УИХ-ын 2019 оны хаврын чуулганы хэлэлцэх асуудалд Үндсэн Хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах багтсан билээ.
Ер нь ч УИХ-ын дарга Г.Занданшатар өмнө нь хэдэнтээ Үндсэн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг заавал хэлэлцэнэ хэмээж байсан юм.
Тухайлбал УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийх үеэр тэрээр : "Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар төрийн эрх мэдлийн тэнцвэрийг хангаж, парламентын засаглалыг төгөлдөржүүлэн, шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус, шударга ажиллах нөхцөлийг хангах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчлэлийг хийх түүхэн боломж энэ Улсын Их Хуралд байгаа гэж би хувьдаа үздэг.
Энэ ч үүднээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг, дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, ажлын явцтай танилцан, санал бодлыг нь сонссон. Мөн ажлын хэсгүүд, эрдэмтэн судлаачдын баг, улс төрийн намуудад хандаж, саналаа эцэслэн, албан бичгээр Улсын Их Хуралд дөрөвдүгээр сарын 1-ний дотор ирүүлэхийг хүссэн.
Энэхүү уулзалтаас хойш эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн байна. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол бэлтгэх, төслийн үр нөлөөний үнэлгээ боловсруулах ажлын дэд хэсэг 4 удаа хуралдаж, эрдэмтэн судлаачдын багаас ирүүлсэн саналыг шүүн тунгааж, төслөө эцэслэн боловсруулж байна.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал хаврын чуулганаараа хэлэлцэн баталж, Монголын ардчиллын ирээдүй, улс орны хэтийн хөгжлийг хангах талаар түүхэн, бодит үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна. " хэмээж байв.
Уг төсөлд Монгол Улсын Ерөнхий Сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлийн заалтууд ихэвчлэн орсон байгаа нь анхаарал татна.
Тухайлбал төслийн 2-р бүлэг буюу : " Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт" гэдэгт:
"Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар
Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулна.
Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.
Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.
Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ.
Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно.
Засгийн газар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно. /2000 оны өөрчлөлттэй холбоотой/
.Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилж, хуульд заасан үндэслэлээр чөлөөлж, огцруулна." гэсэн байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхий Сайдад Засгийн Газрын гишүүн, сайд нар, аймаг, Нийслэлийн засаг даргыг шууд өөрөө томилох, чөлөөлөх, огцруулах эрхийг олгохоор байна.
Мөн Ерөнхий сайдыг огцруулахын тулд заавал дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах заалт тусгагдсан байна.
Товчоор хэлбэл Монгол Улсын Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн уг өөрчлөлтийг дэмжихээр МАН-ын удирдлагууд үндсэндээ санал нэгдсэн аж.
Уг өөрчлөлт 2020 онд бүрдэх УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед хэрэгжиж эхлэнэ.
П.Мандах
Сэтгэгдэл0
ҮГЗЙ ЭЭ! ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ ҮГҮЙ
парламентийн үндсэн чанар нь олонхиороо шийддэг явдал байх юун тѳлѳѳ олон хүн санал авч гарлаа зоригтой хий
Үндсэн хуульд нэгмөсөн тулхтай өөрчлөлт хийх хэрэгтэй Дутуу хийгээд хоёрын хооронд нэр зүүж,жинхэнэ том өөрчлөлтийн замыг хаах хэрэггүй Одоо ийм ялигүй өөрчлөлт хийвэл дахиад 10-20 жил хүлээх болно
Маш зөв Эхлүүлсэн ажлаа зоригтой хийж дуусга Үндсэн хууль гэж кодлочихсон юм байхгүй Нэмэлт өөрчлөлтүүдийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулан зоригтой хий. Хариуцлага ярихааар хэлмэгдүүллээ гэдэг нөхөдтэй дарангуйллаар тооцоо хий. Төр төмөр нүүртэй байх ёстой буруу зүйлд Ард түмэн 3,5 саяуулаа дэмжиж байна
ман 2020онд олонхи болно гэж тооцсон бололтой.манайхан хашралгүй дахиал сонгох л байх.угаасаа тийм л байдаг тэгээл ядуу байдаг байх.
