“Чингис хаан” музейн барилгад зориулж ирэх оны улсын төсөвт тусгасан мөнгийг танаж, “КОВИД-19” цар тахлын эсрэг зарцуулах нь зүйтэй гэж хэсэг бүлэг гишүүд ярилцаж, энэ санаагаа ч хүчтэй илэрхийлж эхэллээ. Тэднийхээр бол 2021 оны улсын төсөвт тусгасан хөрөнгө оруулалтуудаас ганц “үргүй” зардал нь “Чингис хаан” музейн барилга гэнэ дээ. Монголчууд бид өдий хүртэл “Бидний өвөг, дээдэс бол Чингис хаан” хэмээн олон улсад өөрсдийгөө танилцуулж, цээжээ дэлдэж, нэр алдар, байгуулсан гавьяаных нь сүр хүчний дор нуугдан явж ирсэн. Тэгсэн атлаа “Чингис хаан”-ы гэх тодотголтой юу хийж, бүтээж, байгуулсан бэ. Хамгийн чухал нь Чингис хаанаас хойших 800 гаруй жилийн түүхэн дурсгалт эд зүйлс, өв сан, төрт ёсны ном сударт, баримт сэлтийг бид хадгалж, хамгаалж, авч үлдэж чадсан бил үү. Мэдээж сархадны шилэн дээр зургийг нь мөнхөлж, нэрээр нь бонд гаргаж, гадаадаас зээл авч, төрийн ордныхоо өмнө суугаа хөшөөг нь залахаас өөрөөр шүү дээ. Үнэндээ өнгөрсөн 30 жил төр засгаас Чингис хааны үлдээсэн өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, үнэт зүйлсээ хамгаалах, сурталчилан таниулах чиглэлээр дорвитой ажил хийгээгүй.
Гэтэл биднийг “Чингис хаан” хэмээн дэмий цээжээ дэлдэж суух хооронд Хятадууд Чингис хааны тухай хэд хэдэн баримтат болон цуврал кино хийгээд дэлхий нийтэд цацаж, түүхэн дурсгалуудыг нь өөрийн болгоод өмчлөөд эзэн суучихсан, ном сурах бичигтээ өөрсдийн хаан байсан мэтээр бичиж, хүүхдүүддээ тэгж заагаад сууж байна. Яг одоо бол бидэнд Чингис хаан гэх зөвхөн нэр нь л байгаа. Харин “Чингис хаан бол Монголын эзэнт гүрний их удирдагч байсан” гэх нотлох баримтууд нь харь улсад, хөрш Хятадад байгаа. Үйл хэрэг, үнэт зүйлсийг нь хадгалж, хамгаалж чадахгүй байгаа хэрнээ хоосон бахархаад яах юм бэ. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-нд түүхэн шийдвэр гаргасан. Тэр бол “Чингисхаан” музей байгуулах тогтоол баталсан явдал юм. Гэсэн ч музейн зураг төсөл боловсруулах ажил удааштай байсан. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын төр сүүлийн 30 жил уул уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Санхүүжилтийг нь Засгийн газраас шийдвэрлээд байхад гүйцэтгэл хийгдэхгүй байгаад дунд шатны дарга нар буруутай. Ажлаа хийж чадахгүй бол тэтгэвэртээ гараад, ажлаа өгцгөө” хэмээж, яаравчлуулж байлаа. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд хуучин Байгалийн түүхийн музейн газар дээр “Чингис хаан” музейн шавийг тавьж, ёслолд оролцсон төрийн түшээд цөм л “Монголчууд бидний хувьд түүхэн өдөр тохиож байна” хэмээн онцолж байсан.
Чингис хаан музей бол зүгээр ч нэг музей төдий бус Монголын түүхийг харуулах, судлах, сурталчлах бүх орчныг бүрдүүлсэн цогцолбор болж босно. Эл музейд Чингйс хаанаас гадна Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас эхлээд VII дугаар Богд Жавзандамба хутагт хүртэл 36 хааны түүхийг дэлгэн харуулна. Мөн олон улсын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийх танхим, хурал зөвлөгөөн хийх танхим, оюутан сурагчдад зориулсан түүхийн хичээлийн танхим зэрэг сургалт, судалгааны танхимууд эл музейд байх юм.
