Ардчиллыг дураар авирлахын нэр гэж хүлээж авснаар та бид юуг алдсан бэ. Үүний хамгийн том жишээ нь төр өмчгүй болсон явдал. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ардчиллын салхи сэвэлзсэн 1990-ээд оноос төрийн гэх тодотголтой бүхнийг хувьчилсан байдаг. Тэр үеийн их хувьчлалын үед харин хэн баяжсан бэ. Ардчилал бол дураар авирлахын нэр гэж сэтгэсэн зарим эрх мэдэлтэн, албан тушаалтан төрийн өмчийг хувьдаа завшсан түүх хуучраагүй байна. Барилга байшингаас эхтэй энэ их хувьчлал сүүлдээ газар руу шилжсэний том жишээ нь “Найрамдал” зуслан болоод байна.
Монголдоо ганцхан байдаг олон улсын хэмжээний энэ зусланд бараг өөрийн гэсэн газар үлдээгүйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх олны сонорт хүргэсэн.
Энд нэг зүйлийг онцлоход, төрийн өмчийн томоохон газруудыг хувьд шилжүүлсэн талаарх баримтыг У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед ил болгож, олонд мэдээлсэн нь яалт ч үгүй сайн жишиг. Ингэснээр төрийн болон нийтийн өмчийг аливаа эрх мэдэлтэн наймаалцаж, ашиг олдог байдлыг таслан зогсоох, төрийн өмчийг буцааж мэдэлдээ авах том боломжийг нээсэн нь сайшаалтай. Хүүхдийн баярын өмнөхөн Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болж, Засгийн газрын тэргүүн уг хуралд оролцох үедээ “Найрамдал зуслангийн газрыг хулгайчид хулгайлж авсан. Сэтгэлгүй хулгайчид энэ төрд байсан юм билээ. Хүүхдийнхээ зуслангийн газруудыг хувааж аваад дээр нь байшин бариад хувьдаа авчихсан. Түүнийг нь зогсоогоорой. Барьсан байшинг нь буулгаж болно. Нэг удаа буулга л даа. Ард түмэн хараг.
Хүүхдийн зуслангийн байшин, спортын талбай дахиад дээрэмдвэл төр төмөр нударгаа үзүүлдэг гэдгийг харуулчих хэрэгтэй юм” гэснээр энэ талаарх мэдээлэл анх олны сонорт хүрсэн.
Ингэснээр төрийн өмчийг эргүүлж авах их ажлыг ЗГХЭГ-аас эхлүүлж буйгаа мэдэгдсэн билээ. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ талаар Найрамдал төвийн талбай дотор 100 гаруй аж ахуй нэгж, иргэнд газар олгосон байна. Найрамдал бол онцгой обьект гэж хэлж болно. Аж ахуйн нэгжүүд бизнес эрхлэхийг дэмжилгүй яах вэ. Гэхдээ хүүхдийн зуслан, цэцэрлэгт хүрээлэн рүү орж болохгүй. Хүүхдийн парк руу орсон тохиолдол ч бий. Үүнийг цэгцлэхийг Улаанбаатар хотын Засаг дарга болон Барилга, хот байгуулалтын сайд, БОАЖ-ын сайд нарт үүрэг болгосон. Зөвшөөрөлгүй барьсан обьектыг буулгахаас өөр аргагүй. Үүнийг зөвөөр ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд замбараагүй төлөвлөлт явсан. Тиймээс бид Улаанбаатар хотын төлөвлөлттэй холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаа юм” хэмээн онцолсон.
