АН-ын ҮБХ-ны гишүүн, Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Та 2020 оны УИХ-ын сонгуульд бие дааж өрсөлдсөн. Сонгуулиас хойш нэг хэсэг нам жим байлаа. Ер нь өнгөрсөн сонгууль ямар өнгө, аяс дүр зурагтай болж өнгөрөв. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Юуны өмнө намайг дэмжсэн Хонгор нутгийнхандаа баярлаж байна. Миний нэр дэвшсэн тойрог Баянхонгор аймагт хүчтэй өрсөлдөөн болсон. Би анхны сонгуульдаа оролцсон. Сургамжтай зүйл ч олон байв.
Манай тойргийн сонгуулийн өрсөлдөөнд Төрийн хоёр өндөрлөг шууд болон шууд бусаар оролцсон.Ерөнхийлөгчийн зөвлөх гэх сэтэр зүүсэн утсан хүүхэлдэйнүүд Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэйгээр нэр дэвшсэн. УИХ-ын дарга дэвшиж олонхийн санал авсан. Монголын томоохон компани болон гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөллүүд ч өрсөлдсөн.Мөн бие даагчид болон бусад намууд гээд 20 орчим хүн өрсөлдсөн. Сонгуулийн үеэр мөнгө тараалт гэдэг жинхэнэ утгаараа манай тойрогт явагдсан даа.
-Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийг яагаад утсан хүүхэлдэй гэж?
-Ерөнхийлөгчид зөвлөх хүмүүс өөрөөс нь илүү эрдэмтэн, доктор, академич, шинжлэх ухааны зүтгэлтнүүд байх ёстой. Одоогийн Ерөнхийлөгчийг хэдэн чадваргүй утсан хүүхэлдэйнүүд л тойрон хүрээлж байгаа дүр зураг харагддаг. Тэд нар нь далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орохоос өөрийг хийж чадахгүй. Хүний нөөцгүй хулгайчийн нөөцтэй гэж амин найз нь хэлж байсан санагдаж байна.
-Та яагаад АН-аасаа мандат авч чадаагүй юм бэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга намын дарга С.Эрдэнэд нөлөөлж манай тойргийн мандатыг зөвхөн өөрийнхөө зөвлөхүүдэд өгсөн. С.Эрдэнэ дарга энэ асуудлаас болж Төрийн тэргүүнтэй муудахыг хүсээгүй байх. Далдуур ийм л зүйл болсон юм билээ.
-Миний мэдэхийн танд 2012 оны сонгуулиар нам чинь нэр дэвших мандат өгөөгүй. Тэгээд намынхаа нэр дэвшигчдийг дэмжиж оролцож байсныг нь санаж байна?
-Би 2012 онд намын дүрмийн дагуу дунд шатны намын гишүүдээс сунгаанд орж “бидон” Д.Ганбатыг үнэмлэхүй ялж байлаа. Тэр үед намын дэнчин болох 50 сая төгрөгөө тушаагаад сонгуулийн өрсөлдөөнд ороход бэлэн болоод байв. Гэтэл одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Намын дүрэм гэж байдаггүй юм аа” гээд тухайн үеийн намын дарга Н.Алтанхуягт шахалт үзүүлсээр байгаад миний мандатыг булааж авч байсан. Н.Алтанхуяг даргаас би “Миний мандатыг яагаад Д.Ганбатад өгчихөв” гэхэд “Танай Женко “Би дошоо мэдье гэсэн” гэж хэлж байсан. Тэр үед бид намынхаа эв нэгдлийг бодоод чимээгүй өнгөрөөсөн. Дош гэдэг нь миний ойлголтоор төрж өссөн газраа хэлдэг. Баянхонгор аймагт төрсөн, өссөн жинхэнэ дошны хүүхэд нь би юм. Харин Х.Баттулга бол Улаанбаатар хотод төрсөн, Яармагт өссөн, тэндхийн дошны хүүхэд. Сайхан аавынхаа нэрээр манай нутгаас гурван удаа УИХ-д сонгогдлоо. Монгол Улсын Төрийн тэргүүн ч боллоо.
-АН энэ парламентын сөрөг хүчин, харин танай гишүүд хүчтэй сөрөг хүчин байж чадаж байна уу?
-Манай намынхан С.Ганбаатар, Т.Доржханд нарын нэгнийх нь хэмжээнд ч хүрч ажиллаж чадахгүй байна. Аргагүй юм даа. “Бидон” Д.Ганбат бүлгийн дарга хийхээр яаж хүчтэй сөрөг хүчин байж чадах вэ дээ. Үлбэгэр байна, сул байна. Би УИХ-ын сонгуулийн өмнө намаа цэвэршээсэй, шинэчлэгдээсэй гэж хүсч байсан.
Зөвийн төлөө өөрийн Зөвийн төлөө өөрийн үзэл бодолдоо тууштай зогсдог, дарга дагадаггүй ийм хүмүүсээ нэр дэвшүүлээсэй гэж хүсч байсан. Харамсалтай нь, ийм нэр дэвшилт болоогүй.
-Одоогийн АН-ын нөхцөл байдал бас хүндхэн байх шиг байна. Тамга тэмдгээ булаацалдлаа л гэх юм. Энэ үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн намууд шинэчлэгдэх ёстой. Харамсалтай нь, үе үеийн намын дарга байсан хүмүүс өөрийнхөө эрх мэдлийн төлөө явж ирсэн. Гэхдээ намын дарга төгс хүн байх албагүй. Буруу бодож болно, түүнийг нь намын гишүүд ҮБХ-ны гишүүд хэлдэг байх ёстой. Олонхоороо ярилцдаг, шийдвэр гаргадаг тийм л намын дарга байх ёстой. Энэ бол угаасаа ардчиллын тулгуур зарчим. Гэтэл яг энэ зарчмаараа ажиллаж чадахгүй байна. Дотроо хэд хэдэн фракцтай. Гишүүд нь фракцынхаа даргын эрх ашгийг хангасан, ийм л асуудал манай намд нүүрлээд байна.
2016 онд АН З.Энхболд даргатай УИХ-ын сонгуульд орсон. Дарга тухайн үед дүрмээ биелүүлээгүй. 2014 онд УИХ-ын даргын албан тушаалаар түрүү барьж, хууль хүчний байгууллагаар айлгаж зүтгэсээр байгаад Н.Алтанхуяг даргаас намын удирдлагыг булааж авсан. Тухайн үед би З.Энхболд даргыг шүүмжилж байсан. Тэгээд яав, АН үнэмлэхүй ялагдлаа. 2020 оны сонгуульд мөн л С.Эрдэнэ дарга энэ алдааг давтаж, АН дахин үнэмлэхүй ялагдлаа.
