Арилжааны банкуудын алдагдал өнгөрөгч дөрөв-дүгээр сард өмнөх сараас өсч, 16 тэрбум төгрөгт хүрээд байгаа юм. Он гарсаар банкны салбар дөрөв дэх сардаа дараалан алдагдал хүлээгээд байгаа нь энэ. Арилжааны банкуудын нэгдсэн тайланд тусгаснаар нийт активын хэмжээ сүүлийн таван cap дараалан өсч, 22.2 их наяд төгрөгт тэнцлээ. 
 
Банкны системийн хэмжээнд олгосон зээлийн хэмжээ дөрөвдүгээр сард өмнөх сараас буурсан үзүүлэлттэй байна. Гуравдугаар сард 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож эхэлснээр нийт зээлийн хэмжээ 11.5 их наяд төгрөгт хүрч, сүүлийн дөрвен сарын дээд түвшинд хүрээд байжээ.
 
Харин дөрөвдүгээр сард зээл олголт эргэн буурч, 11.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Мөн зээл олголт буурахын зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж Монголбанкны тайланд тусгаснаар 833.9 тэрбум төгрөгийн чанаргүй зээл бүртгэгджээ. 
 
Чанаргүй зээлийн хэмжээ сүүлийн таван cap дараалан өссөөр байна. Дөрөвдүгээр сарын дүнгээр банкуудын худалдан авсан Засгийн газрын үнэт цаасны үлдэгдэл 2.5 их наяд төгрөгтэй тэнцэж байгаа аж.
 
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин