АНКОРИЖ, 2025 оны наймдугаар сарын 16 /ВВС/. АНУ-ын Аляск муж улсад АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын уулзалт 2021 оноос хойш анх удаагаа болж, Д.Трамп, В.Путин нар Украины хямралыг энхийн замаар зохицуулах асуудлыг голчлон хэлэлцлээ.
Өмнө нь тэд 2019 онд уулзаж байсан юм.
Д.Трамп нислэгийн талбайд байрлуулсан улаан хивсэн дээр Оросын удирдагчийг угтан авав. Тэрбээр Аляскийн Анкориж хотод Путинээс түрүүлж ирээд онгоцондоо хүлээж байсан бөгөөд эхлээд Трамп, дараа нь Путин онгоцноос бууж ирээд бие биенийхээ гарыг барин мэндчиллээ.
Ингээд хоёр ерөнхийлөгчийн уулзалт орон нутгийн цагаар 11:32 цагт эхэлж, хоёр цаг 45 минутын турш үргэлжлэв. Уулзалт 3:3 хэлбэрээр болж, Оросын талаас Гадаад хэргийн сайд Сергей Лавров, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков, АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф нар оролцлоо. Анх төлөвснөөр бол хоёр улсын төрийн тэргүүн нар зөвхөн орчуулагчдыг байлцуулан ганцаарчилсан уулзалт хийх байв.
Аляск руу нисэх замдаа Д.Трамп телевизийн Fox News сувгийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “би Украины өмнөөс хэлэлцээ хийхгүй, хэлэлцээр байгуулахгүй, гэхдээ Путинтэй хийх дараагийн уулзалтын суурийг тавьж, түүнд Украины Ерөнхийлөгчийг оролцуулахыг хүсэж байна” гэлээ.
Тодруулга:
Хамгийн сүүлд 2018 оны 7 дугаар сард Путин, Трамп нар Хельсинки хотод албан ёсоор дээд хэмжээний уулзалт хийсэн нь 2 цаг гаруй үргэлжилжээ.
Мөн 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр G20 бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзахдаа ердөө 15 минут ярилцсан байна.
Хамгийн сүүлд тэд 2019 оны 6 дугаар сарын 28-нд Осака хотод болсон G20 бүлгийн саммитын үеэр уулзаж, 1 цаг 20 минутын турш ярилцжээ.
Мөн 2021 оны 8 дугаар сарын 16-нд В.Путин Женев хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан бөгөөд уулзалт 3 цаг хагасын турш үргэлжилсэн байна.
Б.Адъяахүү
Мягмар - 03 сарын 31,
2026
Сэтгэгдэл5
Товчихондоо бол,,,,хоёр сэтгэгцийн эмгэгтэй нарциссмэн уулзаад хоёр биенийгээ магтан хөөрсөн хоосон үг хэлэлцээд дууслаа,,,,гэхдээ бөгспутин нь илүү чадварлаг нарциссмэн юм байнаа,,,хошного трампд боов өмхүүлж чадлаа,,,,хошного трампд юу болоод өнгөрснийг ойлгох ухаан байсангүй,,,зүгээр л магтаалд мансууран элийрч байгаад дуусав,,,бөгспутин өнхрүүш шиг дуу дуулаад л өнхрөөд алга болов,,,,
ТҮЦ нурааж байгаа Нян Бао данжаад алаг үзэл гаргахгүй гэж Авлигал хорооллыг нураах тушаалыг гаргасан байна гэлцэх юм. Энэ үнэн үү?
Оросуудыг Трамп шүтдэг Израйлаа дураар нь дургиулж, Азийн хөгжлийг барьж байхын тулд дэмждэг. "Европын Оросын" үндэстний бодлого олон жил Еврей Арменчуудыг өргөж магтан дээш татаж, Азийн ард түмнүүдийг тэрэн дундаа газар нутгийг нь өөрийнхөө гэдэг багуудаа ч доорд үзэж дайсагнаж ирсэн.
АМЕРИКИЙН АРДЧИЛЛААР ЗЭВСЭГЛЭСЭН ХҮН ГУЙ АРАБУУДЫГ ОРОС АЛААГҮЙ ИЗРАЙЛ АЛЖ БАЙГАА ОРСЫГ БИТГИЙ ГҮТГЭЭРЭЙ АРАБ МАЛ ШИГ МАЙЛАХЧГҮЙ ЧИМЭЭГҮЙ ЕВРЕЙЧҮҮДЭД АЛУУЛЖ БАЙНА
дэлхийд ардчилал зах зээл гэж байхгүй хуурамч бирж гэж бий дуртай үедээ үнэд оруулж дургүй үедээ зүгээр хаядаг монголд ингэдэг мах иддэг хүнийг тоолбол монголд хэдэн сая бэ нэг сая уу таван зуун мянга уу 100 сая малтай монголд мах одоо ямар асар үнэтэй байна баян хүнд юу ч бишээ БАЙГАЛИЙН БАЯЛАГИЙН ЛИЦЕНЗИЙГ ХЭДЭН АРВААР ЭЗЭМШИЖ ШОРООГ ГАРГААД БЭЛЭН ДОЛЛАР ГАДААДТ ДАНС РУУ НЬ ОРСООР -------------- ИХЭНХ МОНГОЛ ХАР УРЦАНД НҮҮРС МАЛТАН АМЬДАРСААР----------ӨЛСӨЖ ЯНХИЙСАН ӨВЧИНД БАРИГДСАН ХАВДРААР ҮХСЭЭР ХАЛААГАА ХАР ХЯТАД ХАНГҮГ ХҮМҮҮСТ ЭЗЛҮҮЛЭН ГАДААД АНГЛИ ХЭЛТ ГҮРЭН БОЛСООР БАЙНА