Түүнчлэн хамгийн чухал нь Чингис хаан музейд одоо монголд байгаа дурсгал, үзмэрүүдээс гадна дэлхийн 36 орноос Чингис хаантай холбогдолтой үзмэрүүдийг авчирч байрлуулна. Өөрөөр хэлбэл, Хятадуудын “биднийх” гээд өмчлөөд сууж байгаа үзмэрүүдийг, дэлхийн бусад орны музейнүүдэд хамгийн үнэтэй, ховорт тооцогдож байгаа Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг эх орондоо авчирч, өөрийнх нь музейд залах юм.
Товчхондоо, “Чингис хаан” музей ашиглалтад орсны дараа монголчууд бид Чингис хааны нэрээр, алдар гавьяагаар нь нүүр улайхгүй бахархаж, үйл хэрэг, үлдээсэн үнэт зүйлсийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхтэй болох юм.
Одоо л нэг Чингис хаанаараа нүүр бардам бахархах нь, түүхэн гавьяаг нь үр хойчдоо зааж зөвлөх боломжтой болох нь, хамгийн чухал нь харь улсад гарчихсан түүхэн дурсгалууд эргэж ирэх нь хэмээн ард түмэн баярлаж, ашиглалтад орохыг нь хүлээж суугаа. Гэтэл “Чингис хаан” музейд зориулж төсөвт тусгасан мөнгийг “КОВИД-19” цар тахлын эсрэг зарцуулна гэж хэсэг бүлэг төрийн түшээд нь яриад, энэ санаагаа хэрэгжүүлэх гээд сууж байна. Коронавирусээр далимдуулан “Чингис хаан” музейн төслийг зогсоох нь хэн ашигтай юм бэ.
Дэмжээд байгаа сөрөг хүчнийхэнд үү, Чингис хааны дурсгал, үзмэрийг худалдаж баяжаад байгаа Хятад наймаачдад уу. Коронавирус гэж ард түмнийг айлгаад ардуур нь “Чингис хаан” музейн төслийг зогсоох харь орны бодлогыг манай төрийн түшээд гүйцэлдүүлээд байна уу. Музейн төслийг нь царцаагаад түүхэн дурсгалуудыг нь баттай өөрийг болгох гэсэн соёлын наймаачдын гар хөлийн үзүүрүүд төрд шургалчихсан байна уу.
Мэдээж, Коронавирус аюултай юу, аюултай. Бүр хүний амь насанд хүрэх аюултай. Гэхдээ түүхэн өв соёл, үнэт зүйлээ хадгалж, хамгаалж чадахгүй алдах нь үндэстнийг мөхөлд хүргэх аюултай гэдгийг тэд ойлгохгүй байх шиг. “Цар тахлын үед музей шиг хэрэггүй юм байхгүй” гээд яриад сууж байгаа нь үнэндээ үндэстнийхээ эсрэг бодлого ярьж байгаа хэрэг шүү. Жишээ нь, “Чингис хаан” музейн барилгыг нэг, хоёр жилээр хойшлуулаад яаралтай шаардлагатай зүйлсдээ хөрөнгө мөнгөө зарцуулах нь зөв” гэж байна. Гэтэл “Чингис хаан” музейн барилгыг хойшлуулсан хоёр, гурван жилд их хааны хичнээн ховор дурсгал хулгайн замаар орж, ямар үнэтэй үзмэрүүд хил дамнан наймаалагдаж байгааг тоо- цох арга байхгүй шүү дээ. Өнгөрсөн 30, 40,...100 жил бид түүхээ хулгайлуулсаар ирсэн, Тэднээс буцааж авъя гэсэн ч “Өөрийнх нь нэрээр нэрлэсэн музей ч байхгүй юм байж” гэдэг үгээр л амаа таглуулаад сууж байгаа.
Тиймээс түүхээ хамгаалахын төлөө 30 жил хийгээгүй ажлаа нэг эхлүүлсэн дээрээ дуусгамаар байна. Коронавирусийн эсрэг санхүүжилтийг нэн яаралтай шийдвэрлэх нь зөв ч гэлээ энэ мэт түүх соёл, үндэстний үнэт зүйлсийг хамгаалах чиглэлээр тусгасан мөнгөнд гар дүрмээргүй байна.
