож байсан АНУ-ын гурван иргэн 2018 онд эх орондоо эргэн ирсэн явдлыг Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хаших хугацаандаа тохиосон хамгийн дурсамжтай мөч гэж үзэж байгаагаа Майкл Помпео мэдэгджээ.
Албан тушаалаа хаших хугацаанд тохиосон хамгийн дурсамжтай мөчөөсөө хуваалцахыг хүссэн сэтгүүлчийн асуултад тэрбээр ийнхүү хариулсан байна.
“Энэ талаар эргэцүүлж байгаагүй ч Умард Солонгост хоригдож байсан Америкийн гурван иргэний хамт нутаг буцаж, тэднийг гэр бүлүүдтэй нь уулзуулсан явдал миний хувьд хамгийн дурсамжтай мөч байсан. Аюулд ороод байсан гурван иргэнээ гэрт нь буцаан авчрах боломж бидэнд олдсон юм” хэмээн тэрбээр ярьжээ. Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаасаа буусны дараа юу хийхээ хараахан шийдээгүй байгаагаа М.Помпео мөн мэдэгдсэн байна.
Солонгос гаралтай, Америкийн гурван иргэний нэг нь номлогч бол хоёр нь багш юм. Төрд тэрсэлсэн үйл ажиллагаа явуулсан гэх хэргээр тэдний хоёрыг нь 2017 оны дөрөв ба тавдугаар сард, нэгийг нь 2015 онд Умард Солонгос саатуулан хорьжээ. М.Помпео тэднийг 2018 оны 5 дугаар сард эх оронд нь эргүүлэн авчирсан юм. Тэдний сууж явсан нисэх онгоц Пёньянаас хөдөлж, Мэриленд муж улсын Эндрюс Агаарын цэргийн хүчний баазад ирэх үед Америкийн төв телевизүүд үйл явдлыг шууд дамжуулан үзүүлсэн юм. Агаарын баазад тэднийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, түүний гэргий Меланья Трамп, дэд ерөнхийлөгч Майкл Пенс нар угтан авчээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Эрх чөлөөний орон сайхан юмаа иргэн л бол иргэн, гарал үүслээр нь ялгаварлахгүй. Манай монголд яадаг гээч хасаг, дөрвөд, халх, буриад гэхээс гална эрлийз хурлийз бүр сүүлдээ хот, хөдөө гэж ялгаварлана. Хамгийн том ялгаварлал нь баян, ядуу бас Ардчилсан нам, Коммунист нам гэх мэт.
КАРЬЕРАА ҮРГЭЖИЛҮҮЛСЭН ДЭЭР