ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Ираны газрын тосыг 30 хоногийн хугацаанд хоригоос түр чөлөөлөхөөр шийдвэрлэж, хэрэв газрын тос аль хэдийн далайд гарсан бол худалдан авахыг зөвшөөрсөн тухай тус улсын Сангийн сайд Скотт Бессент баасан гарагт X нийгмийн сүлжээнд мэдээлжээ.
Сайдын хэлснээр, одоогоор хоригт ороод байгаа Ираны газрын тосыг Хятад улс хямд үнээр худалдан авч байгаа аж. Ийм арга хэмжээний тусламжтайгаар Вашингтон дэлхийн зах зээлд 140 сая орчим торх газрын тос нийлүүлэхийг зорьж байгаа ба ингэснээр “дэлхийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлж, Иранаас үүдэлтэй түр зуурын нийлүүлэлтийн дарамтыг багасгахад” тус дөхөм болно гэжээ.
“Чухамдаа бид "Баатарлаг хилэн" ажиллагаа үргэлжилж байх хугацаанд үнийг бага түвшинд барихын тулд Ираны газрын тосыг Техраны эсрэг ашиглах болно” хэмээн С.Бессент тайлбарласан байна. Үүнээс өмнө АНУ-ын засаг захиргаа ижил төстэй арга хэмжээг Оросын нефть, нефтийн бүтээгдэхүүнд хэрэгжүүлж байсан юм.
Ираны Газрын тосны яамны төлөөлөгч АНУ-ын засаг захиргааны мэдэгдлийн хариуд мэдэгдэхдээ, манай улсад “далайд байгаа эсвэл олон улсын зах зээлийг хангах нөөц байхгүй. Вашингтоноос зарласан арга хэмжээнүүд бол бодит үр дүнгээс илүүтэй “худалдан авагчдад найдвар төрүүлэх л” зорилготой" гэж X нийгмийн сүлжээнд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 06 сарын 29,
2026

Сэтгэгдэл4
Бидний дуурайх дуртай хүмүүс маань юу хийгээд байна даа
Монгол улсад Хятад иргэд визгүй зорчихыг шаардсан Хятадын элчин сайд төв рүүгээ татагдахаар болжээ! 😂😂😂
овгор америк англи дэлхийн бүх баялгийг аархан эрхэндээ оруулан колончилж насаа дуусгаж НАСА харь гаригт одноо
川普為何不放棄普丁?因為聯俄制中才是終極棋局!2026年3月俄羅斯向美國開出14兆美元合作大餅,川普放鬆對俄石油制裁,普丁在中美之間騎牆待價而沽。本集深度推演:如果普丁真的背棄習近平轉向美國,中共將面臨能源斷供、軍事孤立、外交崩盤三重打擊,1969年中蘇交惡的歷史會不會重演?Трамп яагаад Путиныг орхихгүй байгаа юм бэ? Учир нь эцсийн стратеги бол Хятадыг хязгаарлахын тулд Оростой эвсэх явдал юм! 2026 оны 3-р сард Орос улс АНУ-д 14 их наяд долларын хамтын ажиллагааны багц санал болгож, Трамп Оросын эсрэг газрын тосны хориг арга хэмжээг сулруулж, Путин хоёр талын аль алиныг нь тоглож, хамгийн сайн саналыг хүлээж байна. Энэ анги илүү гүнзгийрүүлэн авч үзнэ: Хэрэв Путин үнэхээр Ши Жиньпинийг орхиж, АНУ руу эргэвэл ХКН гурван удаагийн цохилттой тулгарах болно: эрчим хүчний хангамж тасалдах, цэргийн тусгаарлалт, дипломат дампуурал. 1969 оны Хятад-Зөвлөлтийн хуваагдлын жишээн дээр түүх давтагдах уу?