Мэргэжлийн сүмо бөхийн Харү башё 14 дэх өдрөө болж, Монголын сүмоч Киришима Б.Лхагвасүрэн түрүүлэв. Тэрбээр өнөөдөр Узраины озеки Аонишикийд унасан хэдий ч түүний араас нэхэж байсан ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн болон Котошохо нар унасан бөгөөд Киришима Б.Лхагвасүрэн башё өндөрлөхөөс нэг өдрийн өмнө түрүүлэх болзолоо хангаж, мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндааны түрүүгээ гурав болголоо.
Мөн Монголын сүмочдын 104 дэх түрүү энэ юм.
МОНГОЛ СҮМОЧДЫН ТҮРҮҮ:
Хакүхо М.Даваажаргал (45)
Асашёорюү Д.Дагвадорж (25)
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10)
Харүмафүжи Д.Бямбадорж (9)
Какирюү М.Ананд (6)
Киришима Б.Лхагвасүрэн (3)
Тамаваши Б.Мөнх-Оргил (2)
Хошёорюү С.Бямбасүрэн (2)
Кекүтэнхо Н.Цэвэгням (1)
Ичиножёо А. Ичинноров (1)
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл2
Баяр хүргэе ээ. Бэртэл гэмтэл холуур өнгөрөх болтугай.
Manai sumoch Krisima Lhagbasyren ene behiig bi beer olon tyryyleh chansaatai beh gej sanadag yum,getel bas yokujuna bolj chadahgyi l bna,gehdee ydahgyi yukuzuna bolohiig yeryyee dee.....