
Монголын түүх бол бидний үндэстэн оршин тогтнох, өөрсдийгөө хэн болохыг тодорхойлох гол тулгуур. Гэвч сүүлийн жилүүдэд зарим шүүмжлэгч, тэр дундаа философич С.Молор-Эрдэнэ мэт хүмүүс түүхийн үнэн, үнэ цэнийн талаарх нийтлэг ойлголтод эргэлзээ төрүүлж, шүүмжлэл өрнүүлсээр байна. Тэрээр “Монголын түүх гэдэг үлгэрийн маягийн зүйл”, “Чингис хааныг хэт их шүтдэг”, “Монголын хаад урдуур л байсан” гэх мэт мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй, “Түүх үнэн үү?” гэсэн асуултыг дахин шинээр тавихад хүргэв.
“Түүх үнэн үү?” гэдэг бол гүн философийн асуулт. Түүх бол өнгөрсөнд болсон үйл явдлыг өнөөгийн нүдээр, тухайн үеийн бичгийн эх сурвалж, аман уламжлал, археологийн баримтад тулгуурлан өгүүлсэн зүйл.
Гэвч түүхийг хэн бичсэн бэ гэдэг нь түүний өнцөг, үнэлэмжийг тодорхойлдог. Тиймээс түүхэн үнэн гэдэг нь баримтад тулгуурласан, олон талын хяналттай, боломжит хамгийн бодит хувилбар гэж хэлж болно.
Монголын түүх — тэр дундаа Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, Манжийн эрхшээл, Ардын хувьсгал зэрэг томоохон үйл явдлууд нь баримтаар нотлогдсон, гадаадын олон эх сурвалжтай уялдсан, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн бодит түүх юм. “Монголын нууц товчоо"-ноос эхлүүлээд Перс, Араб, Хятад, Оросын түүхчдийн тэмдэглэлүүд бүгд нэгэн зүг рүү зааж буй нь уг түүхийн цөм үнэн болохыг батална.
С.Молор-Эрдэнэ өөрийгөө философич хэмээн тодорхойлдог. Түүний хэлдэг гол санаа бол: Монголчууд түүхээ шүтэж амьдраад байна. Харин өнөөдөр юу бүтээж байна вэ? гэсэн хандлага. Энэ нь нэг талаас нийгмийн зогсонги байдал, өнгөрсөндөө баригдсан ухамсрыг шүүмжлэх оролдлого гэж ойлгогдож болно.
Гэхдээ түүний “Чингис хааныг одоо март”, “Монголчууд 1921 онд л үүссэн”, “Түүх бол үлгэр” гэх мэт туйлширсан мэдэгдэл нь нийгмийн ухамсарт гүнзгий сэв суулгаж, үндэстний итгэл үнэмшил, соёлын дархлааг сулруулах аюултай. Түүний яриа бол үзэл бодол болохоос түүхэн үнэн биш юм.
С.Молор-Эрдэнийн байр суурь нь постмодерн философийн хэв шинжтэй, “үнэн гэж юу вэ?”, “бидний боддог зүйл бодитой юу?” гэх мэт харьцангуй ойлголт дээр тогтдог. Энэ нь шинжлэх ухааны баримтаас илүүтэй, үзэл санааны маргаан дэгдээдэг.
Харин түүх бол мэдрэмж биш, баримт дээр суурилсан судалгаа, нотолгоо, эх сурвалжийн шинжилгээний үр дүн юм. Чингис хаан, Монголын эзэнт гүрэн, ХХ зууны хувьсгалууд бол гадаад, дотоодын мянга мянган эх сурвалжаар батлагдсан бодит түүхэн үйл явдлууд.
Монголын түүх бол үнэн. С.Молор-Эрдэнийн хэлсэн зүйл бол шүүмжлэл, гэхдээ түүхэн үнэнийг орлуулж чадахгүй. Үзэл бодлыг хүндэтгэх нь зүйтэй. Гэвч үндэсний дархлаа болсон түүхийг хөнгөн үгээр сэвтээж, ирээдүйн ухамсарт сүүдэр хаяах нь эрсдэлтэй. Бид түүхээ үгүйсгэх биш, улам гүн судалж, шинжлэх ухаанд суурилсан боловсролоор дамжуулан өөрсдийн үнэ цэнийг тодорхойлох цаг ирсэн.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл16
Товчоор -Молор Эрдэнэ гэгч Монголын дайсан ! Ийм усан тэнэг нигилист мизантроп схолостик Зулч Монголын нийгэмд хэрэг үгүй ! Анти-Монгол сүг ! Зайл хорвогоос !
