Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагдаж буй “Чойном 90-Эрх чөлөөний дууч” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2026.03.20/ Монгол Улсын Филармонийн Их танхимд боллоо. Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг нээж, Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ, Р.Чойном бол XX зууны хоёрдугаар хагасын нэгэн зурвасхан цаг үед шүлэг, зохиолоо бичиж байсан, Монголын утга зохиолын нэгэн өвөрмөц содон төлөөлөгч, тухайн цагийн нийгэм, хүмүүний амьдралын бодит үнэнийг тольдон илэрхийлэгч, иргэний эрх, эрх чөлөөг тунхаглагч, чөлөөт сэтгэлгээний дууч байсныг онцлон тэмдэглэв.
Үргэлжлүүлэн “Эл яруу найрагч аавтай минь адил Хэнтий нутгаар овоглогддог, нутгийнхан болон нийтийн дунд домог мэт дурсагддаг, шүлэг зохиол нь хүүхэд цагийн минь хүсэл мөрөөдлийг хөглөж, эх орон, эх түүхээрээ бахархаж, омгорхох сэтгэлийг бадрааж басхүү өөрчлөгч сэтгэлгээний үрийг тархинд минь суулгасан, сэтгэлд минь хүндтэй байр суурийг эзлэгч яруу найрагч тул энэхүү хүндэтгэлийн арга хэмжээг Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулахыг зөвшөөрсөн” гэлээ. Нөгөөтээгүүр, Улсын Их Хурлын даргын албан тушаалд томилогдоод бодлого болгон дэвшүүлэн ажиллаж буй “Чөлөөлье” санаачилга, “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн зорилго маань яруу найрагчийн үзэл санаатай нийцэж байгааг тодотгож байлаа.
Засаг төрийн чанд хяналт цагдалтад байсан ч шүлэг найргаараа үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэр цагийн хатуу буулгад сөхрөлгүй ирэх цагийн дууч байж чадсанд түүний гавьяа оршиж байгааг Улсын Их Хурлын дарга Н.Учрал онцлоод, шинэ цаг ирж ардчилал эрх чөлөөний үзэл санаа нийтийн хүртээл болсноор төрөөс түүний ялыг цагаатгаж, авьяас билиг, бүтээх туурвилыг нь үнэлж 1991 онд Монгол Улсын Төрийн шагналыг нь нөхөн олгосон нь “худал нь үнэнд гүйцэтгэгддэг, зөв нь бурууг ялдаг”-ийн нотолгоо болсон хэмээв.
“Аз жаргал хүнд амар ирдэггүйг, эрх чөлөө, тусгаар тогтнол их үнээр олддогийг тэр өөрийн амьдралаар харуулсан. Тэр амьдралаас эд баялаг, эрх мэдэл, гавьяа алдар хүсээгүй. Харин үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх, бодох, бүтээх, туурвих эрх чөлөөг л хүссэн. Амьдралын бодит байдал засаг төрийн нүцгэн үнэнийг энгийн хэллэгээр яруу тодоор илчлэн бичсэн байдаг” хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгийнхээ төгсгөлд онцолж байлаа.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан, Монгол Улсын Филармони хамтран зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд нэрт яруу найрагчийн гэр бүл, найз нөхөд, түүнтэй нэгэн үед амьдарч, туурвиж бүтээж байсан ахмад үеийн зохиолч, яруу найрагчид болон судлаач эрдэмтэд, урлаг соёлын төлөөлөл нийт 200 гаруй хүн оролцсон юм.
Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ нь Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчений Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тохиолдуулан жилийн турш үргэлжлэх үйл ажиллагааны эхлэл болж байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл15
Чойномыг шоронд явуулахад Удвал гуай их ком мунист зан гаргаж, Галсан гуай, нам засгаа өм өөрч их хурц үг хэлж хуучин МХЗЭ-ийн ТХ-ны хурлын зааланд яаж л аашилж аяглацгааж бай лаа даа ! 1974 оны тэр явдлыг одоо мэдэх хүн ч алга болж, цөм л энхийн цагаан тагтаа болжээ !
Удвал гуай , Галсан гуай нар зөв шүүмжилж байжээ. 90 оны ардчилал гэж хуцдаг хулгайчууд Чойномын танхай шүлгүүдийг рекламдаж барууны үзэл сурталд ашиглан МУ-ыг тонон дээрэмдснээ нуун д далдлах зэвсэг болгосон. Сосор арзгараас авахуулаад ичих булчирхайгүй хулгайчуудын гайгаар хүүхэд залуусын хүмүүжил ямар их доройтсоныг яах вэ ????