Өөр хэнийгээ засагт гаргаж дураар нь дургиулах юм бэ ккк хамгиын муу ч өөр сонголт байхгүэ
хийхгүй байснаас хөдлөж, оролдож, алдаа оноогоо хурдан мэдэх нь чухал юм. Тэгэхгүй одоогийн алдаагаа Үндсэн хуульд тохоод явсаар байвал юу ч өөрчлөгдөхгүй бизээ
хийхгүй байснаас хөдлөж, оролдож, алдаа оноогоо хурдан мэдэх нь чухал юм. Тэгэхгүй одоогийн алдаагаа Үндсэн хуульд тохоод явсаар байвал юу ч өөрчлөгдөхгүй бизээ
ЗӨВ, МАШ ЗӨВ.
zov shdee
МАНАН-г тоохгүйгээр өөрчлөлтийг хийх хэрэгтэй.
Үндсэн хуулийн өөрчлөлт хямрал ойлгомжгүй байдлаас гарах гарц байж болох хэдий ч 60 тэрбум ждү-р барьцаалагдсан одоогийн их хуралд итгэж болохгүй ээ яаж ч мэднэ
Үхэр монголчуудын мэдэх юм нь засаглал, эрх мэдэл. Ер нь эртний тэнэг хаадын мэддэг юм нь засаглал, эрх мэдэл байсан. Гэтэл нийгмийн харилцааны амин сүнс болсон төрийн, хамтын, амины өмчийн талаар хэн ч юу ч ярихгүй байна вэ? Хорвоогийн бүх муу муухай юмны эх булаг болсон хувийн өмчийг Үндсэн хуулиар хориглох тухай хэн ч, юу ч ярихгүй байна. вэ? Монголчууд бид үнэрээр үхэр юмаа.
"Засгийн газарт эрх мэдэл, мөнгө хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд машины түлхүүр, виски өгсөнтэй яг адил" гэж барууны нэгэн гүйн ухаантан айлджээ. Эндээс үзэхэд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлэх нь аймшигтайяа.
"Засгийн газарт эрх мэдэл, мөнгө хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил" гэж барууны нэгэн нэрт улс төрч мөн айлджээ. Монголчууд бид Засгийн газарт эрх мэдэл өгснөөрөө Оюутолгойгоо харийханд алдсан, Эрдэнэтийнхээ талыг алдсан, одоо Таван толгойгоо IPO-гоор алдах гээд байна. Мөн Засгийн газарт эс үйлдэхүйн эрх мэдэл өгсөнөөрөө бараг бүгдээрээ худалч, хулгайч, авилгал ч, оффшортон, ЖДҮ-чид, зэрлэг, балмад, танхай, ёс суртахуунгүйчүүд, шуналтнууд болж хувирсан. Одоо тэгээд Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлвэл ер нь юу болох вэ? Монгол оронд галав юулэх нь лавтая!!!
цаг нь болсон...цаг нь болсон гэсээр 30 аад жилийг үдэх нь ...энэ хугацаанд юу өөрчлөгдөв...эх захаа алдаж...үнэн нь худлаад тооцогдож...худлаа нь үнэнд тооцогдож ...ядарсан нь хохирч...задарсан нь хожихийг ..л энэ хугацаанд чамгүй харлаа...ард олон нэг хөдлөх байхалдаа....сайн сайхан үр хойчийнхоо төлөө...
Маш зөв байна. Зоригтойхон зүтгээрэй. Тэр засаг дарга нарыг томилж чөлөөлөх тухай маш зөв заалт байна.
Sain ch bai,muu ch bai zorigtoi,hurdtai baij l ur dun garna.
60 тэрбумтан,ЖДҮ-чид ээс бүрдсэн их хурал үндсэн хуульд хүрч болохгүй ээ.
Зөв зөв. Бүх шатны ЗД-аа шууд томилчихдог байх хэрэгтэй.
Зөв байх. Үүрэг хариуцлагыг нь хам тад нь хийж өгвөл.
Эрх мэдэл албан тушаалаа бат бөх байлгаж өөрт ашигтай хувилбаруудыг сонгох гээд үхэлдээд байх юм аа. Баттулга энэ 2 гэж таарсан таар шуудайнуулыг огцруулах хэрэгтэй. Төрөөр тоглоод дууслаа.Элэнцэгийн чинь эрх мэдэл вэ.Жирийн ард түмэн чинь 4 дөрвөөрөө цаг бусаар үхээд дууслаа. Гол өргөн хэрэглээний барааны, валют, .шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж, монголчуудын мах ногооны худалдаа хятадуудын гарт орлоо. Ард түмэн босно шүү.
Эрх мэдэл албан тушаалаа бат бөх байлгаж өөрт ашигтай хувилбаруудыг сонгох гээд үхэлдээд байх юм аа. Баттулга энэ 2 гэж таарсан таар шуудайнуулыг огцруулах хэрэгтэй. Төрөөр тоглоод дууслаа.Элэнцэгийн чинь эрх мэдэл вэ.Жирийн ард түмэн чинь 4 дөрвөөрөө цаг бусаар үхээд дууслаа. Гол өргөн хэрэглээний барааны, валют, .шатахууны үнэ өдрөөс өдөрт өсөж, монголчуудын мах ногооны худалдаа хятадуудын гарт орлоо. Ард түмэн босно шүү.
Hiih ni zuw ard tumen mini huulia sain sudalj tsoorhoig ni hamtaaraa bugluh ni onoh bolow uu
Ерөнхий сайдын эрх мэдлийг сэргээх нь зөв зүйтэй хийгдэх ёстой ажил. Элбэгдоржийн авчирсан сүйрлийг засах ёстой.
Одоо хэрэгжихгүй бол дараагийн их хурал өөрчлөөд орхино
Ерөнхий сайд аймаг дүүргийн засгийг томилох нь буруу. Нэг хүн тойрсон хэдэн нөхөр л албан тушаал авдаг, даргад долигонодог зусар байдлыг дэвэргэсэн заалт байна. Одоогийнхоор ИТХ аймаг дүүргийн засаг даргаа сонгох нь зөв.
Наана нь бгаа драк болио бид нар чаиайг хайж бгаа Энхбаяр аа кило ю
ерөнхий сайд нарын үеийн үед хийсэн балаг одоо болтол дуусаагүй яригдаас байхад юу гэж нэмж эрх мэдэл нэмэгдүүлэх вэ? уг нь тэр ерөнхий сайдын дуртай УИХ гишүүн дуудаад тайлан авдаг тэр сайд нарыг мэргэжлийн хүнээр хийлгэдэг парламентийн гишүүн хийдгүй сайд нараа парламентийн гишүүд хянаад явдаг байх нь тэгш эрх мэдэл болох байх шүү
ерөнхий сайд нарын үеийн үед хийсэн балаг одоо болтол дуусаагүй яригдаас байхад юу гэж нэмж эрх мэдэл нэмэгдүүлэх вэ? уг нь тэр ерөнхий сайдын дуртай УИХ гишүүн дуудаад тайлан авдаг тэр сайд нарыг мэргэжлийн хүнээр хийлгэдэг парламентийн гишүүн хийдгүй сайд нараа парламентийн гишүүд хянаад явдаг байх нь тэгш эрх мэдэл болох байх шүү
Зөвөө зөв. Засгийн газар бие даан ажиллах УИХ-ын шунахай гишүүдийн барьцаанд орохгүй байх, эргээд тэднийг авилгадх гэж зовохгүй байх хэрэгтэй. Төслийг дэмжиж байна. Угаасаа энэ балай байдлыг бага ч гэсэн өөрчлөхгүй бол болохгүй