Б.ЦОГТБАЯР
Сэтгэгдэл0
ЧИНГИС ХААН МУЗЕЙГЭЭ Ч БАРИНА.КОРОНАГАА Ч ДАВНА. НЭГИЙГ УСТГАЖ НӨГӨӨГ ХИЙНЭ ГЭЖ БАЙЖ БОЛДОГГҮЙ ГЭЖ ХЭЗЭЭ ОЙЛГОЦГООХ ХҮМҮҮС ВЭ.!!
Тангудын эрлийз жонхуу Баттулга Чингис хааны музейн нээлтэнд очихоос татгалзсан байдаг. Бүр энэ барилгыг бариулахгүй гэж эсэргүүцсэн байна. Чингис хааны өшөөтөн тангуд новш яг тэгнэ шүү.
ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ БАРИГДВАЛ ӨӨРӨӨ МОНГОЛД ЗҮГЭЭР ОРЖ ИРЭХ БАЯЛАГ БОЛНО. ТҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙГАА ЭТГЭЭДҮҮД БОЛ НЭГ БОЛ ГАЗРЫГ НЬ ХУЛГАЙЛАХ ГЭЖ БАЙСАН НӨХДИЙН ХАМСААТАН ҮГҮЙ БОЛ ХАРИНЙ СОНИРХОЛТОНГУУД. НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ АВАХ ГЭЖ БАЙСАН ГЭЭ БИЗ ДЭЭ, ТЭР ГАЗРЫГ НЬ.
Их хаан үл өршөөнө,новш бүхнийг Харин Их Хаанаа хүндэтгэсэн бүхэн мандан бадарна Мөнх Тэнгэр ивээг
Одоо ард түмэн ядуу бна. Музей барьж хүмүүсээ улам ядуу хүлцэнгүй л байлгах зорилготой бх. Өвөр монгол Чингисийн түүхийг биднээс илүү мэднэ. Гэхдээ энэ ард түмэн эрх чөлөө бхгүй
Зайл муу жонхуугийн хужаа минь
зохистой цаг гэж байхгуй, шийдсэн уедээ хийх хэрэгтэй!
Чингис хааны музей ламын сүм шиг Монгол хүнийг гутранг болгохгүй бадранга болгоно тэнэг ээ
Чи их хаанаа хүндлээгүй бол мөнхөд ядуу байна Хохь чинь
Чингис хааны алтан ургийнхныг МАН-ын манж -хятадын хунхуузууд толгой дараалан хядсан..МАН алж хядсан 30 мянган хүнийхээ амийг төл....Чингисын үр удмыг нь толгой дараалан алж хядчихаад одоо нэг их хайр зарлаж бөгсөө хаялаад байгаа нь мөнгө цавчиж идэх гэсэнтэй холбоотой
Том жижиг соёлын төв музей зэргийг энэ жилдээ царцаагаад эрүүл мэнддээ мөнгөа зарцуулах нь зөвөө төсөвөө танаад ажил төрлийг нь хийлгээгүй хүмүүсдээ хөрөнгөа зарцуулах хэрэгтэй Дараа дараачийн жилээс сонгуулиар дахин сонгогдохын тулд олон тооны соёлын төв барьж таараа
chinges haani muzeigee hurdan uzmeer baina
Чингис хаан өөрийнхөө аугаа их үйл хэрэг, байгуулсан гавъяа, байлдан дагуулалтаараа хүн төрөлхтний түүхэнд мөнхөд алдаршсан дэлхийд танигдсан цорын ганц хүн. Чингис хаан шиг алдар суутан одоогоор дэлхийд дахин төрөөгүй байна, төрөх ч үгүй биз. Гэтэл монголчуудын өнөөдрийн байж байгаа царай, улс орны байдал, хүн ардын аж байдал дэлхийд шоглуулж элэг доог болж байна. Яг үнэндээ Монголд зээл тусламж үзүүлж байгаа улс орнууд зөв харж инээмсэглээд буруу харж шоолж байдаг. Коммунист засаглалтай Ардчилсан орон Монголоос өөр байхгүй. Чингис хааныг алдаршуулах гэвэл Монгол орноо хөгжүүлж хүн ардаа чинээлэг амьдруулах ёстой. Чингис хаан түүнд зориулсан хөшөө, дурсгал, музейгээр алдарших тийм жижиг гар биш тэр дэлхийд танигдсан дэлхийн суут хүн. Түүнд өрсөлдөгч байхгүй. Монголыг дэмжиж тусалж байгаа улс гүрнүүд Чингис хааныг биш, Коммунистуудыг, монголчуудыг шоолж байна. Чингисийн үр садыг 21 р зуунд ядуу амьдруулж байгаа Монгол төрийг гайхан ажиглаж байна. Төрийн сул тал дээр тоглолт хийж
Сум бүр Соёлын төвийн дараа Спортын ордон, Бассейн, Музей...гэнэ шүү
Тээр жил хотод бурхны хөшөө босонгуут бүх аймаг дуурайсан, нохойтой хөшөө бас угтах хаалга гээд л илүү нугалаа гаргана уу гэхээс дутахгүй өлөн 21 гар байгаа шүү!
