sonin.mn

 

"Эх дэлхийгээ аврах санал НҮБ-ын даргад бичсэн" Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Эрдэнэбулган гуай энэ удаа монгол малаа брэнд болгох талаар ярилаа.
 
Монгол улс таван хошуу малаас гарч буй бүтээгдэхүүнийг 100 хувь ашиглаж чадвал улсын маань эдийн засагт, хүмүүсийн эрүүл мэндэд тун тустай юм. 
 
1-рт, монгол үнээний Зл сүү сүүний үүлдрийн үнээний 10л сүүтэй тэнцэнэ. Тиймээс үндсэн сүргийн бүтцийг хадгалах хэрэгтэй байна. 
 
2-рт, жил бүр өвс хадаж, өвөлжилтийн бэлтгэл хийдэг. Гэтэл өвсний боолт нягт биш. Тиймээс хадсан өвсийг бөөрөнхийлж, гялгар цаасаар гадна талаар нь ороогоод хадгалвал чанараа хадгалж, нягтаршил сайн болно. 
 
3-рт, аль нэг аймагт зуд болоход малчны хотонд өвс хүргэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс 3-5 тн ачаа тээдэг вагон, нисдэг тэрэг авч, зудтай газрууддаа өвсөө хүргэдэг болъё.
 
Монголын тал хээр нутаг 500 гаруй төрлийн ургамалтай, таван хошуу мал хамгийн шимтэй ургамлыг сорлож иддэг. Тиймээс шим сайтай ургамлыг идсэн малын цусанд нь, сүүнд нь, маханд нь, олон төрлийн амин дэм шингэж байгаа учир Монголын малын мах дэлхийн бусад орнуудын малын махнаас илүү тэжээллэг.
 
 
Манай эрдэмтэд энэ 500 гаруй ургамлыг хаана ургаж байгааг бүртгэж, ямар ургамал ямар өвчнийг анагаах эм болдог, ямар амин дэм агуулдаг тухай катологи хийх хэрэгтэй.
 
 
Тухайлбал, үхрийн нэг килограмм маханд идсэн ургамлын амин дэмийн хэдэн төрөл нь байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Нэг үхэр нядлахад хүзүү, сээр, ууц, хоёр хаа, хоёр гуя гээд долоон хэсэг болдог. Махыг яснаас нь шулаад жинлэнэ.
 
1. Төчнөөн төрлийн ургамал идсэн тийм төрлийн амин дэмийн нэгдэл энэ маханд байгаа гэдгийг тодорхойлох.
 
2. Бүх ясыг жигнэж, нэг кг ясыг хэдэн литр усанд чанавал, ямар амин дэмээр баялаг шөл болох вэ гэдгийг тоггоож, ясны үнийг тусад нь гаргах
 
3. Дөрвөн мөчний эрээн булчин, малын цавь, үнхэлцэг хийдэг мах, гол мах нь саахарын өвчнийг анагаадаг. Саахарын өвчинтэй хүмүүсийн хоолны газар байгуулж, олон ажилгүй хүмүүсийг ажилтай болгох
 
4. Шөрмөс, бүлх зэргийг боловсруулж, биологийн цавуу хийх. Манай эрдэмтэд цавуу хийх эрдмийн ажил хийж батлавал Монголын мэс засал хөгжлийн шинэ шатанд гарна.
 
5. Эвэр туурай,сүүл духны арьсаар органик цавуу хийе. Эрт үед монголчууд сайн чанарын арьсан цавуутай л байлаа.
 
6. Үхрийн нүдээр элэгний эм хийе. Үүнийг анх Солонгосын эрдэмтэд нээж байсан.
 
7. Таван цул, цусыг боловсруулж хүнсэнд хэрэглэх. Жишээлбэл, Элгийг бэлэн бүтээгдэхүүн болгож, 250 гр-аар зүсээд гялгар уутанд савлаж, дээр нь ямар витамин агуулсан бэ гэдгийг бичдэг байх.
 
8. Үхрийн баасыг гурван жил болсныг хар аргал, түүнээс дээш жил болсныг хөх аргал гэдэг. Зун мал саалгахгүй үед хүж өвстэй аргалаар утаа тавьдаг. Энэ нь малын баас ялаа шумуулыг үргээх, бактер устгах чадалтайг харуулж байна.
 
Энэ бүхнийг хийж чадвал таван хошуу малаас хаях зүйл нэг ч байхгүй. Сэргээгдэх баялаг мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр олноор байгуулвал Монгол улс амин дэмийн эх орон болно.
 
 
 
Т.Эрдэнэ
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин