sonin.mn



Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар учир битүүлгээр албан суудлаасаа буусан шиг одоо уг суудалд хэн томилогдох нь мөн л учир битүүлэг хэвээрээ байна. Зарим эх сурвалжийн таамаглаж буйгаар Төрийн өмчийн хорооны даргаар тус хорооны концессийн газрын дарга Заяабалыг болно гэж мэдээлж байна.

Энэ хүн хуучин Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд Хяналт шалгалтын газрын хэлтсийн дарга байсан бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болонгуут түүнийг Төрийн өмчийн хороонд томилжээ.

Энэ томилгооноос харвал тэрбээр УИХ-ын гишүүн Ч.Хүрбэлбаатарын гарын хүн болох нь тодорхой байна. Ийнхүү тун удахгүй Ч.Хүрэлбаатарын дахин нэг гарын хүн Төрийн өмчийн хороонд ноён суух нь бололтой.

Эх сурвалж: "Хөх толбо"