sonin.mn
Энэ жил манай аймгийн орон сууцны халаалт гэж амь төдийхөн байна. "Булган мээж"-ийнхэн хааяа сайн дураа хүрэхээр уурын зуухаа галлаад бусад үед нь мартчихдаг бололтой. "Чихнээс нь хонх уяад" зарга хийхэд цаг хиртэй сайн түлнээ хөөрхийс.
 
Гадаа дундаж темпратур өдөртөө 10 орчим, шөнөдөө 20 орчим градустай байхад, гэртээ амнаасаа утаа савсуулаад сууж байна. Бараг гэртээ орох шаардлагагүй юм биш үү. Тэгсэн хирнээ халаалт дулаан ашигласан төлбөрөө бүтэн авахыг нь яана.
 
Энэ асуудлаас гарах хоёр зам байна. Нэгдүгээрт, хороололд гэр бариад гарах, аль эсвэл байшиндаа гал түлэх. "Инээж байна гэсэн чинь шазайгаад хөлдөөд үхчихжээ" гэдэг үг байдаг. Одоо энэ л дутаад байна даа.
 
Эх сурвалж: "Булганы мэдээ" сонин