“Шонхор” фракц, Х.Баттулга нарын дөргүй бух шиг хар муйхар аргаар зүтгэдэг тэнэг бодлогын гайгаар нам ялагдаад өнөөгийн нөхцөл байдалд хүрсэн. Одоо дахиад Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нам руу савраа дүрээд эхэлсэн байна. Намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан зөөлөн хүн.Ийм хүнийг дөрлөж, утсан хүүхэлдэйгээ болгоод авсан. Ц.Туваан өнгөрсөн хугацаанд намын сунгааг хийлгээгүй. Орон нутгийн сонгуульд ороод ялагдсан. Одоо Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн байхад нам хоёр тамгатай, нэг үүрэг гүйцэтгэгч, нэг даргатай болсон. Ийм нөхцөл байдлыг дахиад Х.Баттулга үүсгэж, намаа хорлож байна. Бүх зүйлийг дүрмийн дагуу явуулж, намын даргын сунгаа явуулсан бол өнөөдөр АН-д ийм нөхцөл байдал үүсэхгүй байлаа.
-Гэхдээ С.Эрдэнэ, Ц.Туваан хоёрын энэ хэрүүл маргаан хэнд ашигтай вэ. АН дахиад л хагарч бутарч байна шүү дээ?
-Ц.Туваан Х.Баттулгатай эртнээс ойр дотно, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад нь дэд сайдаар нь ажилладаг байсан шүү дээ. Ц.Туваан АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч болонгуутаа Ерөнхийлөгчийн зөвлөхийг нийслэлийн АН-ын дарга болгосон. Эндээс жинхэнэ эмгэнэлт жүжиг эхэлсэн. Орон нутгийн сонгуульд ялагдсан. Даргагүй болсон.
АН-ын Их хурал гэгчийг хуйвалдаан маягаар зохион байгуулж, дүрэмд өөрчлөлт оруулсан. АН-ын дүрмийн заалтыг өөрчилж, АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн дахин нэр дэвших хүсэлт гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2 т заасан журмыг баримтлахгүйгээр намын Их хурал, ҮБХ-оор шууд өрсөлдөгчгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх гэсэн заалт шинээр оруулсан. Өөрөөр хэлбэл, Х.Баттулга АН-аас ямар ч өрсөлдөөнгүй нэр дэвшихийн тулд л Ц.Туваанаар дамжуулан намынхаа дүрмийг хүртэл хулгайгаар өөрчилж хөгийн юм хийж байна шүү дээ.
-Ерөнхийлөгч Х.Баттулгад намын гишүүдээсээ айх шалтаг шалтгаан бий гэж үү?
-Айж байгаа учраас л ил тод, нээлттэй өрсөлдөхөөс татгалзаж, намын дүрмийг өөрчилж байгаа шүү дээ. Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор АН лидергүй болж байх шиг байна. АН-ын зарим лидер шоронд орж, Б.Бямбасайхан, Б.Болор нарын залуус хэлмэгдэж зарим нь бүр эх орноосоо дүрвэлээ. Дээр нь түүний оффшор хөрөнгө, өмч хувьчлалын булхай, тендерийн мөнгө гэх мэт олон факт ил болоод байна. Нөгөө талаар Х.Баттулга намаа ялагдал хүлээхэд маш том үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Үүнийг АН-ынхан маш сайн мэдэж байгаа.
-Ерөнхийлөгч Х.Баттулга намын дарга байгаагүй. Намын ялагдалд яагаад буруутай гэж?
-Та нар сана даа. 2014 онд Х.Баттулга Н.Алтанхуягийн Засгийн газрыг заналтайгаар огцруулж байсан. Төрийн ордонд архи, тамхи, секс ярьдаг өөрийн фракцын хүүхэнтэйгээ хамт эсрэг санал өгч огцруулсан. “Шонхор”-ынхон буюу С.Эрдэнэ, С.Одонтуяа, “Бидон” Д.Ганбат тэргүүтэй гишүүд ч тухайн үед Засгийн газрын огцруулах хуралдаанд санаатайгаар орж ирээгүй. Үүнээс болж 2014 онд, АН-ын одоогийн энэ ялагдлын суурь тавигдсан юм. Гэтэл намын дүрмийг зөрчиж явсан эдгээр нөхдүүд намаас Ерөнхийлөгчид болон УИХ-д дахин дахин нэр дэвшдэг. Дүрмийн дагуу явж, дэнчин мөнгийг нь өгч алдаа оноог нь хэлсэн хүнд дүрмийн бусаар мандат өгөхгүй гэдийдэг. Энэ шударга уу. Намынхаа Засгийн газрыг унагаах хуйвалдаанд оролцож явсан урвагчид одоо УИХ-ын дэд дарга, АН-ын бүлгийн дарга хийгээд явж байх жишээтэй.Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаагүй байсан бол 2016 онд 65 суудлаар ялагдахгүй байсан. Мөн С.Эрдэнэ гэж хүн намын дарга болохгүй байсан. 2020 оны сонгуульд одоогийнх шиг ингэж 62-оороо ялагдахгүй байсан ч юм бил үү. Үүнийг өнгөрсөн юм ярих гэдэг утгаараа биш үнэн түүхийг сануулах үүднээс тодруулан хэлж байна. Ингэхгүй бол залуус маань буруу мэдээлэлтэй болоод, бурууг дагаж яваад байгаа байдал ажиглагдаж, энэ нь АН-ын хагаралыг бий болгоод байна. Ялагдлын гол шалтгаан нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга байсан. Манай залуучууд саяхан болсон энэ түүхийг мартаад одоо Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч гээд л гүйгээд байдаг. Биднийг ялагдалд хүргэсэн хүн хэн бэ гэдгийг олоход уг нь ийм амархан. Х.Баттулга гэдэг хүн АН-ын түүхэнд ямар гавьяа байгуулсан юм бэ гээд хайвал гай нь л их үү бага уу гэдгийг бодох хэрэгтэй. Нэгэн цагт Ц.Нямдорж гуай юу гэж хэллээ. “Өөрийн хүмүүсээ далдуур түгжилддэгээ болиоч. Хүн чанартай бай” гэх утгатай үгийг хэнд хэлж байлаа даа. Санаж байгаа биз дээ.
-Иргэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг оффшорчидтой тэмцдэг хүн гэж дэмждэг шүү дээ?
-Харамсалтай нь тийм. Ерөнхийлөгч болмогцоо оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан “2017 оны долдугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалж байна” хэмээн сүр дуулиантай мэдэгдэж байсан. Гэтэл хятадуудтай нийлж төрсөн охиныхоо нэр дээр оффшор компани байгуулснаа нуучихсан л сууж байна.
