ВАШИНГТОН. /Коммерсант/. Висконсин муж улсад явуулсан дахин тооллогын дүнд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден ялсныг тус мужийн амбан захирагч Тони Эверс мэдэгдэж, сонгуулийн дүнг баталгаажуулав.
 
“Өнөөдөр би үүргээ гүйцэтгэж, холбооны хийгээд муж улсын хууль тогтоомжийн дагуу сонгуулийн дүнг баталгаажуулж, Жозеф Байденыг ерөнхийлөгчөөр сонгогдох, Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөр сонгогдоход шаардагдах сонгогчдын коллегийн гишүүдийн жагсаалтыг батлах тухай гэрчилгээнд гарын үсэг зурлаа” хэмээн тэрбээр “Твиттер” хуудастаа мэдэгджээ.
 
Милуоки, Дейн хэмээх хоёр тойрогт явуулсан дахин тооллого дууссан тухай өмнө нь Висконсин муж улсын сонгуулийн комиссын тэргүүн Энн Жейкобс мэдэгдсэн байна. Ж.Байден тус муж улсад сонгогчдын коллегийн 10 гишүүний саналыг авчээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг