sonin.mn

Америкийн гоо сайхны мэргэжилтнүүд эр хүн насан туршид 20.000 гаруй удаа сахлаа хусдаг гэсэн тооцоо гаргажээ. Ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байгаагаас эрэгтэй хүний нүүрний арьс гөлгөр байх эсэх нь шалтгаална.

Танд зөвлөхөд:

-Сахал хусахад хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд анхаарах хэрэгтэй.

-Синтетик будаг, спиртийн найрлага хэт орсон бүтээгдэхүүн хэрэглэж сахлаа хусахад арьс хорсдог.

-Сахлын хөөсөнд гаа юмуу, эсвэл бензокайн найрлаганд нь орсон байвал арьс түр хугацаагаар мэдээ алддаг.

-Сахлаа хусахын өмнө хөөсөө сайтар түрхэх хэрэгтэй.

-Ширүүн сахлыг хуссаны дараа халуун жин тавих нь цусны эргэлтийн үйлчилгээг сайжруулдаг.

-Сахал хусдаг хөөс нь ширүүн үсийг зөөлрүүлж хусахад хялбар болгодог.

-Сахлаа    хусахдаа хацарнаасаа эхэлнэ. Дараа нь уруул дээгүүр, тэгээд хамгийн эгзэгтэй, төгсгөлийн хэсэг болох эрүү орчим хусаж дуусгана.

-Сахлаа хусаж дуусгасны дараа хөөс, савангийн үлдэгдлийг авч арьсандаа иллэг хий.

-Энэ нь нөхөн сэргээх процессыг сайжруулна.

-Дараа нь гель, крем, маск гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.

-Хэрэв хурц бриткээр ялимгүй зүссэн бол цусыг зогстол хүйтэн жин тавиарай.

-Шарх анихад нүүрэндээ чийгшүүлэгч бальзам эсвэл гель түрхээрэй.



Эх сурвалж: "Булганы мэдээ"