Хуулийн дагуу Х.Баттулга энэ үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай шүү дээ. Тийм шударга хүн юм бол өөрийнхөө оффшорт байгаа мөнгийг оруулж ирээд цар тахлын үед ядарсан эдийн засагтаа нэмэр болох хэрэгтэй
-Ерөнхийлөгчийн санаачилсан Төмөр замын бүтээн байгуулалт Монгол Улсын хөгжлийн гарц болж чадах уу?
-Шуудхан хэлэхэд чадахгүй.
Төмөр замын бүтээн байгуулалтыг хамгийн их гацааж байсан хүн нь Х.Баттулга өөрөө юм. 2008 онд хувийн хэвшил бизнесийнхээ зарчмаар хийчих байсныг Х.Баттулга сайд байхдаа төрийн өмнөөс давхиж ороод саад, тушаа болсон.Үүнийг ард түмэн мэдэж байгаа. Тэр үед төмөр замаа барьчихсан бол өнөөдөр Монголын хөгжил өөрөөр харагдах байлаа.
Гаднаас өр зээл тавьж, хүүнд нь унаж, хар саарал жагсаалтад орж, олон улсад муу муухай харагдахгүй байлаа. Өнөөдөр тэр хүн дахиад төмөр зам яриад сууж байна. Энэ төмөр замын ард асар их мөнгө угаалт явагдаж байгаа гэж сонссон. Би тэгж хардаж байна. Өмнө нь 280 сая ам.долларын төмөр замын ажил дээр мөнгө угаалт явагдсаныг манай хууль байгууллагынхан нотлоод баримтжуулаад хэрэг үүсгээд шалгаад явж байсан. Манай хуулийнхан үндэслэлгүй зүйлийг шалгана гэж байхгүй. Хэд хэдэн хүнийг баривчлан шалгаж байсан. Урдахаа тавиагүй байж, ахиад аймаг сум хооронд төмөр зам тавьж байна. Энэ бол том тэнэглэл. “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрснээс орж ирсэн жаахан орлогоор өгөөжөө мөд өгөхгүй, гарц руугаа биш өөр зүг рүү төмөр зам санаачлаад сууж байдаг. Хэн ч ойлгохгүй тэнэг бодлого шүү.
-Тэгэхээр одоогийн явж байгаа төмөр зам бидэнд үр өгөөж өгтлөө удна гэсэн үг үү?
-Манайх төмөр замаа зөв гарцаар барьж, автозамын тээвэртэйгээ нүүрсээ зэрэг зөөхгүй бол нүүрсний экспорт жилээс жилд хумигдаж байгааг ойлгох хэрэгтэй. Олон улсад гэхэд саяхандаа Австрали улс Хятадтай үл ойлголцоод “хэрэглэгч хаан” гэдэг онолоор худалдан авагч орон нүүрс авахгүй гэсэн албан ёсны шийдвэр гаргахад борлуулагч оронд яаж нөлөөлж байгааг бид бүгд харлаа. Тэгэхээр худалдан авагч дэлхийн том зах зээл хажууд байгаа гэсэн үг биз дээ. Төмөр замын одоогийн хамгийн боломжит хувилбар нь нүүрсний ордуудаас шууд хил рүүгээ төмөр замаа тавих нь чухал. Эхлээд “Тавантолгойгоос-Гашуунсухайт”-ын боомтын нөгөө хэл амтай төмөр замаа ашиглалтад оруулаад, дараа нь “Зүүнбаянгаас-Хангимандал”-ын боомт руу тавих хэрэгтэй. Тэгснээрээ тэр хэсгийн нүүрс, төмрийн хүдэр, жоншны экспорт шууд эрс нэмэгдэнэ. Тавантолгойн ордоос орж ирж байгаа шиг орлого манай эдийн засагт нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Хангимандалын боомттой Өвөрмонголд байдаг БНХАУ-д эхний тавт ордог Бугатын төмрийн үйлдвэр гэж том хэрэглэгч ойрхон. Энэ бол маш том давуу тал байна. Дараа нь Хөөтөөс Бичигтийн боомт руу төмөр замаа тавибал Сүхбаатар, Дорнодын районы нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүн Бичигт, Зүүн хатавч боомтоор гараад урд хөршийн далайн зүүн эрэг орчмоор байдаг төмрийн томоохон үйлдвэрүүдийн зах зээлд шууд нийлүүлэхэд дөт зам болно. Энэ дарааллаар төмөр замуудаа баривал зөв гэж бодож байна. Энэ миний л бодол. Гэхдээ тооцоо судалгаагаа хийгээд боломжтой үгүйг улс төржүүлэхгүйгээр зөв бурууг гаднын шинжээчдээр судлуулсан ч энэ хувилбарыг л хэлнэ. Яагаад гэвэл энэ цэвэр зах зээлийн онолоор борлуулалт эрэлтээ дагадаг юм. Түгээлтийн үр ашигтай байдал энэ тэр гээд их юм бий. Тэгээд хангалттай орлого олж, өр ширээ дараад Монгол Улс мөнгөний асуудалгүй болсон үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгын олон жил боловсруулсан Тавантолгойгоос-Чойбалсан-хүртэлх Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн дөрвөн аймгийн газар нутгаар нийт 1065 км явах мөрөөдлийн төмөр замын төслийг биелүүлж болох юм. Тэгээд 1000 гаруй км төмөр замаар төмөр зам дагасан аймгуудын нүүрс ОХУ-ын хил дээр очлоо гэхэд Эрээнцаваас Владивосток хүртэл ОХУ-ын нутгаар 3000 орчим км зам туулна. Инээдтэй нь хүний нутаг дээгүүр тээвэрлэж, баахан татвар хураамж төлж зовж зовж Владивосток боомт дээр очлоо гэхэд манай нүүрсний үнэ тэнгэрт тулсан үнээр очно. Тэгээд Оросын өөрийнх нь нүүрстэй үнэ өртгөөрөө өрсөлдөх боломжгүй гэдгийг хар ухаанаар бодоход ч ойлгомжтой. Х.Баттулгын мөрөөдөл болсон энэ төмөр замыг тавилаа гэхэд Монгол Улсад эдийн засгийн үр ашиггүй. Үнэндээ ямар ч тооцоо судалгаагүй, алсын хараагүй бүтээн байгуулалт гэж хэлнэ.
-ОХУ руу яагаад гаргаж болохгүй гэж. Нэг газраас хараат байх нь буруу биш үү?
