Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ. Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө.
Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов.
Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.
1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх;
2.Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай ;
3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох.
Сэтгэгдэл0
МАн үүсгэн амьдарсны \ 1921 - 24 , 1990 - 2001, 2011 - 2021 \ 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай яагаад авч хэлэлцэхгүй байна , МАН -гн гишүүд болон дэмжигчид гайхаж \ дуртай биш \ байна шүү ... МАХН бол шууд 100 жилийнхээ \ үнэндээ бол 100 биш , 97 л доо \ ойг тэмдэглэнэ гээд нууцаар , тэгэхдээ хөдлөшгүй судалгаа - нотолгоогн дээр үндэслэн бэлтгээд байдаг - юу л болоод байна даа ., ЭРХЭМ ДЭЭДЭС ээ ...
Хуц чи 1921 онд хувьсгал хийж засгаа авсан МАХН намын суурь МАН нам 100 жилийн ойгоо ерөнхийлөгчөө авч тэмдэглэх зүйд нийцнэ. МАН бүх гишүүд дэмжигчид нэгэн санаатай байна.
Одоо таны майрлаад байгаа ман чинь 1990 оны өмнөх махн нам биш болсон шүү огт өөр нам болсон харин махн бол бууриа сахиад нэрээ өөрчлөлгүй яваа
МАН 100 жилийн ойгоо угтаад ахмад настаны бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 550 мянга болгож ахмадуудаа нэг магнай тэнийтэл нь баярлуул даа Бид МАН даа 30 жил саналаа өглөө Одоо та нар ганц удаа тэгж баярлуул даа
Irgedee bodooch