Улстөржилтийн хөлд төрийн ажил гацаж, иргэдийн амьдрал үрэгддэгийн бэлээхэн жишээ нь Баянзүрх дүүрэг боллоо. Нэг нам тогтвортой засаглаж чадахгүйгээс үймээн самуун нь дээд цэгтээ тулчихаад байгаа энэ дүүрэгт хөгжил ярих боломжгүй болоод удаж байна. Хөгжил ярих нь битгий хэл төрийн ажил ч хэвийн явагдахаа болилоо.
Баянзүрх дүүргийн хоёр хороонд ИТХ-ын төлөөлөгчийн дахин сонгууль болсноос хойш дүүргийн тамгыг булаацалдах байдал улам хурцдав. Сонгуулийн дүнгээр МАН-ын төлөөлөгчид ялалт байгуулсан гэх. Гэвч АН-ынхан хууль бус сонгууль болсон, мөнгө тараасан хэмээн эсэргүүцэж сар гаруйн хугацаанд тамгын газрын байрыг “манаж” байгаа юм. МАН-ынхан хоёр ч удаа дүүрэг рүү нэвтрэх гээд чадсангүй. Өчигдөр л гэхэд хотын даргын захирамжаар томилогдоод байгаа Э.Бат-Амгалан нарын найман хүн тамга, тэмдгээ авахаар очоод мөн л нэвтэрч чадсангүй. Тэд бөхчүүд дагуулан төрийн эрхийг хүчээр авах гэж байна хэмээн Баянзүрх дүүргийн АН-аас мэдэгдээд байгаа юм.
Ийнхүү эрх баригч намынхан бүхэл бүтэн дүүргийг хууль дүрмээр нь биш хүчээр “дээрэмдэж” байна хэмээн дургүйцэх нэгэн ч байна. Хоёр ИТХ-тай болж, иргэд үйлчилгээ авч, төрийн албан хаагчид амар тайван ажлаа хийж чадахгүйд хүрээд байгаа Баянзүрх дүүргийн маргаан хэзээ цэгцрэх бол.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАНАН үзэж тарж байна.
MAHAH bolj avaad bishguidee deeremdee bizdee, odoo gev genet yu bolov. Gantsaaraa deeremdene gej baihgui.
Purevdavaa odoo bolioch. Gants jil ch gesen yum xiilgeech pizda min
зайлсан байдаа ажил удирдаж хийлгэх ямарч чадваргүй дарга нэртэй хулгайчууд байж гудамжны гуйлгачны хэмжээнд дүүргийг энэ хэдэн жил удирдлаа зайлаад өг
зайлсан байдаа ажил удирдаж хийлгэх ямарч чадваргүй дарга нэртэй хулгайчууд байж гудамжны гуйлгачны хэмжээнд дүүргийг энэ хэдэн жил удирдлаа зайлаад өг
Баянзүрхийн АНынхан луйвар булхайгаа дарах цаг хожих иргэдийг бухимдуулах зорилго байгаам биш үү Түүнээс хааны алба халаатай эзний алба ээлжтэй ялагдлаа хүлээгээд өгөх хэрэгтэй ш дээ.
АН ялагдаж сур ёс суртахуунтай бай. жирэмсэн хүүхэн зоддог пүрэвдаваа харьж бөөсөө мааж
Энэ Ардын намыг газрын хорсноос хэзээ арчих юм вэ?, Адгийн шаарнууд дандаа бузар булай юм хийж байх юм.
Ми овогтын бүлэглэл МАН биш гэдгийг Монголчууд АН Ми овогтын төлөө үхэлдэхэд ойлгочихсон юм.
Зөвөө зөв үзэж тараад байцгаа гээндээч гоондооч бий,энэ хоёр нам чинь ёстой Монголыг сүйрүүллээ шүү дээ.