-Оросын төмөр замын тариф өндөр. Өөрсдөө хангалттай түүхий эдтэй. Манай нүүрсийг өөрийн нүүрсний урдуур оруулаад зөөлгөнө гэж байхгүй. Женкогийн мөрөөдлийг биелүүлж хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй тооцоо судалгаагүй, төмөр замд одоогийн нүүрснийхээ хамаг орлогыг өгөөд л дуусч байна даа. Өмнө нь энэ хүн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэл 240 км замыг 280 сая ам.доллараар барих төсөл санаачилсан. Тэгээд Чингис бондоос мөнгө авсан ч барьж чадаагүй. Гэтэл одоо өнөөдрийн ханшаар “Тавантолгойгоос- Зүүнбаян” хүртэлх 414 км замыг 750 тэрбум төгрөг “Эрдэнэс Тавантолгой”-гоос 20 жилийн хугацаатай хүүгүй зээл авч барьж байна гэх юм. Үүнийг нь хувааж үзэхээр 270 орчим сая ам.доллароор бараг нэг дахин их 400 гаруй км замыг барьчихаж байгаа юм биш үү. Өмнө нь Чингис бондоос гаргуулж байсан 280 сая.ам доллараараа 200 гаруйхан км замаа яагаад барьж чадаагүй юм. Энэ том зөрүү харагдахгүй байна уу.
-Монголын улс төр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуулиар амьсгалж эхэллээ. Таны хувьд энэ сонгуульд ямар хүн нэр дэвшээсэй гэж бодож байна вэ?
-Монгол Улсын Ерөнхийлөгч хүн эх орноо олон улсад төлөөлдөг, дэлхийн хэмжээний гадаад бодлого боловсруулах чадвартай хүн байх ёстой. Тийм хүмүүс нэр дэвшүүлээсэй. Саяхан АН-аас нэр дэвших саналтай байгаагаа Ц.Оюунгэрэл мэдэгдлээ. Миний хувьд дэмжиж байна. Боловсролтой, нэр цэвэр улстөрч. Ямар ч орны Төрийн тэргүүнтэй нүүр улайхгүй ярьчих байх. Ядаж л өөрийгөө ойлгуулж чадна.
-Та олон хүнд шүүмжлэлтэй байр сууринаас ханддаг. Тухайлбал, 2014 онд З.Энхболд, 2019 онд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан нартай нэлээд үзэлцэв. Мөн өнгөрсөн сонгуулийн өмнө АН-ын дарга С.Эрдэнийн үйл ажиллагааг нэлээд шүүмжилж байсан. Өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг шүүмжилж байна. Таныг хүн болгонтой муудаад явдаг юм болов уу ч гэж харах юм?
-Энэ бол эрх чөлөөт ардчилсан нийгэм. Тэр ч утгаараа болж бүтэхгүй байгаа зүйлийг нь дарга нарт голдуу шууд хэлчихдэг. Худлаа дүр эсгэсэн, шударгын дүрд тоглосон, поп нөхдүүдийг хараад дуугүй байж чаддаггүй. Иргэд олон нийтэд үнэн худлыг ойлгуулахын юу нь буруу гэж. Мэдээлэлд ойрхон хүмүүс нь иргэний хувиар зарим нэг хүний багийг хуулж байх хэрэгтэй. Би эдгээр хүмүүсийг УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, намын дарга, Төрийн сайд гэсэн эрх мэдэлтэй байхад нь алдааг нь хэлж байсан. Түүнээс хэн нэгнийг албан тушаалаа өгөөд хэн ч биш болсны дараа араас нь тодроод попроод явдаггүй.
Монгол эр хүнд унасан нэгнээ дахиж дэвсэлдэг зан байж болохгүй. Ерөнхийлөгч Х.Баттулгын алдаа, буруу бодлогыг ардчилсан орны иргэний хувиар хэлж болохгүй гэж үү.
-Та Ерөнхийлөгчтэй нэг нам, бас нэг нутаг усны хүмүүс. Юуны учир ийм хатуу байр, суурь илэрхийлэх болов оо?
-Алдаа оноо байвал нэг нутаг, нэг нам гэхгүй иргэний зориг гаргаж шударгаар хэлэх ёстой. Зөв байвал нэг аймаг, нэг нам гэхгүйгээр сайшаана. Ерөнхийлөгч Х.Баттулга манай аймгаас УИХ-д гурван удаа сонгогдож байсан.
Тэгээд Баянхонгор аймаг маань өөрчлөгдсөн зүйл алга. Өнгөрсөн хугацаанд “Шинэ сум” төсөл санаачилсан. Санаа нь зөв байсан ч үйлдэл нь буруу байсан. Канадаас Монголд мод ирээд бүх сумыг шинэчилнэ гэж байх уу.
Канад стандарт технологи өртөг, өндөр талийж өгнө биз дээ. Мөн Канадын уур амьсгал Монголоос өөр. Манай эрс тэс уур амьсгалд тохирохгүй. Манай аймагт загварын хоёр сумыг хийсэн. Төрийн олон тэрбумын төсөвтэй. Ажлыг нь өөрийнхөө Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, хуурай дүү Сүхбаатар аймгийн залуугийн “Их Модун” компаниар хийлгэсэн.
Мод оруулсан дүр эсгээд доторх нь цахилгаан сан, гипсэн хана нь дандаа Эрээний хулхи материалаар хийсэн. Одоо тэр ажил нь ямар чанартай болсныг та очиж сурвалжлаарай. Бас болоогүй ээ. Тэр компани нь “Мазаалай” парк гэх манай аймгийн бүх том ажлуудыг хийсэнЭнэ хүн ингэж төсөл санаачилсан нэрээр дандаа хүний гараар дамжуулж мөнгө иддэг гэж харагдаж байна. Хуурай дүүгийнхээ компаниас цаагуураа ашиг авдаг байсан ч юм уу, хэн мэдлээ. Яагаад орон нутгийн ажлыг нутгийн компаниар хийлгэхгүй байна гэвэл нутгийн компаниас мөнгө нэхэж чадахгүй биз дээ. Тэгээд нэг сайхан өгөөмөр хүний дүртэй энтертайнмент хийж манай аймгийн ахмадуудад Цагаан сараар боов, боорцог тараадаг байсан. Энэ тэгээд хөгжил юм уу. Хүмүүсийн тархийг хот хөдөөгүй угааж бурхан шиг хүний дүрд орж чаддаг хүн л дээ. Одоо улсын хэмжээнд цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ муу, хөрөнгө оруулалт хийх тулгамдсан олон асуудал байсаар байтал Женкогийн мөрөөдлийг биелүүлж хэзээ ашгаа өгөх нь мэдэгдэхгүй тооцоо, судалгаагүй санаачилсан Шинэ сум, Төмөр зам энэ мэт төсөлд нүүрснийхээ болон төсвийн хамаг орлогыг өгөөд сууж байна. Ерөнхийлөгч Х.Баттулгыг Монгол Улсад гавьяа байгуулаагүй, гай тарьж ирсэнд иргэн хүний хувиар их харамсдаг. “Монгол ялна” гэсэн худлаа лоозон болсон мөрийн хөтөлбөртэй, өнгөрсөн сонгуульд орсон. Улс орнууд тусгаар тогтнол, эрх чөлөөгөө алдсан үед ялагддаг. Өнөөдөр Монголд тусгаар тогтнол хангалттай эрх чөлөө байна. Харин хөгжил дутмаг байна. Алдаагаа засаад явбал хөгжил ойрхон байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Мөнх-Эрдэнэ гэж хүзүүгүй хүний бөгс долоогч, дэлэв долив хийж хэл амаа билүүдсэн, боловсрол мэдлэггүй сагсуу ойворгон Орк залуусын төлөөлөл энэ шалчигнуурыг хэн сонсдог байна аа
женко батлага гэдэг хүн л АН дотор бүлээн зүстэй,бүтэн нэртэй хүн үлдээлгүй бүгдийг нь тас хараар будсан хүн шүү дээ....батлаг тэр тал дээрээ бол гаргуун
салхи хаашаа хамхуул тийшээ
Харин ч чам шиг муу баасын хажууд цор цор гээд овоо боргочихож. Наад муу үхээрийнхээ хоолойг тас хазах золбин "нохой" биш "БАНХАР" болоорой.