Choinomiin ehner NINA egch anyyhan syyj baina,bi beer Nina egchees 1977 ond bagsiin ikhe syrgyyli deer syrch baihdaa Nçina egchid baisan (ylaan debteriig hed honog abch ynsij baigaad egch bilee,)Nina egch namaig neg nytag ys geheer itgeed egsen baih!!ter yed Nina egch Negdelchin byydaliin ydirdah tybsinii ajiltai baib.Choinomiin maani egch dyys ni saihanaaraa haragdana daa,argagyi l erh cheleenii dyych ni ynen yum!!!!!!minii bye ch choinomiinhaa syleg zohiliig chyglyyldag Narmandah gyaigaasaa Mongol bichegeer tatalsan debterees ni hede'n sene syyj hyylaj abaad baij baisan chag sayahan met yzegdene.............................
МАН-ын маоистууд,хунвейбинчүүд хүнийг амьдад нь яргал тамлачихаад үхсэн хойно нь нулимс унагаж жүжиглэх нь их эртний арга барил.
Яг үнэн, ардын намын алиалагч, авлигчдын худлаа дүр эсгэсэн хог шог!
Урвагч Учралд өөр хийх ажил байхгүй болсон. Төрөөс зайл.
ард түмний л нэг эд эс энэ онд нацагдоржийн ой болно төрдөө шударгаар ажиллаж байгаа ардаасаа сонгогдсон гишүүн рүү худалаа бүү дайраа чи ман руу гучин жил дайрлаа МАН-аас өөр олигтой удирдах нам ойрдоо гарахгүй
Их найрагчийн мэндэлсний 90 жилийн ойн арга хэмжээнд манай төрийн томчууд оролцож үг хэлснийг хэвлэлээс уншаад ихэд талархав. Энэ бол Ринчений Чойном ын амьдаас амьд байгаагийн илрэл. Түүний үг , үзэл санаа үнэлэгдэж хүндлэгдэх сайн цаг ирсний баталгаа гэж молхи хүмүүн би бодном.гал цогтой гандан буурашгүй сэтгэч үгийн зэвсгээр үнэнгий төлөө тэмцэж хорвоод хоромхон наслаад одсон их найрагчид зориулан би нэгэн гунил шүлэг бичиж байлаа. Түүнийгээ та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдав.
Тэрсүүд үзэлтэн гэгдэж хавчигдаж, шорон гянданд зовж явсан түүнийг тэнгэрт заларахад дурсгалд нь зориулан ийм нэгэн шүлэг бичиж билээ. Элегия буюу гунил шүлэг Р.Чойномд Ухаарал эмзэглэл хоёрыг томон байж Үнэний ташуурыг найргаараа бүтээсэн Сүүдэр гэрэл хоёрыг сүлэлдүүлэн байж Сүмбэр цац мэт гэгээн дурсгалаа үлдээсэн Зудтай цагийн идтэй цуутан Зултай хорвоогийн шидтэй дуучин Чойномын шүлгийг унших бүртээ цочих шиг болдог юм , би Цогтой найргийг нь ухаарах үедээ ичих шиг болдог юм, би Билгүүн тэр хүмүүн үгийн илдийг давтаж Билбүүр долдой цагийн хоёр нүүрийг илчилж Бие сэтгэлээ золиослон тэмцэж явах үед нь Би гэдэг хүн хаана нь явсан билээ дээ. Сургаал лүндэн буулгаж зам мөрийг нь засаагүй ч Сугай сүгэйтэй шийдвэрээр заяа тавиланг нь залаагүй ч Суртал хэмээх баринтагны хатуу хүлээсийг тайлах гэж Суу билэгтэй найрагч зүрхээ ширээж явахад нь Сэтгэлийн хурайд нь дэм өгч дуу хоолойгоо нэмэрлэсэн бил үү? Итгэлийн галд нь цучил хаяж хүн чанар гаргасан бил үү?
