sonin.mn
Ардчилсан хүчин сонгуульд ялж, ардчиллын нар мандлаа хэмээн хаа сайгүй баярласаар байгаа ч санаанд оромгүй, сэтгэлд хүрэмгүй явдлууд болсоор байгаагийн нэг нь Тагнуулын төв газрын шинэ дарга Монголын Үндэсний Тагнуулын Академийн ардчилсан үндсэрхэг үзэлтэй багш нарыг бөөндөн халж, заримыг нь гудманд, заримыг нь гавьяаных нь амралтанд гэрт нь гаргалаа.
 
Тэд нарын дотор "Дэ Ван" хэмээх алдартай номыг зохиогч, доктор Д.Зоригтоос авхуулаад Дэлхийн тагнуулын урлаг, Их Монголын тагнуулын алба зэрэг олон номын зохиогч хурандаа Д.Цогтоо зэрэг олон багш нар оржээ. Энэ нь өнгөрсөн жил Монголын үндэсний түүхийн гурван түүхч, үндэсний архивын экс дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэсэнтэй агаар нэг болж байна.
 
Эх сурвалж: "Хөх толбо"  сонин