Баримт дурдахад, 2008 оныг хүртэл хүүхдийн Найрамдал төвийн мэдэлд 5300 гаруй га газар байсныг эрх мэдэлтнүүд тоносоор өнөөдрийн байдлаар 1200 орчим га газар л үлджээ. Тэр бүү хэл, зуслангийн газрын зориулалтыг өөрчилж, орон сууц, зуны зуслангийнх болгосноор зарим хүнд “ял завших” боломж олгосон байх юм. Энэ тухайд хамгийн их хамааралтай хүн нь УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ болж хувираад байна. Түүний хувьд Найрамдал төвийн газартай зүй ёсоор холбогддог. Учир нь өнөөдөр ч яваад очсон “С.Эрдэнийнх” гэх тодотголтой томоохон байгууламж Найрамдал зуслан орчимд байдгийг мэдэх хүн олон. Гэхдээ албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ түүний нэр дээр байхгүй нь ойлгомжтой. Харин Үндэсний аудитын газраас 2016 онд хийсэн шалгалтад Найрамдал төв нь ХАХНХЯ-ны /тухайн үеийн/ харьяа улсын төсөвт үйлдвэрийн газар, тус яамны эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж ирсэн. Улмаар “Найрамдал” төвийн эзэмшлийн нутаг дэвсгэрт “Молор констракшн” ХХК-ийн зүгээс 143 айлын орон сууц барьсан талаар тов тодорхой дурджээ. Хамгийн хачирхалтай нь, тус компанийг тухайн үед ХАХНХЯ-ны сайдаар ажиллаж байсан С.Эрдэнэ байгуулсан нь улсын бүртгэлд үлджээ. Харин өдгөө тухайн компанийн үйл ажиллагааг түүний хүү Э.Ганболор хариуцан явуулдгийг “Найрамдал”-ынхан андахгүй. Бариулсан орон сууцаа иргэдэд зарж борлуулсан гэх мэдээлэл ч бий.
Харамсалтай нь, энэ асуудлыг сөхсөн даруйд АН-ын дарга С.Эрдэнэ эрс эсэргүүцсэн төдийгүй “Хүүхдийн Найрамдал зусланд С.Эрдэнэ гэдэг нэртэй гэрчилгээтэй ямар ч газар байхгүй. Хотын захиргааны зөвшөөрлөөр газар, усны асуудлыг шийдэж, орон сууцны барилга барьсан.
Энэ нь манай хүүхдийн нэр дээр бий. Надтай ямар нэгэн холбоо харилцаа байхгүй. Зуслангийн ажилчид болон иргэдэд зориулж орон сууц барьсан юм билээ. Бусдаар бол газар эзэмшиж, тансаг хаус барьсан зүйл байхгүй. Хоёрдугаарт, намайг газар олгосон мэтээр мушгин гуйвуулсан мэдээлэл гарсан. Газар олгодог " эрх мэдэл надад байхгүй. Газрын харилцаа, газрын тухай хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргад ийм эрх нь бий. Онцгой обьектод Застийн газрын тогтоол, шийдвэрээр газар олгодог. Ийм л хуультай. Найрамдал зусланг төрийн онцгой обьект гэж яриад байгаа юм. Энэ бол онцгой обьект биш. Хүүхдийн зуслангийн зориулалтаар ашиглаж байсан газар. 5000 гаруй га талбайтай байсан нь одоо 1200 га талбай үлдсэн гэж яриад байна. 1200 га талбай нь одоогийн Найрамдал зуслангийн хаалганаас хойших газрыг хэлээд байгаа юм. 5200 га байхдаа Орбит, Найрамдал зуслан хоёрын голд жижиг “Бор толгой" байдаг. Тэр “Бор толгой”-гоос хойш хяналтын бүс буюу ногоон бүс гэж хуучин “Найрамдал”-ын мэдэлд байсан газар. Тэр газрыг хувь, хувьсгалд бүгдийг олгож дууссан. Энэ газрыг олгосон эрх мэдэлтнүүд өөрсдөө тайлбарлах байх” гэх тайлбар өгсөн. Үүнээс үзэхэд төрсөн хүү нь хүүхдийн Найрамдал төвийн газраас хумсалсан нь үнэн төдийгүй барилга байгууламж барсныг нь баталж байгаа юм. Гэвч тэрбээр өөрт огтхон ч хамааралгүй бөгөөд С.Эрдэнэ гэдэг хүний нэр дээр ямар ч газар байхгүй гэсэн нь нүглийн нүдийг гурилаар хуурав гэгч болов. Харамсалтай нь энэ тайлбараараа тэрбээр “Миний хүү надад хамааралгүй” гээд хэлчихэв. Тэгвэл танаас асууя. Салбарын сайдаар ажиллаж байхдаа хүүхдийн зуслангийн эзэмшил нутаг дэвсгэрт барилга байгууламж бариулсан тань хууль зөрчсөн үйлдэл биш гэж үү. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.315, 12 дугаар зүйлийн 12.116 дахь заалтыг зөрчсөн үйлдэл биш гэж үү. Төрсөн хүүгийнх нь компани аавынхаа хариуцан ажилладаг салбарын мэдлийн хүүхдийн зусланд орон сууц бариулсан нь хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил биш гэж үү. Цаашлаад намын нөхөр Ж.Батзандангийнхаа хэлсэн үгийг та хэрхэх вэ. “С.Эрдэнэ гишүүн Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө ах дүү, хамаатан саданд өгсөн” гэж тэрбээр мэдэгдсэн шүү дээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан энэ талаар хэлэхдээ “АН-ын дарга С.Эрдэнэ Найрамдал зуслангийн газрыг өөрийнхөө хамаарал бүхий хүмүүст өнгөрсөн дөрвөн жилийн турш өгч ирсэн.
Хулгай нь баригдахаар хуурамч нэр тавьж байх шиг байна. Найрамдал зуслан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд байдаг. Тиймээс сайдын эрх мэдлийн хүрээнд газраас хумсалсан.
Жирийн иргэнд хашаа хатгах газар олдохгүй байхад С.Эрдэнэ нарын эрх мэдэл, албан тушаалтнууд газрын хулгай хийж байна” хэмээн мэдэгдсэнийг эргэн сануулъя. Ямартай ч, дээрх баримтаас үзэхэд хүүхдийн зуслангийн зориулалтын газраас хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан хумсалсан хүмүүсээс С.Эрдэнийг ангид авч үзэх аргагүй бололтой юм. Ийнхүү хүүхдийн зуслангийн газарт гар дүрэх явдлыг таслан зогсоох эхний алхмыг хийсэн. Цаашдаа эрх мэдэлтнүүдэд ямар арга хэмжээ авч, хэрхэн хариуцлага тооцохыг харах л үлдлээ. Хүүхдийн зуслангийн газраас тонож эхэлснийг мэдсэн учраас Засгийн газраас эхний ээлжид Найрамдал төвийг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон. Улмаар энэ мэт улсын буюу нийтийн эзэмшлийн зам, талбай, газрыг хувчлан авч, ашиг олж буй байдлыг таслан зогсоох үүднээс Засгийн газраас ажлын хэсэг гарч тэд Улаанбаатар хотод замбараагүй олгосон, улмаар зориулалтын бусаар ашигласан газар олголтын талаар нарийвчлан судална. Эхний ээлжид “Найрамдал”-д хууль бусаар газар эзэмшиж байсан зарим аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцалсан. Цаашид хэд хэдэн газрыг чөлөөлөх нь тодорхой болсон билээ.
Тухайлбал, нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га газрыг таван жилийн хугацаатайгаар Улаанбаатар хотын банкинд, Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнд 0.24 га, МУИС-ийн оюутны байрны урд талын 0.12 га газрыг тус бүр таван жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэрийг гаргасан байх юм.
Түүгээр ч зогсохгүй Улсын драмын эрдмийн театрын өмнөх 0.4 га, “Улаанбаатар” зочид буудлын урд талын талбай, Д.Сүхбаатарын талбай зэрэг нийтийн эзэмшлийн газрыг эзэмших зөвшөөрлийг 2012 онд гаргасан нь тодорхой болсон. Тиймээс чөлөөлөх ажлыг Засгийн газраас гарсан ажлын хэсгийхэн шат дараатай хийхээ мэдэгдээд байгаа юм. Нийтийн эзэмшлийн газар, зам, талбайд эзэн сууж болохгүйг Засгийн газрынхан ийнхүү харууллаа. Цаашдаа дээрх газрыг чөлөөлж, нийтэд тустай үйл ажиллагаа явуулах л үлдлээ.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
буянгийн жагаагийн балгас хангай зочид буудал түүний урд талд байрласан орсын барисан 5 давхар угсармал 13-р байрны хооронд байсан явган хүний зам байсныг устгаж байр түшүүлж дэлгүүр түүц гаргасныг нурааж өгөөчээ хот дүүргийн дарга нарт олон удаа сонин хэвлэлээр яриад хийхгүй юм меркури далай ээж 3-р сургууль орох болон түүнийг тойрсон бүх орсын 9 давхрууд 25 давхруудын машин хүн ганцхан энэ 13-р байрны нүхээр багтаж ядан орж гарч хүүхэд оршин суугчид шүргүүлсээр байна хотын дарга арга хэмжээ авахгүй бол бид оршин суугчид засгийн газар их хуралд гарын үсэгтэй өргөдлөө өгөх болоод байна
Tөрийн төмөр нүүр хууль бус, ёс зүйгүй яг иймэрхүү эрх мэдэлтний хэрэг дээр уг нь илэрч байх ёстой. Xарамсалтай нь эсэргээрээ манай улсад.
