ЛОНДОН. /BBC/. Ираны физикч Мохсен Фахризаде нийслэл Техран хотоос холгүй халдлагад өртөж, амиа алдсан хэрэг гарсан тухай тус улсын Батлан хамгаалахын яам мэдэгджээ.Өрнөдийн тагнуулын алба түүнийг Ираны цөмийн хөтөлбөрийг удирдагч гэж үздэг байна.
Ираны Гадаад хэргийн сайд Жавад Зариф энэ хэргийг улс төрийн оролцоотой террорист ажиллагаа гэж үзсэн бол Ираны Дээд удирдагчийн зөвлөх Аятолла Али Хаменеи үүнд Израилийг буруутгажээ. Үүнтэй холбоотойгоор Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын алба тайлбар өгөхөөс татгалзсан байна. Түүнчлэн АНУ-ын Батлан хамгаалах яам ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй аж.
2010-2012 онуудад Ираны нийт дөрвөн цөмийн шинжээчийн амийг хөнөөх хэрэг гарах үед Ираны эрх баригчид нотлох баримтгүй ч Израилийг буруутгаж байсан аж. Хусейны нэрэмжит атомын физикийн профессор бөгөөд Ираны Батлан хамгаалах яамны зөвлөх Фахризадегийн амийг хөнөөхийг завдсан тохиолдол хэдэн жилийн өмнө мөн гарч байжээ.
Иран уран баяжуулалтаа дайны зорилгоор ашиглахыг хүсвэл Фахризаде энэ бүхний ард байх гол хүн нь байх юм гэж өрнөдийн нэгэн дипломатч 2014 онд “Reuters” агентлаг ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байжээ. Харин цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилгоор ашигладаг гэдгээ Иран мэдэгддэг байсан юм.
Энэ хэрэг гарсны дараа Ираны эрх баригчид ард иргэд, ашиг сонирхлоо хамгаалахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх эрхээ эдэлнэ хэмээн НҮБ-ын дэргэдэх Ираны Байнгын төлөөлөгч Мажид Тахт-Раванчи НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришд хаягласан захидалдаа дурдсан байна.
Түүний аминд халдах үед юу болсон бэ?
Ираны Батлан хамгаалах яам энэ талаар мэдээлэхдээ, Судалгаа шинжилгээний хэлтсийн тэргүүн Мохсен Фахризадегийн сууж явсан автомашин руу зэвсэгт террористууд халдсан гэжээ. Террористууд болон түүний бие хамгаалагч нар мөргөлдсөний дараа Фахризаде хүнд бэртэл авч, эмнэлэгт хүргэгдсэн хэдий ч шархаа даалгүй нас баржээ.
Фахризадегийн амиа алдсан Техран хотоос холгүй Абсард хотод машин дэлбэрсэн тухай “Фарс” агентлаг өмнө нь мэдээлсэн байна. Гэрчүүдийн ярьснаар, террористууд гэгдэх 3, 4 хүний амийг хөнөөжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Анус л алчихлаа..
Evrei nariig yaaj barahav dee
Иран нэг том балиустай болчихвол ч чангарах улс юмсан! Оростой л илүү ойртмоор байгаам даа! Тэгвэл ч энэ асуудлыг амархан шийдэнэ дээ! Үүнийг мэдэхгүй байна ч гэж юу байхав! Томчуулд том том шалтгаан байдаг биз!
Orosiin iranii neftiig avahiin tuld tsereg oruulj hagalan butargaj negtgeh gej oroldoj baisan n saihan daa 70 garuihan jil bol baina...
Ану ах мундаг
Болж, баяр хүргье, манай өвөг дээдэс муусайн Персүүдийг генд нь шингэтэл хашрааж гөлөг болгож өгсөн байдаг юм
америк соёлтой улс оростой адилгүй
Соёлтой соёлгүй,ямар ч улсын тусгай албад адилхан байдаг юм.
Цөмийн хөтөлбөрийг удирдагчтай нь хамт устгах нь зөв.
нэгийг алллаа ч дахин хоёр болоод гараад ирнэ цөмийн центр фугуудаа ажлуулаад байх хэрэгтэй БҮХ дэлхий даяар улс бүр атомын станцтай болох ёстой
Hayagdal shaariig ni haana bulah gej?