МАН хотын дарга Х.Нямбаатартайгаа газар тэнгэр нийлтэл үзэж тарж байна. Түүнээс муу муухай амьтан байхгүй. Үүнээс болж нам баларч байгаа гэсэн аятай тэмцэлдээд олон хонов. Түүний хийж байгаа ажил том, түүнийгээ дагаад мөнгөн дүн нь том сонсогдоод олон гишүүдийнх нь шуналыг хөдөлгөөд байгаа биз ээ. Үүнийг тааж ядах юмгүй. Сэлбэ төвийн хотхон,Туулын хурдны зам гээд үнийн дүнг нь сонсвол ухаан алдаж унахаар. Энэ их мөнгөний арван хувийг ядахдаа авах сан гэсэн шунал тэднийг ийн дайн эхлүүлэхэд хүргэлээ. Хотын даргын ажил улс төрийн гэхээс аж ахуйн ажил байдаг. Бараг хоёр сая хүнтэй хотын аж ахуй том мөнгө эргэлдэж байж л бүтнэ. Хотын дарга өглөө оройгүй ажил хийж байж энэ хот хоторхуу байж чадна гэдгийг мэдсэн хүн шиг харагддаг.
Сая Туулын хурдны замыг эхлүүллээ. Үүнийг аль Э.Бат-Үүл даргын үед л хийнэ гэж ярьдаг, зураг паланыг нь үзүүлдэг байсан. Энэ замыг барьчихвал түгжрэл буурах нь үнэн. Хотын хойд талаас төв магистрал руу нь ямар ч гэрэл дохиогүй, уулзваргүй туслах олон замаар очиж нийлж салах юм гээ биз дээ.
Туул гол дагуух үнэ цэнэтэй хорооллууд ч энэ замд өртөхгүй. Яагаад гэвэл зам тэдний урдаас дөнгөж эхэлж байх тул дуу чимээ тоос шороо босохгүй гэж байсан. Баруунаас зүүн тийш сунаж тогтсон хотод ийм уртаашаа урсгал хэрэгтэй гээд бид сүүлийн хорин жил ярьсан. Яг ингээд хийх болсон чинь эсэргүүцээд байдаг нь ямар учиртайг ойлгохгүй байна.
Энэ бүх аж ахуйн ажлыг улстөрчид ердөө л хүнд суртал гаргаж байгаад саахад овоо юм унана гэж тооцоолж Х.Нямбаатараас ажлыг нь булааж авахаар дайрцгаасан гэж түрүүн хэлсэн. Ингэж ирсэн хүмүүс хотын ажлыг хийлгэх үү. Х.Нямбаатараас болоод хотын ажил унаад, дагаж хотын намын ажил нь сүйрээд байгаа юм байхгүй. Харин ч энэ бүх төсөл хөтөлбөр нь хийгдчихвэл хотын МАН-д л хэрэгтэй. 2028 оны сонгуульд МАН сөрөг хүчин болоход бүлэг байгуулчих дайны санал зулгаахад дөхөмтэй юм биш үү. Хотын даргаас намын даргын ажлыг нь авчихвал “дДэлээ засуулчихсан азарга” гэгч болж ажил нь бүтэхгүй. Саяны хэлсэн ажлууд бүгд "Дутуу алсан могой гэгч болон саарал хот улам саарал л болж үлдэнэ. Тиймээс л Х.Нямбаатар МАН-д хэрэггүй юм байж, маниуст хэрэгтэй байна гээд байгаа юм.
Ө.БИЛЭГ
Баасан - 03 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
Нямбаа хүүгийн зөв
Замаа хурдан бариа, бид хүлээж байна
НЯМБАА-нямбай шүү...