Онгод найргийнх нь шижир шиг мөрүүдийг Онгон шүтээн шиг дээдэлдэг мөртөө Орон шоронд тарчилж суухад нь Очиж ганц эргэсэн бил үү? Ижилсэж үерхэж, эгэлгүй дотносож Ижий ахай шиг яваагүй ч гэлээ Их авьяасыг нь биширдэгийн хувьд Эрхбиш өмөөрч дуугарсан бил үү? Харин Чойном мань мэтийг бол Халгиж цалгисан агуу сэтгэлдээ багтааж Хараагүй сохор, ухаангүй тэнэг нийгмийн Хар гайгаар л тийм яваа юм даа гэж Хөөрхий чааваас ухааны нь хэмжээ охорхон болохоороо Хөл нь тушаастай гар нь гавлаастай энэ нийгэмтэйгээ Хөг нийлүүлэхчээ болоод амьдарч яваа ёр нь тэр хэмээн Хөлдүү шоронгийн умгар өрөөнд гансарч хэвтэхдээ ч Хөдөө тосгоны уйтгарт цөллөгөнд зовж суухдаа ч Хөлчүүхэн, онгодынхоо уянгаар хөлөглөн гансарч явахдаа ч Үеээрээ л тэд ийм хойно арга байгаагүй биз гэж Үйзэн их ухаандаа тунгаан бодоо болов уу? Үзэл бодлынхоо хатуу тангарагт үнэнч явсаар Үгүй болохдоо мань мэтийгээ өршөөгөө болов уу?
яс минь ЯНГИГААД БАЙНА ЯСНЫ НАЙРАГЧ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ ЯВУУ ЗҮҮДЭНД ОРООД БАЙХ ЮМ ЯАЯ ДАА БАЙЗ НАЦАГДОРЖИЙН ОЙ БОЛОХ ГЭЭД БАЙДАГ НАМАР ЯАДАГ ЮМ БИЛЭЭ НАЙРАГЧ БОЛОХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ НАС МИНЬ ЯВЧИХААД ЯС МИНЬ МУУДААД БАЙДАГ ЗУУ ТАТАХАД ОНГОД ОДООХ ХОЁР БОСООД ИРНЭ
Ийм бодол намайг цаггүй мөшгөхөд Эрхгүй би одоо гутах шиг болдог юм Эргэж төрөхгүй тэр агуу суутныг өмөөрөн Элэг зүрх минь эмтрэн шатах шиг болдог юм. Галтай найрагчийн зүрх од шиг харваж Газар дэлхийг цөмлөн солир шиг унахдаа Шил толь болсон хэврэг сүртэй бунханд биш Шижир шиг найргийнхаа мөрүүдээр мөнхөрсөнд бахархдаг юм Хожуудсан ч гэсэн харууслын үнэн үгээрээ Сэтгэлийн эрих хэлхэж суу билигт чинь сөгдөн ерөөл өргөе би Хоцорсон ч гэсэн унхиангүйн нүглээ наманчилж Сэржим сархдаар харуусал тайлан гэмшлийн цацал өргөн мөргөе.
Яг нарийндаа Үндсэн хуулийг Булгантуяа, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар зөрчөөгүй, харин Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар зөрчсөн. Яг нарийндаа одоогийн Засгийн газар бол хууль бус засгийн газар. Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар бол УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авсан, одоо ч хууль бусаар авахаар санаархаж байгаа улс төрийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд шүү. Монголын ухаант ард түмэн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч, хэлмэгдэхээс айгаад юу ч хэлж чадахгүй дуугүй сууцгааж байна шүү. Ер нь энэ бол их ноцтой асуудал шүү.
Чойномын нэг бадаг шүлгийг энд оруулья Миний цонхны өмнүүр Хүний их мөрөн урсана Алдаа оноогоор давалгаалсан Амьд симфони хөвөрнө … Эх орон ард түмэндээ ихийг бүтээсэн. Зурсан зураг хийсэн орчуулгууд нь гайхамшигтай
ХҮНИЙ ИХ МӨРӨН УРСНА ХҮЙ ОРЧЛОНГ ХҮЙ ТАТАН УРСАНА ХАР НҮХ ШИГ ХАМАН ОДНО ХАРАНХУЙ ӨДРҮҮД ХАР ШӨНӨ АЙ СУЙ ХАР НЕФТЬ ХАР УСЫГ ЧИНЬ ХАРСААР БАЙТАЛ УУЧИХНА ХООСОН ЦААС ХОРВООГ УУЧИХНА ХОНГОР ТАЛ НУТАГГ ЧИНЬ ХОРТОЙ БӨӨС ӨНД БАРИГДАНА ШОНХОР ШАРАА БАРААДВАЛ ШОРОО ӨМХӨХГҮЙ МӨС МӨРГӨЖ БӨӨСӨӨ ГҮВНЭ