sonin.mn

Оросуудыг зүхэх нь олигтой юманд хүргэхгүй

"Ядарсан цагт нөхрийн чанар танигдана" гэсэн үг байдаг. Энэ байдлаа монголчууд бид М.С.Горбачаевын өөрчлөн байгуулалтын үед улмаар ЗХУ гэдэг аугаа их эзэнт гүрэн задран унах үеэс л харуулсан. Монголд Ардчилсан холбоо гэдэг байгууллага бий болсон ч тэд чухамдаа өөрсдөө юу хийх гэж байгаагаа ч мэдэхгүй явсан.

Анхандаа социализмыг боловсронгуй болгох аястай байснаа сүүлдээ хөрөнгөтний нийгэм рүү гулсан орсон. Угтаа энэ бол тэдний гавьяа ч биш, угаасаа хүн төрөлхтний явж ирсэн тэр л зам байсан. Нийгмийн талаасаа нөгөө л зүй тогтол руугаа орсон.Үүний тод илрэл нь Монгол Улсын шинэ Үндсэн хууль.

Энэ хуулийн үнэ, цэнийн талаар энд ярих нь илүүц. Яагаад гэвэл хүн бүхэн мэднэ. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэсэн үнэт зүйлс цөөнгүй бий.Тухайн үед ардчилсан өөрчлөлт хийхдээ ЗХУ, оросуудаас Монгол Улс хараат бус болох нийгэм, улс төрийн сэтгэл зүй зонхилж байсныг энд хэлэх хэрэгтэй.

Энэ талаарх баримт сонин хэвлэлийн шарласан хуудаснаа бишгүй л бий. Гэхдээ ЗХУ, Оросын нөлөөнд байсан эцсийн үр нөлөөгөө огт ухаараагүй нь бидний хувьд том алдаа байсан. Шуудхан хэлэхэд тэдний нөлөөнд байснаараа Монгол Улс Монголоороо үлдсэнээ ухаараагүй юм.

Тэд ардчилал хэмээн цээжээ дэлдэхдээ Монгол Улсад хамгийн их тус хүргэсэн Ленин, Сталин нарын хөшөө рүү будаг цацан нулимж байв. Угтаа нийгмийн өөрчлөлт, хувьсгал гэж ийм ажгуу. Энэ өөрчлөлтийг оройлон манлайлагчид тэднийг дэмжигчид ёстой цөс нь хавиргаа дэлсэж байв.

Тухайн үед оросуудыг хараан зүхэж, монголчуудыг дал гаруй жил колончилж байсан гэх өнгө аястай улс төрийн давалгаа үргэлжилж байсныг түүх гэрчилнэ.

 

Хэрвээ Орсууд байгаагүй бол...

Саяхан түүхийн шинжлэх ухааны доктор Л.Дугаржав хэлэхдээ, "Хэрвээ оросууд байгаагүй бол манай Монгол Улс гэж өдийд байхгүй байх байсан. Нэг биш удаа бидний аминд орсон улс шүү гэж эгэл жирийн монгол хүмүүс ярихыг сонссон.Би хүн ардынхаа энэхүү саруул ухаанд биширдэг нэгэн.

Монгол Үндэстний үнэт зүйл манай тусгаар тогтнолыг ЗХУ бүхий л талаар, хөвгүүд охидынхоо амь нас, халуун цусаар хамгаалан авч үлдсэнийг түүх мартахгүй. Халхын голын дайнд Зөвлөлт, Монголын талаас 18.5 мянган хүний хохирол амссаны дотор амь үрэгдсэн монгол цэргийн тоог 237 гэжтогтоосон байна." гэжээ.

Энэ мэт ЗХУ-аас Монголд үзүүлсэн тусламж дэмжлэгийг тоочоод барахгүй. Яръя гэвэл бид далан жилийн түүх ярина. Энэ талаар хэдэн арван ном бичсэн ч багадна.

 

Хүйтэн хөшөөтэй хүч үзэлцсэн нь

XX зууны эхэн үед Монгол Улс тусгаар тогтнолоо олж авахын төлөө яаж тэмцэж байсныг бид мэднэ. Тэр үед бидний авралын ганц од нь зөвхөн Орос улс л байсан.Мөн Ленин, Сталин гээд яривал ихюм бий. Харамсалтай нь бид тэднийг түүхийн хуудаснаас шүүрдэн хаясан.

