"Өсөхөөс сурсан үндэснии хэл мартаж болшгүи соёл
Үхтэл орших төрөлх нутаг салж болшгүи орон
Сонсох бүр яруу баялгииг гайхан биширч
Сод их билэгт түмэн юугаан бишрэн магтмуу, би
 
Еншөөбү овогт Б.Ринчен " Хэдхэн жилиин өмнө монголчууд бид гадны улсаас улбаалсан түмэн зүил урд хожид сонсогдоогүи хачин янзын аимшигт өвчнүүдээс цочирдон балмагдаж баисан бол өдгөө "Шинэчлэлиин өвчин" хэмээх шинэ өвчнөөс цочирдон балмагдах цаг хаяанд иржээ. Бүхии л салбарыг нөмөрсөн энэ өвчин удахгүй хөмөрч мэдэх ни гэдэг ни олон зүилээс харагдаж баина.
 
Тухаилбал, Монголын оюуны салбар хэдиинэ халуун зунаас эхлээд шинэчлэлиин өвчин тусч, өвлиин хүит орсон энэ цагт бүр ч үгдэрч буи нь тодоос тод боллоо. Үдэш бүр хоиморын цэнхэрээ ширтэн сууж, хол оирын сураг ажиг тавидаг орон нутгиин бид нэг л өдөр шив шинэхэн ниигмээсээ шидэгдэж үлдэх нь магад болжээ.
 
Магадгүи нэг өглөө сэрэхэд нутгиин наирагч Б.Галсансүхиин хэлсэнээр Монголын радио гадаадаар мэдээлбэл гаихах зүилгүй мэт. Цухасхан сануулахад В.И.Ленинии хөшөөг буулгах, Д.Нацагдоржиин хөшөөг зөөж баиршуулах, Сүхбаатарын талбаиг Чингисиин талбаи хэмээн нэрлэх, санаанд орсон монголжуу бүхнээ "Геннис"-т бүргүүлэх зэргээр анхнаасаа сонирхолтои эхлэсэн уг өвчин даамжирч, шинэ монгол үсгиин цагаан толгоид халдсан ни олны бухимдлыг төрүүлж баина.
 
Хэл зүин хэдэн доктор өвөө нар маани энэ өвчнөөр тун хэцүү өвдөж, Цагаан толгоин 35 үсгээ танаж, 31 болгохоор эрс шииджээ. Шинэ дүрмиин дагуу "ь,ъ,щ,й" үсгииг хязгаарлахаар болов. Хязгаарласан хэмээхиин учир эдгээр дөрвөн үсэг гадаад үгэндээ хүчин төгөлдөр хэрэглэгдэж үлдэх атлаа монгол үгиин сангаас үлдэн хөөгдөж буи ни хүнээр бол хөгжлиин бэрхшээлтэи болж буи хэрэг юм.
 
Инээдтэи ч юм шиг. Хүссэн хүсээгүи ирэх онд баараггүи болчихоод буи энэхүү дүрмээр явбал их юм үзэх шинжтэиг иин бичиглэх зууртаа өөриин эрхгүи мэдэрч, төсөөлөлдөө буулгаж, суунам. Өнөөх хатуу зөөлнии тэмдэг, хагас и-гээр эхэлсэн нэртэнгүүд маани бүгд бичиг баримт биеиин баицаалтаа шинэчлэхгүи л бол МУ-ын иргэнии эрхээ эдлэхэд тун их хүндрэлтэи болох ни.
 
Цаашлаад энэ мэтиин нэртэи баигууллага аж ахуи нэгжүүд ч зовлонг туулахдаа тулна. Түүгээр ч зогсохгүи монгол хэл дээр хэвлэгдсэн бүх сурах бичиг, ном товхимолууд шинэчлэгдэж, бүх монгол хэлнии багш, сурагчид шинэ дүрмээр хичээллэж оирын арван жилдээ дүрэм болоод дүнгиин хэрүүл үл тасрах, ард иргэд төөрөгдлөөс үл салах нигууртаи ажээ.
 
Ингээд бодохоор юм үзэж, хэдэнтээ нүд таилсан эрхмүүд маани чин зүрхнээсээ энэ тухаи дуугарсан бол тун хөгтэи зүил дээр лут төөрсөн юм уу хөөрсөн хэрэг болох тул нөгөө талаас ни авч үзсэн ни дээр болох вии. Тэгэхээр шинэчлэлиин өвчин тусч, халуурсанаас заилахгүи. Хэрвээ энэ таамаг үнэн бол 2,700,0 мянган монголчуудад тараах тэр олон хазгаи мурии үсгиин толи яалт ч үгүи том бизнесиин санаа болж таарах ни ээ дээ.
 
Али ч ниигмиин үед тансаглаж суух дургүи эгэл даруу хэл шинжлэлиинхэн дундаасаа манаи доктор өвөө нар гэнэт цоилохыг хүссэн ни тэр юм болов уу. Эсвэл "Манаи хэл утга зохиолынхон жаахан амидралаа дээшлүүлэг дээ" гэсэн ни ч тэр байж мэдэх аж. Хэрвээ тиим бол бид мэтиин бичгиин үилтэи хүмүүс дэмжиж, сэргэлэн өвөө нарынхаа буянаар хэсэгхэн ч гэсэн жаргалаа эдлэх биш үү. Монгол хэлнии дүрмииг оир оирхон оролдоод л баисан ни иим учиртаи ч баисан баиж мэдэх юм.
 
Эргэлзээгүи болгосон 700 үг энэ тэр гээд л их мэддэг хүнии дургүиг хүргэхээр ажил санаачилж хиигээд баисан ни олон ниит юу гэх ни вэ харая гээд л баиж дээ. Одоо ч өнгөрчээ. Шинэчлэлиин өвчтэи докторууд Цагаан толгоин толгоиг залгихаар нэлээд бат шиидсэн. Нэгэнт шинэчлэлиин өвчин иим хүнд шатанд дэлгэрсэн тул аврал эрэх газар олдохгүин учир эртхэн зам замаа хөөх хэрэгтэи. Тиимээс Октябри, Дариа, Биндэрияа, Жамияан гээд өөр хэн баина. Эртхэн нэрээ солиулах сэтгэл санааны бэлтгэлтэи баиж, ирэх ондоо Иргэнии бүртгэлиинхэниихээ төлөвлөгөөг давуулан биелүүлцгээе.
 
Д.Бат-Эрдэнэ
 
 
Эх сурвалж: "Хэнтийн мэдээ" сонин