NOXOIN BAAS. CHINGESIIN UIL XERGIIG BODIT XARUULAX MUZEI XEZEE CH BAIJ CHADXGUI ENE XEREGGUI SHAVRAAR YAH UOM BE?
Чингис хааны музей барихыг эсэргууцсэн биш байхаа Жижиг дунд бизнесийнхэн хувираа ходолмор эрхлэгчдийг огт хайхрахгуй байгаад эгдууцсэн байх Ойрын уед барааны дэлгуур такси уйлчилгээг сэргээх хэрэгтэй Угаасаа бараанд шавааралдахгуй
баялгий нь соёлтойгоор дээрэмдэж байна. Тэдний шунал, мөнгөнд боолчлогдсон байдлыг ашиглаж баялаг, газар нутаг, байгаль орчинд нь санаархаж байна. Тэдний сэтгэлгээний хоцрогдлыг ашиглаж зээл олгох замаар Монголыг өрөнд оруулж байна. Коммунистуудыг мэдсээр байж найрсгаар мөрий нь алгадаж ашиглаж байна. Музей, соёлын төвүүдийг боль. Хүн ардаа бодох цаг ирлээ.
Чингисийн угсааны 30 мянган хүнийг яргалж цаазалсан МАН-ын хунхуузууд одоо Чингисд жигтэйхэн хайртай болчихоод байгаагийн учир юу вэ?
Төрд шургалсан эрлийз,хунхууз нарыг зайлуулах хэрэгтэй.
Чингис хааны музёй барихыг хэн ч эсэргүүцээгүй байх энэ цаг үёд ард иргэд баялаг бүтээгчдээ дэмжий үхмэл хөрөнгөнөөс энэ удаа татгалзий
“Чингис хаан” музейн төслийг зогсоохгүй байх нь хэнд ашигтай бэ?
Zogsooh hereggvi ee! Zailuul muu hentiin .....vvd reljongeren deeree jaahan ideg l dee, huurhii....Uvsiihan,Tuviihun,Arhangaihan ntr geed l ordonoor dvvren arzaganaldaad bishgvi l tsusalsan biz dee.
Монголчуудын нэгэн үнэт зүйл бол бахархах түүх юм л даа. Өлсгөлөн, өвчтэй зовлонтой байсан ч бахархах зүйлээ хулгайд алдахгүй байх нь зөв. Хятад, Казах гээд монголчуудын түүхийг хулгайлах гээд улайрч байгаа улсууд захаас аваад олон.
Өнөөдөр МАН ,Хүрэлсүхийн засгийн газар, УИХ д 65 гишүүнтэй олонх ийм том болмжтой байж худлаа ард түмний толгой эргүүлж,Баттулга сөрөг хүчин бол өнөөдөр хэн ч биш.Бүх төсөв мөнгө,зээл ,тусламж юу хийх хийхгүй бүгд МАН, Хүрэлсүхийн засгийн газарт байгаа.Иймд үед ард түмнийг талцуулж хэрэггүй.Ард түмэн талцах хэрэггүй, урьдах ажлаа хийгээд л яв гүйцээ.
Коронатай тэмцэх нь чухал. Бичиг үсэгт тайлагдаагүй сая сая хүмүүсийн амийг авсан Чингис Дэлхийн шүтээн биш. Зүгээр Монголчуудыг хүүхдүүд шиг байлдаан ярьж онгироход дагуулж толгой дохидог. Тэгээд ч тэр хүнээс үлдсэн тал тоосго Монголд байхгүй. Юун музей дараа нь бол.
