Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.21/ Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газарт ажиллав.
Улсын хэмжээнд өнгөрсөн онд 682 сая м.куб ус ашигласан хэдий ч 252 сая м.куб буюу 3/1 нь л ус бохирдуулсны төлбөрт 7.5 тэрбум төгрөг төлсөн байна. Энэ төлбөрийг бүрэн гүйцэд авч чадсан бол 2025 онд улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байжээ.
Хамгийн их ус ашигладаг 10 компанийн нэг болох “Оюу толгой” ХХК сүүлийн 15 жилийн хугацаанд ус бохирдуулсны төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй өнөөдрийг хүрчээ. Усны газар 2020-2025 оны хугацаанд тус компанийн бохирдуулсан усны төлбөрийг Эрдэнэт үйлдвэрийн жишгээр тооцоолж үзэхэд 5.1 тэрбум төгрөг болж байгаа юм байна. “Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг талаар Усны газрын дарга З.Батбаяр хэллээ.
НҮБ-ын Усны конвенц, дэлхийн тогтвортой хөгжлийн зорилт, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудыг үндэслэн тус компаниас ус бохирдуулсны төлбөр авах бүрэн үндэстэй гэж Ерөнхий сайд Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ. Тиймээс зөвхөн “Оюу толгой”компани гэлтгүй ус бохирдуулж буй бүх компаниас хуулийн дагуу төлбөрөө авахыг Усны газарт үүрэг болгов.
Ням - 05 сарын 10,
2026
Сэтгэгдэл9
Ингээд байхаар чинь амеркийн визийг бүр мөсөн зогсоочихно ш дээ. Б энхбаяр оюу толгойн нээлттэй хэлэлцүүлэг хийсэн чинь барьцааны 35 сая төгрөг визийн барьцаанд өгдөг болчихлоош дээ
Энэ Занданшатар гадаадын хөрөнгө оруулалтыг үзэн яддаг ямар учиртай хүн бэ?? 2012 онд УИХ-ын гишүүн байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай шинэ хууль санаачлан батлуулсны үр дүнд Монголоос барууны хөрөнгө оруулагч нарыг бүгдийг амжилттай хөөж гаргасан гавьяатай хүн дээ!!! Ерөнхийлөгч энэ хүнээ анхааралдаа авахгүй бол наад дурак чинь самраад дуусах нь байна шүү!!!
“Оюу толгой” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн ийм үүрэг байхгүй гэж тайлбарладаг гэдэг нь усны үнийг дээрэмдэнэ гэж хэлж буйтай адил. ЯАЖ ИНГЭЖ ХЭЛЖ ЧАДАЖ БАЙНА АА ??? 16 жилийн усны төлбөрийг аваагүй нь “эзэнгүй монгол”-ын нэг тод жишээ мөн. ..Гэрээндээ усны төлбөрөө тусгахгүй яадаг тэнэгүүд вэ? Усгүй хэрнээ усаа үнэгүй өгсөн гэрээг хийсэн этгээдүүдээс мөнгийг төлүүлж гаргуулж авъя…. Төлбөр өгөхгүй бол усыг нь шууд лацдаж хаах хэрэгтэй.
Хүрэлсүхийн янаг баньд Сэлэнгийн луухаан хятад Бао Яао Цай, хятадын эфү хүргэн ямааны хошного нүүрт Баяр нар ус үнэгүй ашиглуулах гэрээ хийсэн. Эдгээр хулгайчуудаас эхлээд усны төлбөр авах естой.
zeb!!!!hatyyhan ajillasan ni deer suu!!!ene bol erdiin zyil!!!!
Яг нарийндаа Үндсэн хуулийг Булгантуяа, Амарбаясгалан, Оюун-Эрдэнэ нар зөрчөөгүй, харин Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар зөрчсөн. Яг нарийндаа одоогийн Засгийн газар бол хууль бус засгийн газар. Үндсэн хуулийн цэцийнхэн, Хүрэлсүх, Учрал, Занданшатар нар бол УИХ-ын онцгой бүрэн эрхэнд халдаж, төрийн эрхийг хууль бусаар авсан, одоо ч хууль бусаар авахаар санаархаж байгаа улс төрийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд шүү. Монголын ухаант ард түмэн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа боловч, хэлмэгдэхээс айгаад юу ч хэлж чадахгүй дуугүй сууцгааж байна шүү. Ер нь энэ бол их ноцтой асуудал шүү.
Hahaha… mongolchuud ter jalanguja ter „tom“ geed baigaa kompany uud öörsdöö gol usaa hamgaalaach. UB uuh us n baas, sheesendee bohitdchihson baij.
арабын хойгийн улсууд хэдэн арав зуугаад давстай уснаас цэвэр ус гарггах үйлдвэрүүдтэй гэнэ тэр үйлдвэрүүд дайнд сүйдэж байна америкийн 14 цэргийн бааз тэр усыг хэргэлдэг болтой нефть түлээд амьдарч болох боловч усгүй сар болоод үхэх юм байна ианайд цас мөс хайлсаар гол мөрөн нуурын 30 хувь алга боллоо говийн гүний усыг оюу толгой дуусгаж байна Монгол хүнд алт зэс огт хэрэггүй мал хүний ундаа болсон ус хэрэгтэй байна монгол улс хоо тоором улаан түйрэн саудын араб шиг харанхуй татсан шороон шуурганы орон болохнээ оюу толгойгоо хаагаачээ Манжийн үед цөөхөн малтай цөөхөн монгол амь зуусаар мянган жил болсон шүү орчин үеийн хотжих үйлдвэржих уул уурхай ухах соёл иргэншил чинь хүн амаа ард иргэдээ устгаад дууслаа хүнгүй монголоор яах гэсэн юм--
Us ashiglasnii tulberee erh bish tulj baigaa bailgui dee Us bohirduulsnii tuhaid busdad duurial bolohoor Dahin ashiglah tehnologitoi gej sonsogddog Hoyoriin hoorond heden nor yum Nehemiah baihaar Herlen govi tuseld hurenge oruulj hamtran ajillah talaar tohiroltsoj chadval hayalgani iluu baih bolov uu daa