Эрдэнэ гэж шуналын тулам болимоор юм хандгайтыг тэр чигээр нь эзэмшдэг бугдийг нь буцааж авах хэрэгтэй
Оюутолгой руу дайраад байгаа чинь угаасаа л 2 хөршид худалдагдсан улс төрчдийн ажил шүү дээ. 2 хөрш бол Монголыг тэдний эрхшээлд гадна ертөнцөөс тусгаар байлгах мөнхийн сонирхолтой. Энэ 2 хөршийн лоббид автсан улс төрчдийн балаг ирээдүй үр хүүхддүд мааньд л маш муугаар тусна даа
Оюутолгой руу дайраад байгаа чинь угаасаа л 2 хөршид худалдагдсан улс төрчдийн ажил шүү дээ. 2 хөрш бол Монголыг тэдний эрхшээлд гадна ертөнцөөс тусгаар байлгах мөнхийн сонирхолтой. Энэ 2 хөршийн лоббид автсан улс төрчдийн балаг ирээдүй үр хүүхддүд мааньд л маш муугаар тусна даа
Өмч, хөрөнгө бол хулгай. (Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон)
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)
ЭНЭ ҮЗЛЭЭР ЯВБАЛ ХҮМҮҮС АГУЙД АМЬДРАХ ЮМ БН ДАА. ҮҮНИЙГ ДЭМЖДЭГҮҮД АГУЙД ОЧИЖ АМЬДАР ЭСВЭЛ НИРВААН БОЛ. ӨӨР ЗАМГҮЙ.
Хаха
Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг (жишээлбэл, Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг. (АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли)
Эрдэнэ гэж хогийн гудамжны хулгайч бид толгой дээрээ гаргасны гор гарч байна даа
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)
Хятад, Орос улсын хөгжлийн нууц нь конвергенцийн онолоор (загвараа) хөгжиж байгаа явдал юм. Конвергенцийн онолын мөн чанар нь Адам Смитын чөлөөт зах зээлийн онол, К.Марксын 100 хувийн төрийн өмчлөлийн онол, Кейнсийн төрийн оролцооны онолуудыг оновчтой хослуулах явдал юм. Энэ онолоор буурай болон хөгжиж байгаа орнууд улсын батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбаруудаа 100 хувь төрийн өмчлөлд байлгах, бусад салбараа чөлөөт зах зээлийн онолоор хөгжүүлэх явдал юм. Энэ бүхнийг Үндсэн хуулиндаа тусгаж өгдөг байна. Ингэсэн нөхцөлд мулгуу улс төрчид, улс төрийн наманцарууд, авилгал, хээл хахууль эцэс болно. Монгол улс хөгжинө.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Марксизмын үзэл санаа гэж юу вэ? Төрийн болон амины өмчийг дээдлэх, хувийн өмчийг устгах үзэл санааг марксизмын үзэл санаа гэнэ. Тэгвэл амины болон хувийн өмч нь ямар ялгаатай вэ? Өөрийхөө хөдөлмөрөөр өөрийнхөө бүх хэрэгцээг 100 хувь баталгаатай хангадаг өмчийг амины өмч гэнэ. Харин бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг өмчийг хувийн өмч гэнэ. Жишээлбэл, 1000 хоньтой хүн хонио өөрөө маллавал хонинууд нь амины өмч болно. Харин хонио бусдаар маллуулж бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлжвөл хонинууд нь хувийн өмч болж хувирна. Агуу их К.Маркс нь амины өмчийг бус, гагцхүү чухам ийм бусдын хөлс, хүч, оюун ухаан, цус, нулимсыг сорон мөлждөг хувийн өмчийг л устгахын чухлыг хүн төрөлхтөнд зааж өгсөн юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Аугаа их К.Маркс өмчийг аливаа сайн сайхан, муу муухай юмны эх булаг, үндэс, суурь гэж үзээд түүнийг “Базис” гэж нэрлэсэн. Харин улс төрийн тогтолцоо, хууль, нийгмийн ёс суртахуун, улс төрийн намуудын үйл ажиллагаа, улс төрчдийн үйл ажиллагаа, хүмүүсийн хоорондын харилцаа энэ бүхэн нь “Базис” буюу өмчөөс хамаардаг гэж нотлоод түүнийг “Надстройка” гэж нэрлэсэн. Тэрээр аливаа улсад төрийн өмч, ард иргэдийн амины өмч давамгайлвал тухайн улс хөгжин цэцэглэдэг, харин аливаа улсад хувийн өмч давамгайлвал тухайн улс хөгжихгүйгээр барахгүй бүх муу муухай юм (авилгал, хээл хахууль, баян хоосны ялгаа, ядуурал, ёс суртахууны доройтол, хууль зөрчих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, ард түмнийг хууран мэхлэх, сонгуулийн будлиан гаргах, төрийн өмчийг залилан авах гэх мэт ...) цэцэглэдэг гэдгийг хөдөлбөргүй нотосон байна.