Muiharlaj zutgeed muzeitei bolloo. Tegeed dotor ni taviad duurgechih yum b.a uu. Ali ni ami amidrald chuhal u gedegee bodson l bailtai. Ali esvel ashig sonirhol tsavchaa husaa baigaa yum bishuu
Чингисийн музейг хэн ч зогсооё гэж хэлээгүй байхад мушгиж гуйвуулаад сум багт соёлын төв барих гэсэн (мөнгө хусах) санаархалаа далдлах санаа байна!!!
ene bas hen bugai ni museum barij hoolondoo orohgeed ami n temzeed chichreed bainaa hulsnii bicheech guyai??
Тэр хөшөө ,баримал,соелын төв, музейг хэзээ ч хэрэггүй хэзээ ч хариулахгүй гэж хэлээгүй ш дээ.Харин өвчин тархсан энэ үед ААН ээ вакцин авах мөнгөө бодмоор байна.Тухайлбал хөнжлийнхөө хирээр хөлөө жии. Ямар цаг хугацаанд байгаагаа мэдэр.Хэмнэх мөнгө их байдаг.Ерөнхийлөгчийн сонгуулиа бодоод том санал авнаа гэж бодож байвал эндүүрэл шүү.Хэнтий нутгийнхан саналаа өгнө биз.Бусад нь бол үгүй шүү.
цар тахал бол цаг зуурын өвчин. агуу их чингис хааны нэр алдар мөнхийн түүх. их хааныхаа музейг байгуулахыг эсэргүүцдэг хүнийг эх орноосоо урвагч гэж ойлгоорой ард түмэн минь
Битгий хийрхээд бай. Галуу минь. Ард иргэдээ идэх хоолгүй болгочихоод улсын төсвийг хуваауж цуслах гээ юу муу ...
Их хааныхаа ачаар дэлхийд тусгаар тогтносон Монгол улс оршин бгбб. Их хаан маань уудам сайхан газар нутаг асар их бачлаг ан амьтан мал сүрэгтэй нь өв болгож үлдээсэн. Хаандаа ганц музей зориулахдаа битгий харамс. Үлдээсэн өвийг нь л зөв зарцуул эх орноо хайрла хамгаал. Музейгээ ч барь короногаа ч дав ард түмнийхээ амьдралыг ч дээшлүүл үүний төлөө л та нарыг сонгосон хийх ажил чинь энэ
Монголын одоо оршин байгаа нь 800 жилийн өмнөх тэр алуурчинтай хамаагүй харин 20-р зууны 1961 онд НҮБ-д элсэх хүртэл үе үеийн эх орончдын хөдөлмөр тэмцлийн үр дүн.
энэ жилийн хувьд зөв шийдвэр байхоо одоо бүх юм хүрэлцэхгүй байхад тэр хөшөө дурсгал,музэй энэ тэрээ царцааж тахалтай тэмцэх нь хэрэгтэй байх
2021 ond zuulchid baihgui tul ergeed turgen hugatsaand ediin zasgiin ergeltend oroh jijig beznisee demjeed 2022 ond ediin zasag sergeheer 2021 onii ugsun zeeliin ergen tulultuur muzeigee urgeljluulj bolno. Ur dund ni jijig beznis sergej ediin zasag sergeh ajliinbair nemegdene.
Харь эрлийзүүдэд ашигтай даа
Дэмжиж байна, манайд Чингисийн гэж узуулэх юу ч байхгуй! хятадууд, казакууд бугд булаацалдаж оорсдийн болгох гэж узэж тарж байхад Монгол гэж арчаагуй, хэруулдээ хахсан ур хойчдоо Чингис хаан минь гомдох байсан!!!
Тэгээд цуглуулдаг байр савтай болгоё гэсэн санааг ойлгодоггүй хужаа байна даа чи.
Чингис хаан дэлхийн шүтээн биш.
тонил муу жонхуугийн хужаа минь
Хүнд хэцүү цаг үе бүхэнд Монголчуудад гараа сунган аварч ирсэн агуу их Оросын ард түмэн мандтугай. Харин шинжлэх ухааны ололтоороо дэлхийд гайхагдсан Оросын вакциныг тоохгүй байгаа манай усан тэнэг улс төрчид сөнөтүгэй.
Буриад!