Яг үнэнийг хэлжээ
Oivorgon mungu uuriin erh ashgiin tuluu nudee uhaad ugchihuj medeh Zaluu munkhbat ene Munh erdene 2
зов л ярьж
маш сайн байна хэдийгээр ойворгон сагсуу гэж харагддаг ч түүнтэйгээ адилхан сэтгэхүй үзэл бодолгүй юм байна, зөв үнэн хэлсэнд баяр хүргэе ардчилсан намын хамаг муу муухайг хэлээд өглөө, бид ийм хүнийг дөрвөн жил ерөнхийлөгчид сонгосон гэдгийг яг л үнэн хэллээ, браво!! Одоо Ардчилсан нам хурдан шинэчлэгдэх сэтгэхүй сайтай залуучуудыг хурдан гаргаж ирж бодлого зангидахад оролцуулах хэрэгтэй энэ залуу бол маш зөв ярилаа
Aluurchin elbegdorj bi Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin baigaa um. Aluurchin elbegdorj bi odoo Battulgiig Zorigiig alsan shigee alj ustgahgyi bol shorongiin yalaas multarch chadahgyi bolood baina. Aluurchin elbegdorj Minii 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem reket gemt hergyyd odor byr ilerch aluurchin bi aliigaa aldaad Baas sheesendee holildson. Gadaad ezdiinhee garaar mongolchuudiig alj ustgan Irak afgan syria shig bolgoj tsusan dalaid jivyyleh getel gadaad ezed maani namaig ambaardaad hooj tuuj gargav. Zorilgiig alsan shigee odoo bi batlagiig alah bolno.
Зөв Ярьж байна шүү, Дэмжиж байна. Бодит үнэнийг л хэлсэн байна даа
Aluurchin elbegdorj bi Zorigiig alahiinhaa omno ehleed baahan bogs doloogchdiinhoo ugaadsiig nemj baigaad Zorigiig gutaaj doromjilj hevlel medeelleer balbasan. Daraa ni aluurchin elbegdorj minii bie ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin baigaa um. Aluurchin elbegdorj Minii 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem reket gemt hergyyd odor byr ilerch aluurchin bi aliigaa aldaad Baas sheesendee holildov. Aluurchin elbegdorj bi Battulgiig Zorigiig alsan shigee alaad byh yalaasaa multrah bolno
монголын төмөр замаар нүүрс гарах боломжийг хааж Оросын нүүрсийг ирэх арван жилд хятад руу оруулах боломжийг Хэн бий болгов Арван жилийн дараа нүүрсийг дэлхий даяар хэрэглэхгүй үнэгүй шороо болно гэж бүх шинжээч нар Баталж байна Энэ төрийн тэргүүн болоод юу хийсэн Монголыг дээрэмдсэн банкны эзний булхайг хэн хамгаалж байна вэ юу хийсэн бэ хараал ид гэж Тэр зээл тэглэх монгол бичиг заах сая төгрөг тараах Нь Төрийн тэргүүний хийдэг ажил биш Ярих ёсгүй юмгүй ярьж ард түмний тархи угааж байна энэ мафи эзэн Яах гэж байгаа юм ТӨРИЙН ТЭРГҮҮН шударга ёс хууль цаазаар ТӨР УЛСАА ХАМГААЛЖ АЖЛАА ХИЙДЭГ одоо энийг хэн дэмжих юм ганц Сайн үйл нь мафи нам гэх ардчилсан намыг бутаргаж өгсөнд талархалаа женко гуай Монголчуудаа Ирэх сонгуульд Нямдорж Ганбаатар хоёр дэвших бол энэ хоёрын нэгийг сонгож Улсаа авар
Demjij b.
ha ha ha ganbaatar hudalaa shaadag lalar shu dee.
Яг үнэн.
Bi ene nuhuriig tanina Jenkog dagaad baahan guisen judaggui alban tushaal haisan avilgal avch chadah siihgui luivarchin bna geed Ene nuhurt demjileg uguugui bolhoor iim yum yrij yvaa hogiin tantan bgaa yum aan tiim jenko demjih gej uzsen shuu
Ashguui dee, unen ugtei hun bn da
З.Энхболд: Төмөр зам тавибал 2-хон машинист ажилтай болно, харин автомашинаар нүүрсээ зөөвөл дугуй нөхөх, гуанз ажиллуулах зэргээр олон хүн ажилтай болно. Х.Баттулга: Төмөр зам баривал Хятадын танк орж ирнэ, Монголын баялаг барагдана. /гялгар уут цоолж үзүүлэв/
Чи төрд хэрэггүй новш
Энэ нэг жижигхэн авгай энэ тэнд хэрүүл хийгээд явах юмаа
...bas neg sumtai er dee....batlagiin huvid unwn yarijee
Battulga odoo bolnoo muu offshorchin
zuv
nusan taglaa golionll baas
Энэ хүний талаар өмнө н онцгүй сэтгэгдэлтэй байлаа. Тэгсэн чинь Хэлье гэснээ хачиргүй шудрага хэлчихдэг, хамгийн гол н улс төр, нийгэмд бугшсан бугширмал зүйлсийг нэр ус, царай дүртэй н , асуудалын яг л голоор, нүцгэн үнэнээр н хэлж байна. Цөөхөн ч гэсэн ийм хүмүүс байгаад баярлаж байна. Улс төр ийм хүмүүсээр дутагдаад байна.
