sonin.mn

САН-ХУАН, 2025 оын наймдугаар сарын 15 /ТАСС/. Мэргэжлийн боксын гурван холбооны дэлхийн аварга, Оросын боксчин Дмитрий Биволд эрүүл мэндийн байдлын түр тодорхойлолт олголоо гэж Дэлхийн боксын байгууллагын /WBO/ хэвлэлийн алба мэдэээлжээ.

Энэ сарын 8-ны өдөр Бивол нуруундаа мэс засал хийлгэсэн тухайгаа, мөн мэс заслын дараах нөхөн сэргээх эмчилгээ 6-8 долоо хоног үргэлжилнэ гэдгийг Инстаграм хуудсандаа бичжээ.




“Саяхан нурууны мэс засалд орсон Дэлхийн боксын байгууллагын хагас хүнд жингийн аварга Д.Биволд өөрийн гэмтлийн зэргийн ба эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн хугацааны талаарх эмнэлгийн нарийвчилсан магадлагаагаа танилцуулахыг даалгасан” гэж WBO-гийн мэдэгдэлд дурдсан байна.




Энэ оны хавар Америкийн боксчин Дэвид Бенавидес-тэй цолоо хамгаалах тулаан хийгээгүй гэх шалтгаанаар Дэлхийн боксын зөвлөл /WBC/ Биволын аварга цолыг хүчингүй болгожээ. Харин WBO, Дэлхийн боксын холбоо /WBA/, Олон улсын боксын холбооны /IBF/ удирдлагууд Биволын аварга цолыг хураах бодолгүй байгаагаа илэрхийлсэн бөгөөд үүний сацуу аваргын бүсээ хамгаалах тоглолтууд хийх нь чухал гэдгийг сануулсан байна.  





Энэ оны хавар Бивол нутагт нэгт Артур Бетербиевийг шүүгчдийн саналаар ялж, хагас хүнд жинд дэлхийн үнэмлэхүй аварга болсон байна. Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон эхний тулаанд Бетербиев ялсан юм. 


Б.Адъяахүү