This guy simply :Idiotic Imbecilic Moronic Dull-witted Dim-witted Clueless Senseless Foolish Brain-dead jerk
Бас нэг Баабар.
Баабар бол өөр !
Сэгсэлзээл л тэнэг хүүр чинь ккк😂 Хар мал аятай Өөрийгөа юу гэж бодоод Бгм? Улаан адгуус !
Ach, wirklich beeindruckend – so viel Ahnungslosigkeit muss man erstmal hinkriegen! 🎶😂
Үнэний хувь бий Чингис гэж яриад л өөрсдөө өөрсдийгөө устгаад өөригүрэнд уусаад алга болбол яах юм..Оронд нь өөрсдөө хөгжих ёстой Цэрэнбат гэх юм Тэр зүгээр л түүхэн хүн Түүнийг одоо бид ардчилал чөлөөтзахизэнлиын үед капитализм өаынуулах үед яриад яах юм
Битгий дэмийр ! Ийм мулгуу сагсуу ёс зүйгүй далчигнасан шаарнуудад -Молом оо чи үхвэл таарна л гэж хэлнэ Монголчууд !
Wer sein Vaterland nicht liebt, keine ethischen Prinzipien versteht und dazu noch von Arroganz erfüllt ist, der wird von niemandem gebraucht.
Чингис хаан гэж яг үнэндээ байгаагүй ! зүгээр л үлгэрийн амьтан гэж хэлдэг юм Молорэрдэнэ ! Өөрийгөө философийн Бeтховeн гээд адилхан үсээ сагсайлгаж явдаг юм ! Яг үнэндээ монгол шинжтэй субьяктив идeалист хүн ! Дээр үёд Намбар ванг дагаж улс төр эрхэлж үзсэн боловч амжилт олоогүй бөгөөд даруй түүнээс зайлсан ! Одоо охид хүүхнүүдэд хувиараа лeкц уншиж байгаа байх ! Молор эрдэнийн зарим хэлдэг үгнүүд үнэний хувьтай шүү !
Он Пушкина убил -гэсэн үг мэдэх үү? Дантесийн хаягаар Орос элитийн хэлсэн үг! Тэр шүү дээ энэ сагсалзсан өвчтөй хог ! ! Монголыг “ алчихад” хэдэн үнэний хувьтай үг хэлэх хэнд ямар хэрэгтэй юм ? Он “Монгола” условно убил! Анти-Монгол зачем нам нужен !??
хөөрхий шизотой хүн байгаа биз дээ, нүд нь гялалзаад л ярьж байгаа нь, шат хаданд эмчлээч, ярьж хэлж байгаа юм нь нохойн баас
молорэрдэнэд философийн амьсгаа үгүй ээ, баабарт тэр жил өчиггүй алуулсан зайлуул. Судлаач Ганхуягт бас алуулсан хөөрхмй. Аугаа ихийн хэнээ туссан амьтан, адмоны энхбатын багш нь, чаабас. Мэдлэггүйчүүдийн сүнс нь болсон амьтан, монголын нийгмийн талаар дорвитой байтугай чимх үнэн төсөөлөлгүй шүү. намбарвантай нам болж тоглох гээд хол жийгдсэн, цаадхи нь даанч нэг тоогоогүй ккк Бичигч өөрөө бас боловсроорой, жин багатай хүнд жижгүүд том харагддаг золиг шүү!
Европ гэж хийрхдэг Орос Буриадуудын бичсэн Монголын түүх худлаа. Монголчууд бодит баримтгүй шахуу Чингис Богд(Тэр Бурхны шашинтан ч байгаагүй) гэж хэт туйлширдаг нь үнэн. Тэгж ингэж хэлсэн сургасан гэдэг нь бүгд хэзээ хойно бичигдсэн үлгэрүүд.
орос ялначууд Монголын салбар бүрийг хувааж авч хорлох ажлаа хийсээр байгаа Түүний нэг нь Монголын түүхийг авсан хорлогч Молор-Эрдэнэ Эдийн засгийг хорлох ажилд Женко төвд нохой Баттулга Саяхан өршөөлөөр сулагдсан урвагч Хулан соёл урлаг шашныг хорлосон Фашист оросууд Чингис хаан зохиомол түүх Монголын эзэнт гүрэн худлаа түүх үгүйсгэдэг үзлийг Молор Эрдэнэ тоть шиг давтаж хуцдаг
Энэ Болор-Эрдэнэ ч дээ юм мэддэг юм уу? Харин Баабар бол жинхэнэ судлаач хүн.