Хэн ч ингэж ярьж чадна малнуудаа. Хулгайч улс төрд шургалагчид дайснаа ингэж энээс ч илүү хуулж муулж чадна. Тэрний л нэг сагсуу тэнэг эрх мэдэл өгвөл юу чхийж чадах ийм амьтас дүүрэн байна Батлагаасаа ч дор хулгай байгаадаа
Яг л цагдаа зоддог Загдаа шиг !!! Ккк. харагдсан бүхэнийг шүлсээрээ булдаг бараг бичиг үсэггүй эр байх аа ! жинхэнэ орк гэж ийм гаруудыг л хэлээд байгаам ш дээ! Бас болоогүй ээ !!Хүзүүгүй хулгайчын уяаны нохой болтой юм.
Үхсэний чинь ардчилал. Ардчилал гэж байхгүй.
Aluurchin elbegdorj Minii bie ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin bilee. Aluurchin elbegdorj bi Zorigiig alahdaa mongoliin jinhene ardchilaliig bas Zorigtoi hamt alaad gazart bulsan shyy. Aluurchin elbegdorj bi huuramch ardchilal geechiig tultal hogjyylj aluurchin elbegdorj minii booluud boloh manan mafiin aluurchid hulgaichid luivarchid Mongoliig husaj hulgailj mongolchuudiig basamjlan tohuurhan doromjilj chadaj baina. Muusain guilgachin yhryyd mankuur booluud ta nar bidniig yaj ch chadahgyi, odoo bi Battulgiig Zorigiig alsan shigee alna
Battulga AN-iin itgeliig buren aldsan baina. Odoo iim hun ni dahiad erunhiilugch bolno gd ulairaad yavj l baidag. Devshihgui bol yavchih gd baidag
Мэдээд байгаа мөртөө хулчийгаад хэлж чаддаггүй үнэнийг хэлжээ. Энэ үнэнийг юм уншдаггүй хүмүүс мэддэггүйгээс Баттулгыг ерөнхийлөгчөөр сонгочихсон юм. Энэ явдал давтагдвал Монгол сөнөнө
Zuv zaluu demjij bn
oron garan zaluu bna daa
ene zaluu hun gutgeed ene haa holdoh ve. Ooroo jinhene avilgacidyn gar hol boldog zaluu
yag zuv yarij bainaa, zorigtoi l zaluu yum
Мөнхэрдэнэ зөвлөхүүдийн талаар маш зөв хэлсэн байна.Адяасүрэн ямар юмны зөвлөх байдаг юм.Бидон Ганбат бүлгийн дарга хийнэ гэж юу байдаг юм.Байгаа байдлыг нь хар 1990 онд л Ан гишүүн хурал дээр иймэрхүү зүйл ярьдаг байсан.Цаг үеэ мэдрэхээ байсан.Намайг хууль зүйн байнгын хорооны дарга байхад хэрэг зөрчил буурч байлаа гээд яриад сууж байгаа хүнтэй юу ярих юм.Өөрийн толгой байхгүй.Боловсрол байхгүй.Мөнх эрдэнийн мандатыг хувилдааны аргаар авсан юм байна.24 ОНД бидоныг сонгоно гэсэн ойлголт байхгүй.Хэрээ мэдээд дэвшихгүй дээ
Шударга залуу байна. Оросууд төмөр замыг цаанаас нь будилуулсан болж таарлаа. Нүүрсний өрсөлдөгч шүү дээ. Энд өгүүлсэн хүн боловсрол муутай тул УИХ-д АН-ын нэрийг гутааж байна.
Үнэн л юм ярьж. Зоригтой залуу байна
Нэг ийм амьтны үгээр үг хийгээд л ийм ч сайт байх гэж
Эргүү Дамба
Бидний нүдэн дээр болсон харамсалтай нь ихэнх нь одоо мартсан Жонхуу залуугийн үнэн үйлдлийг л ярьсан байна.
зөв
Ene yostoi saihan gar duuu. Uidahgui um daa ene humuusiig haraad bhad
Ene zaluu eronhiilogchid ner debshbel shudarga orilsior garaad ireh zaluu shig baihiin ho Demjeerei ho youn Horolmaa . shudarga gariig demjie
Ali ali n l novsh shuu dee, zailtsgaaj l taaraa
canad iin urd heseg usa iin hoid heseg jag Mongol shig uur amisgaltai. negorgorogt bairladag youm. diplomat hun gazar uzej nud tailsan baimaar sonin bulterdeg nohor uu?
Aluurchin elbegdorj minii bie ardchilaliin etseg ardchilsan huvisgaliin Altan haraatsai baisan S Zorigiig 18 udaa hutgalj tarchilgaj tamalj alaad Zorigiin ireedyid hyreh baisan byh bair suuriig allagaar bulaaj avsan aluurchin bilee. Aluurchin elbegdorj minii 30 jiliin tursh tasraltgyi hiisen Allaga hulgai luivar deerem reket gemt hergyyd odor byr ilerch aluurchin elbegdorj bi aliigaa aldaad Baas sheesendee hutgaldaj baina. Aluurchin elbegdorj bi Gadaad ezdiinhee garaar mongolchuudiig alj ustgan Irak afgan syria shig bolgoj tsusan dalaid jivyyleheer sanaarhaj gadaad gyrneer donshuuchlan zolbintoj ene tertei uulztal minii gadaad ezed namaig ambaardaad hooj tuuj gargaj zailuulav. Oroh orongyi gishgeh gazargyi bolson aluurchin elbegdorj bi mongold irev tsagaasaa ehleed Battulgiig alahaar oroldoj baina. Aluurchin elbegdorj minii baasaar hoollodog olon booluud Battulgiig gutaah ajildaa orson. Aluurchin elbegdorj bi Zorigiig alahiinhaa omno yag ingej ajillasan. Zorigiig alsan shigee bygdiig
АН гэдэг улс төрийн нам бол байхгүй гэж мэддэгггүй хүмүүс маш олон. 1921-1990 онд улс төрийн сонгох сонгогдох эрхгүй байсан гамингийн орхидос зулбасгууд болон эрүүгийн гэмт хэрэг хийж шоронгоор орон гэрээ хнийж явсан шоронжсон элементүүд нийлж энэ бүлэглэлийг байгуулсан юм. Эдэн дээр гуравдагч бүлэглэл болж нэмэгдсэн нь МАХН н эрх мэдэлтнүүдийн тансаглах донтой,эрхийн тэнэг хүмүүжилтэй хулгайчууд юм. Ийм цоохор цэргийн хороо шиг юманд улс төрийн нэгдсэн үзэл санаа байх уу. Яагаад ч байхгүй.Эднийг нэгтгэж байсан ганц хүчин зүйл нь Монгол улс,МАХН-д өширсөн байр суурь л байсан.Гутранги үзэлтэй, бүгдийг өөнтөглөж шүүмжлэх гаж донтой болсон хэсэг хоосон шүүмжлэгчид байсан нь одоо ч бүгдийг шүүмжилсээр шороо хөдөлгөж байгаа. Ийм үхрийн бөөр шиг юмнуудаас нэгдэл зорилго нэхээд дэмий. Эдэн дотроо хамгийн сайн зохион байгуулалттай зорилготой нь гамингийн фракц юм. Тэд Монгол улсад өширсөн,хонзогносон байр сууриндаа бат зогсч нэгдэлтэйгээр хорлон сүйтгэж байна.