Монгол улс өнөөдрөөр дуусахгүй. Бидэнд хойч үе ирээдүй бий. Тиймээс бүтээн байгуулалтаа ч хийж иргэд сахилга хариуцлагатай байж өөрийгөө болон өрөөл бусдыг хамгаалж хэвийн амьдралын хэв маягтаа орох ёстой. Халдвар тархах эсэх нь иргэний хариуцлагаас маш их хамаарна. Дүрмээр амьдарч сураагүй танхай балмад хүн хогнууд бусаддаа хор хохирл учруулдаг нь аль ч улсын жишээн дээр илэрч байна.Ийм хүн хогнуудад тохирох хатуу хариуцлага тооцох хуулийн заалтыг хууль тогтоогчид батлах шаардлагатай.Хуурамч мэдээлэл тараадаг, олон нийтийг үймээн самуунд өдөөн турхирдаг хорлон сүйтгэгчдийг зандалчлал зүйл ангиар яллах шаардлагатай.
Chingis haani muzei hoishluulahku barih heregtei!!!
Ард түмэнд ашигтай.
Зогсоо л биз одоо музей байтугай өрийн асуудал хурц бна, Чинггэс өөрөө хэлж чадаг боль л гэнэ , музейтэй музейгүй дэлхий мэднэ, бодлогогүй яваад байвал наад улс сүйрэх аюултай тун амархан дэлхийгээс арчигдана шүү монгол улс
Бүтээн байгуулалтаа зогсоох гэдэг чинь ер нь зөв юмуу сумын төвүүд яагаад соёлын төвтэй байж болдгүй юм бэ ямар сонин юм яриад байгаа юм бэ
сумын төвүүдийн соёлын төвүүд үйл ажиллагааныхаа орлогоороо өөрсдийгөө аваад явчихад чадахгүй, жилдээ их сайндаа 3-4 удаа л арга төвөөс ирсэн нэг авлигачийн худлаа ярихыг сонсох гэж л хүн цуглахаас бусдаар бол дандаа хоосон байдаг.Ийм юманд хөрөнгө оруулахын хэрэг байна уу?
Ард түмэн хохирно.Дарга нар хожино
Өр зээлээр амьдарч байж цар тахалын үед онц шаардлагагүй Музей, хөшөөний санхүүжилтээ зогсоолгүй яадаг юм, цавьчаа хийх нь зогсох гээд үхчих гээд байгаагаас ард түмнээ бодсон үйлдэл мөн үү. Хөргөгчиндөа хоолгүй байж мөнгө зээлээд булган дээл, үнэтэй машин авдаг Монгол тэнэглэлтэйгээ агаар нэг бна.
Б.ЦОГТБАЯР гэгч мангаагийн үг: "нүүр улайхгүй бахархаж" гэнээ. Элбэгдорж: "Үндэсний бахархлын өдөр" гэнэ. Яасан ичмээр санал бахууд бэ. Бахархана гэж яахыг хэлнэ? Цээжээ дэлдэх гэсэн үг мөн биз? Бахархаад л уугаад л гошгироод л байхуу? Бахархаад бахардаад байхад улс их хөгжиж,шинжлэх ухааны мэдлэг дээшлэхүү? Чингис хааны төрсөн өдрийг төр худал тогтоосон, төрсөн газрыг хулхи тогтоосон, андлал гэх ал хөшөө, хурилдай гэх хуурамба шаврын овоо...бах бахархал чинь энэ дээ. Цогбаярын Бах ханаж монголчуудын нүүр улайна.
Эрлийзүүдэд ашиг байхгүй болохоор тэгж байна. Ардчилсан намын эрлийз хурлийзууд ашиг байхгүй тэд Чингис хаанд яснаас дургуй болсон байна.
Их хаан , их түүхээрээ бахархадаг жинхэнэ монгол хүн бүр хоолоо хас ч хоосон хонож байгаад ч гэсэн музей байгуулахыг дэмжинэ. Их хааныхаа музейг ч барина , энэ гай Короног ч даван туулна. Эх орон гэж худлаа цээжээ дэдэгсэдийн гуйл цухуйж байна эдний тэргүүн эгнээнд АН -ын С. ОДОНТУЯА , битан ГАНБАТ, БҮЛГИЙН БУСАД ГИШҮҮД, махн -ЫН ГЭГДЭХ худалч ГАНБААТАР нар явж байна даа.
Энэ үнэн шүү Чингис хаан бидний төлөө хоосон хонох байтугай халуун цусаа урсгаж явсан.
