sonin.mn

Их Британийн Ерөнхий Сайд Кир Стармер 2026 оны 6-р сарын 22-ны даваа гарагийн өглөө Даунинг Стрийт дээр хэвлэлийн бага хурал хийж, Лейбористуудын намын удирдагчийн албан тушаалаас огцрохоо мэдэгдлээ.


Огцрохоосоо өмнө хэд хэдэн сарын турш намынхны дарамт шахалтыг туулсан Стармер: "Намын гишүүд одоо намаас асууж буй асуулт бол ирэх ерөнхий сонгуульд намаа удирдах хамгийн тохиромжтой хүн мөн эсэх юм. Намын парламентын бүлгийн хариуг би сонслоо, тэгш сэтгэлээр хүлээн зөвшөөрч байна" хэмээн мэдэгджээ. Тэрээр намын даргын албан тушаалаасаа огцрох боловч шинэ Ерөнхий сайд сонгогдох хүртэл Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэх ажээ.


Г.Бямба