АН нханд тогтсон ёс зүй бол эрхийн тэнэгүүдийн хүмүүжил юм.Тэд өөрсдийн бүтэлгүйтэлд хэзээ ч өөрсдөөсөө буруугаа хайдаггүй.Зөвхөн хэн нэгэн хүн эсвэл сөрөг нам гадаад дотоод хүчин зүйлд алдаа бүтэлгүйтлээ тохдогоос алдаагаа уг үндсээр нь олж хардаггүй. Энэ нь хийсвэр өнгөц дүгнэлт гаргахад хүргэж алдаа завхралын уг шалтгаанаа харахгүй байх алдаанд хүргэдэг юм. Тэгэхэд яг хажууд нвь байгаа МАН гэхэд маш их өөрчлөлт шинэчлэлт хийж амжилтанд хүрч байгааг хараад АН нхан ухаан ордоггүй. МАН н галт тэрэг зүтгүүрээ солиод цахилгаан болгоод ор мөргүй арилсан байхад АН нхан нөгөө л хуучин зүтгүүртэйгээ тос маслотайгаа холилдоод бусдыг хараагаад сууж байна. Одоо нэгэнт сэхээнд орсон АН г сэхээх гэж цаг алдаж хоорондоо алалцаж өшөөтөн болж байхаар жинхэнэ ардчиллын үзэл санааг мэддэг ардчилсан зарчмаар ажиллаж хууль ёсыг хүндэтгэдэг иргэд ШИНЭ намд орж ардчиллын үзэл санааг нутагшуулах, төлөвшүүлэх хэрэгтэй.Эрүүгийнхэн нам байгуулна гэж байхгүй. Тэд мафи байгуулна биз.
Хариулт бүртээ МАН тавиул гэдэг нь илт байна. Оймсоороо дүүрэн мөнгөтэй баригдахад нь гайхах хэрэггүй.
Хамар дор хагархай гэж хамаагүй бурдаг,овилогогүй залуу байна гэж энэ Д.Мөнх-Эрдэнийг боддог байсан юм. Гэтэл Монголын төр, засагт байгаа хувалзнууд,тэр дундаа Ан-ын удирдлагууд,Х.Баттулгын талаар ямар ч хольцоогүйүнэнийг ярьж байна. Браво. Ж нь, төмөр замыг аваад үзье. Оросууд Х.Баттулгаар цэвэр тоглолт хийсэн. Монголд төмөр зам барих ажлыг 5-10 жил хойшлуулж байгаад, тэр хугацаанд өөрийн төмөр замыг барьж аваад нүүрсээ зөөх алсын хараатай бодлого явуулж,Оросын төмөр замын дарга Якуниныг Монголд хэд хэдэн удаа ирүүлж монголчуудын тархийг угаах ажил хийсний үр дүн өнөөдөр гарч Орос Хятад руу нүүрсээ галт тэргээр зөөж байхад Монгол шанагаар хутгаж, машинаар зөөж байна. Нүүрсийг усан зам,галт тэрэгээр зөөх хамгийн хямд. Оросууд Баттулга, З.Энхболд нарыг онходож унатал нь хуурсан. Оюу толгойд ийм юм хийх гээд арай чадахгүй байна. Ганбаатар мэт уяаны нохдыг туу,туу гэж турхирчихаад сууж байна. Оюу толгойн гэрээнд засах юм их бий гэдэг нь ойлгомжтой. Явц дундаа хэлэлцээний замаар сайжруул
Үг яриагаа цээжилж ирээд ярьдаг юм ийм юмнууд. Тулаад ирэхээр ээ бурхан минь гэхээс өөр үг олдохгүйдээ
Оросуудтай хамтран байгуулсан Эрдэнэт үйлдвэрийн гэрээ, хэлэлцээр чинь 1990-ээд он хртэл Оюу толгойн нөхцлөөс ч дор байсан шүүдээ. Харин Монголын төр, засагт ширээ, сандлаа биш Монголоо гэсэн бодолтой хүмүүс байсны ачаар, Оросын төр, засагт ч гэсэн зарим нэг "совесть"-той /"совесть" гэдэг үгийг орчуулах боломжгүй. шударга, нэр төртэй хүн гэх мэт орчуулдаг боловч онож хэлсэн үг байдаггүй.Ер нь ч монголчуудын дунд "совест"-той гэхээсээ "совесть"-гүй нь олон/ хүмүүс байсан учраас хэлэлцээний замаар засал,засвар хийсээр өнөөг хүрсэн.
өөрийгээ л хичээвэл таарах чавх даа.
ардчилсан намын үзэн яддаг коммунист үеийн эрх баригчид ямар ч шуналгүй эх оронч удирдагчид байсан. Ардчилсан намынхан коммунист үеийн эрх баригчдын хажууд хязгааргүй шуналтай урвагч шарвагчид шүү дээ.
. Ene nuhriig mednel dee Jenkog dagaj baahan guisen tegeed huugdsun du yagaad gevel avilgal bas bus tender lizenz avmaar bna gej mani erd helsen nuguuh durguitsehgui yu
Vnen xeljee , mundag zaluu. Battulga bol luibarchin nobsh
Мөнхэрдэнэ ямар хүн бэ гэж ярихаасаа энэ хүн үнэн яяриив гэдэг нь чухал биз дээ.Одоогийн ерөнхийлөгчийн тухай их цэгцтэй, баримттай, мэдээлэлд ойр хүний хувьд оновчтой зйүл бичсэн байна.Бид нар алийн болгон тулга тойрсон явган зальтай луйварчин маягийн хүмүүст хууртаж явах юм бэ.
Mongotoi khumuus odoo bukh nootsoo ashiglan X Battylgatai temtsej bna. Byrkhan bidniiig orshookh boltygai.