Чингис хааны алтан ургийнхныг МАН-ын манж -хятадын хунхуузууд толгой дараалан хядсан..МАН алж хядсан 30 мянган хүнийхээ амийг төл....Чингисын үр удмыг нь толгой дараалан алж хядчихаад одоо нэг их хайр зарлаж бөгсөө хаялаад байгаа нь мөнгө цавчиж идэх гэсэнтэй холбоотой
МАХН наад хүмүүсийг чинь алсан тэгээд Манж, Түвдүүдтэй нийлсэн лам нарыг алсан бараг хөх тэнгэр Чингис хааны даалгавар юм. Монголыг арай алтан ургийнхан мөхөөж байсан гэж чи хэлэх гээд байна уу? харин ч Монголын мөхөөж байсан өөрсдийгөө алтан ураг гэж өөрсдийгөө нэрлэсэн манжаас хуурамч цол авсан хувалзуудыг алсан бол харин Чингис хааны хүсэл хөх тэнгэрийн даалгавар юм. Алтан ураг хэзээ ч хар хужаа, шар хувалзуудтай нийлж улсаа мөхөөхгүй хар ухаанаар бодсон мэдээж байгаа биз. Харин чи ингэж хөх тэнгэрийн өөдөөс арвалзаж байж аалж шигээ дэвсүүлж авав даа.
Хятадад ашигтай, өвөр монголчуудад ашигтай.
Их хааныг урд зүгийн хүн гэж Си дарга нь зарласан. Их хуралд суужагаа эрлийз хулгайчууд төслийг гацааж байнаа
ard tumen chin olsoj uheh geed, inflation rate ni niseed bhd iim um barih yamar heregteim be. daraa bariach dee. hen ch bitgii bari geegui shd . tsag ni bish gj bgaa shd bugd
Tsar tahaltai, ontsgoi deglemtei ued buh yumaa zogsoono gej bhgui. Ene bol zugeer ulstoriin shou hiij bgaa bulelgleliin bolon AN-iin noxdiin ajil. Bas gadnii noloo ch bgaa
Музей Монгол улс өргүй болтол хэрэггүй ээ. Өөрсдөө өөдтэй, боломжтой болж байж сайн бодож, зөв журмаар хэлэлцэж байгуулах нь зөв. Попрогчидыг дэмжиж татвар төлөгчидийн одоогийн болон ирээдүй нь хөрөнгийг үр бүтээлгүй урэхгүй байх ёстой
Зайл муу түвд хужаа минь чиний энэ ховдог халамжын шуналаар байвал монгол хэзээ ч өрнөөс салахгүй
Баттулга нээрээ ямар хүн бэ? Яасан улс нь шагнуулаад байнаа? Шагнал гэж юу болчихсон юм бэ?! Энэ музеи төслийг хийсэн архитекторч юу ч үгүй өнгөрсөн долоо хоногт нүд анилаа , хайран хайран ум мааны бад ми хум.
Баттулга алсан мэдээж шууд ойлгомжтой
Чингис хаан гээд бгаа хүмүүс музей гээд бичээд бх юм, монголоор юу гэж хэлж бичих вэ?
ЗОГСОО ЗОГСОО БАРИЛГА НЬ ХҮРТЭЛ ГАЖИГ ЗАГВАРТАЙ
чингэс хааны музейг байгуулах нь бусдын идэш болно доо түүний оронд лениний музейгаа байгуулсныг устгасан бол түүнээ буцааж сэргээ НЭГ улсын түүхэн удирдагчийн хөшөө дурсгал устгаж музейг устгаж арчсан ч монгол улсын ардын журамт цэрэг бирдаан буу пулемёт их буу гранат зэвсэгээр монгол улсаа хойт хил дээр байсан хятадын гамингаас чөлөөлж нүбд гишүүн болох тусгаар тогтнох 50- 90 оны хооронд үсрэнгүй хөгжих социализм байгуулахад Ленин Сталин жуков молотов брежневийн хүчээр монгол орон өнөө хүртэл амидарч байна МОНГОЛ зөвлөлтийн найрамдлын музей -лениний музейг ардчилсан нам хүчин ардчилсан холбоо эвслийн танхайчууд урвагчдад устгуулчихаад МАН нам чингэсийн гавъяа нууц товчооны тасархай үлгэр чингэсийн пайзд итгээд зохиомол материал бүрдүүлэх гээд байгаа нь явуургүй зүйлийг өөгшүүлээд байна уу МАН-ыг сонгосон ард түмэнд хүртээлгүй бүр уйгар улсын хуучин бичигч хүртээлгүй өнөөдөр нэг сонирхоод хаядаг чингэс хаан бидэнд юу өгсөн гэх вэ бидэнд дотоод гадаадын боолч хэрэггүй
delxii sonoson ch zogsoojbolokhgyi
mongolchuud yaduu gesen ix xaanyxaa muzrig bosgokh xeregtei
Засс. Одоо энэ өвчин зовлонг давахад л бүх нөөцөө зарцуулах нь зөв. Тэгээд дараа нь тэр музэйгээ барина л биз. Онцгой нөхцөл байдалд хөрөнгө хүчийг амин чухал зүйлдээ зарцуулах нь угаасаа зөвшд.