1990-ээд оны эхээр Сталины хөшөөг буулгахдаа монголчууд сэтгэл хөөрөн догдолж байв. Харин зарим нь сэтгэл гундуухан байсан.Гэхдээ тэд Монголын тусгаар тогтнолд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүнээ түүхийн хог шаар болгож чулуудсан юм. Ингэхдээ тэд чухам хэнээр оролдож байгаагаа ч ухаараагүй.

Хэрэв нөхөр Сталин байгаагүй бол Монгол Улсын төрийн томчуудад чиглэл заавар өгөөгүй бол Монголын тусгаар тогтнол үгүй болох байв. И.Статан 1936 оны гуравдугаар сарын нэгэнд Америкийн сонины сурвалжлагч Рой Говардтай уулзаж ярилцахдаа "Хэрэв Япон улс Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтносон байдалд халдаж түүнд довтолбол...

Бид БНМАУ-д 1921 онд тусалсантайгаа адил тусална." хэмээжээ. 1946 оны хоёрдугаар сард БНМАУ-ын Ерөнхий сайдХ.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Москвад хүрэлцэн очиж ЗСБНХУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийж мөн сарын 27-нд БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд найрамдал, харилцан туслалцах гэрээ, эдийн засаг, соёлын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж гарын үсэг зурсан юм.

Мөн оны гуравдугаар сарын есөнд Сталин тэргүүтэй ЗХУ-ын нам, засгийн дээд удирдлага Монголын төлөөлөгчдийг бүх бүрэлдэхүүнээр нь хүлээн авч Кремлийн ордны Екатерины танхимд дайлжээ.

 

Сталины үг эрхбиш нэгийг бодогдуулна

Дайллагын төгсгөлд Сталин "Одоодуусах ойртож байх шиг байна. Над үг хэлэх зөвшөөрөл өгнө үү? Гээдхэлсэн нь "...Түүхт хоёр явдлыг тэмдэглэх нь чухалбайна. Нэгдүгээрт, Гадаад Монгол-Бүгд Найрамдах Монгол Ард Улс Японыг эсэргүүцсэн дайны үед гагцхүү үнэн хэрэг дээрээ тусгаар тогтнолоо олж авснаар барахгүй, харин өөрийн тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээлгэн батлуулсан байна.

СССР ба Хятад улсын хооронд холбоо ба нөхөрлөлийн тухай гэрээ байгуулахаар хэлэлцээ явуулж байсан үед Хятадууд нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх дургүй байсан юм.

Хэрвээ Монголын тусгаар тогтнолыг Хятадаас зөвшөөрөх аваас Түвд ба дотоод Монгол болон бусад үндэстнүүд бас тэр явдлыг шаардах болно хэмээн Хятадын Ерөнхий сайд Сун Зывень бид нарыг ятгаж байсан юм. Гэвч бид энэхүү асуудлыгЯпоны эсрэг дайнд оролцох эсэхийг бололцоо болгож тавьсан юм.

Хэрэв Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг Хятадаас хүлээн зөвшөөрөхгүй бол бид Японтой байлдахгүй хэмээн хятадуудадхэлсэн, юм.ИнгээдХятадууд нь Бүгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг аргагүй зөвшөөрөх болсон.

Иймд Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь үнэн хэрэг дээрээ еөрийн тусгаар тогтнолыг албан ёсоор зевшөөрүүлсэн нь түүхт явдал мөн юм. Тусгаар тогтносон Монгол Ард Улсын төлөө хундага дэвшүүлье. Хоёрдугаар түүхт явдал нь: СССР ба БНМАУ хоёрын хооронд нөхөрлөл ба харилцан туслалцах гэрээ байгуулсан явдал мөн юм.

Үүний урд манай хооронд харилцан туслалцах протокол байсан.Одоо түүнийг гэрээ болгон хувиргасан болно. Энэ бол их түүхтявдал мөн. Энэ явдлын утга нь юунд орших вэ? гэвэл, хэрэв БНМАУ руу хажуу талаас довтлох бол СССР-ийн зэвсэгт хүчин нь Монгол түүний тусгаар тогтнолыг хамгаалах явдалд нь туслах болно.

Энэ нь ямар нэг этгээдээс БНМАУ-д довтолбол, тэр этгээд нь бидэнтэй, СССР-тэй тулгарах хэрэг юм. Манай цаашдын хөгжлийн төлөө хундага өргөе" гэжээ.Мөн Сталин хэлэхдээ, "Танайх манай холбооны улс болох хэрэггүй. Бид Гадаад, Дотоод хоёр Монголыг нэгтгэхийг дэмжихдээ Оросын харъяанд ч орохгүй, Хятадын харъяанд ч орохгүй, нэгдсэн нэг тусгаар улс байлгахыг хүсч байна.