40литрийн бидон ан -ын дарга болох санаатай байх шүү
Энэ солиот сонгуулийн өмнө Эрдэнэ АН -ыг газар доор ортол нь муулсаар байж ялагдуулчихаад одоо юу яриад байнаа Иймэрхүү 2 үзүүртэй зүүнүүдээс энэ нам бүрмөсөн салаагүй цагт сайнаа үзэхгүй байх шүү....!!!
хужаагийн хоолоо идсэн тавгыг нь долоогоод сууж байсан энэ муу хэрүүлч долдой шиг улсуудыг улс төр гэгч том айл руу бүү зүтгүүл арчаагүй эрэнцэг
ПЯЛДАГАДАЛГҮЙ ҮНЭНИЙГ ХЭЛЧИХ ААВЫН ХҮҮ АН-д БАЙГАА НЬ ЯАМАЙ ДАА. ТА НАР ДОР ХӨЛСНИЙ ГАРУУД БИЧСЭН НҮҮР УЛАЙМ ЗУСАР КЛММЕНТУУДЫГ ХАР ДАА!
Боловсролгүй, бохир бизнестэй, охиныхоо нэр дээр нуусан офшортой, амлалтаа биелүүлэх юу ч хийж чадаагүй монголыг ялагдуулсан Баттулгыг АН-ын цор ганц нэр дэвшигч гэж байгаа нь энэ намыг гутааж байна. Угаасаа Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй шүү дээ !!!
Энэ залуу айж эмээлгүй бодит знннийг хэлжээ Молодец!
Шудрага зөв залуу бна Дэмжиж бна
Мөнх-Эрдэнэ buhniig hiij chadah albagui, tegeh ch bolomj baihgui. Harin humuus hiigeesei, sanaa avaasai, hamtraasai gesen dee helj bn gej oilgoj bn.
Энэ нэг цодгор хүү үе үе их хуцах юмаа. ийм ойворгон нөхдүүдийг улс төрөө зайлуулах хэрэгтэй муу ац
Энэ залуу шудрага юм аа. Өмнө нь Батзандан гэж хулхи нөхөртэй үзэлцэж бахад нь анзаарсан. Баттулгын үнэнийг л хэлж байна. Ийм шудрага залуусыг дэмжиж байх нь сонгогч бидэнд хэрэгтэйсэн.
Энэ одоо Баттулгын томилгоогоор консул болчихоод юу юу гэнэ вэ Ямар ч боловсролгүй орк гар ш д
Энэ заоуу жалга дов нам эвсэл гэхгүй женкогын худал хуурмаг мунхаг харанхуйг ил тод зоримог шударга хэлжээ ардчилал маань мөхчөөнүй л юм байна.
Халх гол сумын төслийг "Модун" ХХК бас хийсэн байх шүү.
Женкогын бегсийг ч нэг улалзуулж бндаа унэн угтэй зоригтой залуу бн ер нь энэ сарлаг унасан Тангадууд аль ч намыг тараад бн даа
Үнэнийг нь л хэлсэн юм биш үү? Худлаа яриад байна гэх юм харагдахгүй л юм байна.
Дэмждэг шүү.үнэхээр шударга залуу
Баттулгыг сонгууль ойртох тусам улам л сайн ойлгож эдийн засгийн жинхэнэ алчуурчин гэдгийг ойлгож байна. Энэ хүнд монгол улс ямар өртэй юм вэ
Баянхонгрынхон арвчилал гэж солиорохоос биш малда атга өвс чбэлтгэдэггүй залхуучууд. Одоо тэр бидон Ганбат нь улсын эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэх ажил хийхээс өөр юмгүй. Хатуу хэцүү тахлын үед тэдэнд өвс тэжээл хүргэж өнгө гэж сүйд болоод улс орноо сүйрүүлэхээ болимоор байна. Женго, бидон эднүүс нь очиж учрыг нь олно биз. Хай
Хай ЗӨВ.
ийм нүдний булайг хөх хот руу консулаар явуулчдаг гадаад яамныхан үнэхээр цензургүй нүдгүй шүү. Очоод хятадуудтай хоол идэж архи ууж согтчоод хоосон тавгаа долоогоод байсаншдээ шившгийн юун улсын нэр хүнд бодох өөрийгөө ч аваад явж чадахгүй бас баянхонгорт яалаа уяачдын хурал дээр согтуу сагсаганаад байсан youtube d байгаа л байх үзээрэй энэ магтаад байгаа хүмүүс. Ийм далчиганасан юмнууд хүн шүүмжлээд яахын аягүй бол худлаа ярьж байгаа.
Үнэн зөв мэдээлэл байж болох юм. Гэхдээ эх оронч биш хүмүүс энэнээс гоё ярьж хүмүүсийн тархийг угааж эрх мэдэлд очсон хойноо дэмжиж байсан хүмүүсээ хөсөр хаяж золиосолдог байдал 30 жилд зөндөө ажиглагдсан.
odoo ch ingeed yarichih helchdeg zaluu hovor bolj dee. unen l yarisan bn
Ёстой л голд ортол үнэнийг хэлж дээ.
жэнко бол ч иймэрхү л хүн.юу чех хийж мэднэ
энэ хэрүүллч авгай үргэлж хов базах юм хөөрхий нэг ажил өгчөөч. намын байрны жижүүр ч юмуу ерөнхийлөгчтэй барьцдаг хэн бэ орк царайтай юм
үнэнийг шулуухан л хэлчив үү
Зөв сайхан мэдээлэл байна . Сүүлийн үед хэн нь үнэн зөв бодитоор хэлж ярьж байгааг итгэхэд хэцүү болжээ
Мөнгө эрх мэдэл хаана байна тэнд очиж байдаг хогиин эр саяхан Тулга ах гээд хачиг шиг наалдаад гүйдэг байсан
Зөв ярьж
ih modun ongorson jiliin 8 saya $ iin halh gol tosliig bas guitsetgesen.
Зөв л ярьсан байна. АН-ын үнэн дүр төрх ийм л байгаа шүү дээ. Мөнх-Эрдэнэ л хэлсэн болохоос. Баахан хөлсний бичээч, өөрийн гэсэн тархигүй нөхөд, нүүрээ нуугаад худалч, хулгайч, чадваргүй нөхдөө өмөөрч тэнэгтэхээ боль. Үнэнийг хэлж чадахгүй юм бол дуугүй бай!!!
Battulga bsan tuldaa bayar ene tert hariutslaga tootsloo gej harj bna. Eh oronch humuus ih soriltt tuldag shuu dee. Jishee Oyutolgoi battulgiig huukiig eserguutsej bgagas harahad hen ni Mongoliin tald ajillaj bgag harj bno.