Chingis haanii muzeig hugatsaandaa barij duusgakh heregtei.
ур хииц муутай цэмэнтээр яадаг юм.нураавал таарна
Чингис хааны музейг мөнгө босгоод яаралтай ашиглалтад оруулах нь зөв. Учир нь аялал жуулчлалын ажлын байрыг энэ музейг үзэх мөнгөний урсгал аварч,Монгол улсын хөгжлийн зөв замдаа орох эхлэлийг тавих ажил болох нь гарцаагүй юмаа??? Дэмжиж байна. Хурдал.
Чингис хааны музейгээ бариад бараг дуусах гэж байхад зогсоож болохгvй.
АРХИТЕКТОРЧ НЬ ЭНЭ 7 ХОНОГТ НҮД АНИЛАА, ум ма ни бад ми хум. Хэн ч тоосонгуй юу ч хүртсэнгүй !!!
Ulstorjij bno, Ezen Haanaaraa ulstorjij bolohgui bolb uu, muzeig barih ni zuitei shuu dee, chingisiin nereer bugdiig amjuulj bgaa bus uu? Mongolchuud demjij bui ergelzeh yumgui dee, amjilt husie.
ЭНЭ БАРИЛГЫГ НУРААЖ ЛЕНИНИЙ МУЗЕЙГ ТЭР ЧИНГЭС ХААН ГЭЭД БАЙГАА ХҮНИЙХЭЭ МУЗЕЙ БОЛГОСОН НЬ ДЭЭРДЭЭ
ЭНЭ ТАЛБАЙГ ЧӨЛӨӨЛЖ МАШИНИЙ ЗОГСООЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ
энэ мужейд тавиж үзүүлэх юм юу байнаа харуулаач
Музей ,соёлын төв, хөшөө барималыг боломжтой үед хэзээ ч барьж болно.Харин дампуурах шахсан ААН ийг,монголоороо эрсдэлд орчихсон короноог дараа нь гэдэг асуудал байдаггүй юм аа.Асуудалаа эрсдэлтэйгээс нь эхлэж эрэмбэлэн ангилахгүй бол хүний амьнаас үнэтэй хөшөө баримал байж болохгүй ээ.Татвар төлөгчдийн мөнгөөр яг/ өнөө маргаашдаа сэргэхгүй аялал жуулчлалын салбарт/хөрөнгө оруулахын оронд саалын үнээ болсон ААН ээ дэмждэг нь дээр дээ.
энэ хавчиг орон зайгүй барилга хэнд хэрэгтэй вэ?
Хятадууд Франц улсад нээгдсэн Чингис хааны тухай монгол улсын тухай үзмэр үзэсгэлэнг их эсэргүүцэж байсан билээ. Тэгвэл монголд үүнийг хэн эсэргүүцэж байна тэр нөхдүүд л хятадын гар хөл бологсод байхгүй юу.
Жонхуу болон Ардчилсан намын гамингууд л эсэргүүцэж байгаа. Өөр хэн байдаг юм.
Udmiin sanaa ustahgvi. Tangadiin sanaa tasrahgvi. Unuudur ch gesen heveeree. Ugluu bolgon sanuulj bai.
яг энэ хүнд үед музей гээр баасаа хийх гээд байгаа ношнууд вэ
Үүх түүхийн эд өлгийн зүйлс баримт дурсгалаа хужаад бүгдийг нь зарчаад юугаа тэр музей юмандаа тавих гээд байгаан,
Энэ гээд тавьчих бодит үзмэр бий юу?! Байж байсан хэдэн хиргисүүр, балгасуудаа/Хэрлэн барс, Цогтын хар балгас г. м/хайрлаж хамгаалж чадаагүй хэвтэж.....