Бид Вольшевкууд нэгэн үндэстнийг нэгдмэл байлгахын төлөө ямагт зогсож байсан. Жишээ нь Баруун Украйн, Баруун Белоруссийг нэгтгэсэн юм" гэсэн байна. Гэтэл бид түүнийг муулан, хөшөөг нь буулгаж байдаг. Энэ бол монголчуудын хийсэн нэгэн нүгэл мөн.

 

Ленинийг үгүй хийж санаа амрав

Хоёр дахь нүгэл нь Лениний хөшөөг буулгасан явдал. Чухамдаа Ленин Монгол оронд бүгсэн гадаадын цэргийн хүчийг хөөн .зайлуулахад цэрэг зэвсгийн ихээхэн тусламж үзүүлсэн юм.Түүний толгойлсон Зөвлөлтийн Засагт Орос улсын Засгийн газар нь Монголын тусгаар тогтнолыг албан ёсоор хүлээн зөвшөөрснийг нь бодоод монголчуудын хувьд Ленин хамгийн үнэтэй хүн юм.

1921 оны 11 дүгээр сарын таванд байгуулагдсан Монгол-Зөвлөлтийн анхны найрамдлын гэрээ зөвхөн Лениний хүчин чармайлтаар байгуулагджээ. Энэхүү найрамдлын гэрээннй нэгдүгээр зүйлд,"Зөвлөлтийн засагт Орос улсын Засгийн газраас гагцхүү хууль ёсоор эрх барьсан Монголын Ардын Засгийн газрыг зөвшөөрөн хүлээв" гэжээ.

Мөн гэрээний хоёрдугаар зүйлд "Монгол Ардын Засгийн газраас гагцхүү хуулийн ёсоор эрх барьсан Зөвлөлтийн засагт Орос улсын Загсийн газрыг зөвшөөрөн хүлээв" гэсэн байна.Энэ бол ердөөл Лениний гавьяа.

Мөн тус гэрээний бичигт "Урьд хаант Засгийн газраас түүний эзэрхэг, түрэмгийн заль, шунахай бодлогын хүчээр дарлаж автономит Монголын Засгийн газар лугаа байгуулсан гэрээ бичгүүд хоёр улсад шинэ байдал тогтсон учир хүчингүй болсны дээр, эдүгээ нэгэн этгээд нь Монголын Ардын Засгийн газар, нөгөө этгээд нь Зөвлөлт засагт Орос улсын Засгийн газар хоёр айл улсын харилцан туслалцах чөлөө найрамдлыг хүссэн тул хоёр этгээд харилцан гаргахыг тогтоогоод бүрэн эрх барих төлөөлөгчдийг томилсон нь"... хэмээжээ.

Хожим Чойбалсан, Сталинтай уулзахдаа "Монгол Зөвлөлтийн найрамдлын эхийг тавьсан Ленин ба Сталины төлөө хундага өргөе" гэсэнд Сталин "Лениний төлөө ууя. Би бол Лениний үйл хэргийг зөвхөн үргэлжлүүлэгч бөгөөд Монгол Зөвлөлтийн найрамдлыг манай хоёр орны удирдагчид үндэслэж байсан тэр үед би бага үүрэгтэй хүн байсан юм" гэжээ.

Лениний хөшөөг буулгах үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрчин сайд Виктор Васильевич Самайленко "Ленин бол өнгөрсөн XX зууны том улстөрч. Тэр Монголд хамгийн их тусалсан хүн. Үнэнийг хэлэхэд миний сэтгэл гундуухан байлаа." гэж хэлж байлаа. Уг нь Ленин, Сталин нарын хөшөөг буулгах хэрэггүй байсан юм.

Хэрэв зайлшгүй хөдөлгөх шаардлагатай байсан бол бид өөр газар аваачаад байрлуулж болох л байсан. Гэвч улс төрийн улайрал, болчимгүй алхам гэж ийм л байдаг аж. Юутай ч тэдний хөшөөг буулгаснаараа Монгол Улс юу ч хожоогүй. Харин ч улс төрийн хувьд том алдаа хийсэн гэдгээ бид хожим ойлгох биз ээ.

Ш.Батцогт

Эх сурвалж: “Улаанбаатар таймс” сонин