sonin.mn
ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп саяхан Ерөнхий прокурор Жефф Сешнсийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа билээ. Тэгвэл энэ удаад тэрбээр 3-5 сайдыг солих бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Тэрбээр ням гарагт “Fox News” телевизэд ярилцлага өгөхдөө, АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кирстен Нильсений үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлжээ.
Би түүнд сайн хандаж, хүндэлдэг гэвч Кирстен Нильсен хилийн асуудалд илүү чанга хандах хэрэгтэй гэж бодож байна хэмээн Д.Трамп хэлсэн байна.
Мөн тэрбээр Цагаан ордны албаны дарга Жон Келлийн талаар дурдаж, түүнд сайн ч тал бий, муу тал ч бий гэж мэдэгджээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Худалдааны сайд Уилбур Росс, Дотоод хэргийн сайд Райан Зинке, Батлан хамгаалахын сайд Жеймс Маттис нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж магадгүй байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: Монцамэ агентлаг