Хүн төрөлхтөн К.Марксын сургаалын ачаар XX зуунд боолчлол, колончлолоос аврагдсан бөгөөд Монголчууд XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсодын дарангуйлалд орсон.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
К.Маркс: Хэн өмчтэй байна, тэр хүчтэй байна; төр өмчтэй байвал төр хүчтэй байна; өмчгүй төр бол төр биш болно; амины өмчтэй иргэн хүчтэй байна; амины өмчгүй иргэн бусдын боол болно гэж үзээд хувийн өмчийн аливаа хэлбэрийг устгахыг заасан байна.
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх (төрд авах) явдал мөн. (Английн Кембриджийн их сургуулийн профессор, алдарт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс)
Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)
Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн секторын (өмчийн) өсөлтийн хувь хэмжээтэй параболь функцийн хамааралтай байна. (Эдийн засагч Ричард Арми-Ричард Ранийн теором)
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Засгийн газар, том бизнес хоёрын цус холилдсон холбоо харанхуйн дунд тасралтгүй өргөжиж хөгжсөөр байдаг. /Жек Андерсон/
Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх хамгийн зөв хувилбар бол 1-рт, авилгал өгсөн, авсан хэргээр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан Монголын улс төрчид болон Рио Тинтогийн удирдлагыг туурга тусгаар Монгол улсын эрүүгийн хуулиар хатуу шийтгэж, ялыг нь Монголд эдлүүлэх; 2-рт, авилгал өгч, авч байгуулсан тул Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлаж, уурхайн бүх барилга байгууламжийг (баяжуулах фабрик, хүдрийн ил, далд уурхай) экспроприаци хийх (нөхөн төлбөргүйгээр төрийн өмчид авах) замаар 100 хувь төрийн өмчлөлд шилжүүлж, орд газрыг ашиглах гэрээг дэлхийн аль нэг хүчирхэг гүрний (Жишээлбэл, ОХУ мэт) Засгийн газартай дахин шинээр байгуулах явдал юм. Эс тэгвэл Монголчууд дахиад 100 жил Рио Тинтогийн дээрэмчидтэй (эдийн засгийн алуурчидтай) зууралдаад, маргалдаад, арбитрдаад, ашиг ч үгүй, алт ч үгүй, зэс ч үгүй, ухсан нүхтэй, дааж давшгүй өрөнд ороод хоцорно.
1945 оноос өмнө Латин Америк, Ази, Африкийн буурай хөгжилтэй бүх улс орнуудыг АНУ, Англи, Герман, Япон, Португал, Испани, Франц зэрэг хүчирхэг капиталист орнууд колончилж байсан бөгөөд эдгээр хүчирхэг капиталист улсууд колони улсуудынхаа ашигт малтмалын ордыг ашиглахын тулд “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй дээрмийн гэрээ хийдэг байжээ. 1945 онд дэлхий 2-р дайнд ЗХУ ялалт байгуулж, колончлолын систем нуран унасан бөгөөд энэ мөчөөс эхлэн ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоол
1945 оноос өмнө Латин Америк, Ази, Африкийн буурай хөгжилтэй бүх улс орнуудыг АНУ, Англи, Герман, Япон, Португал, Испани, Франц зэрэг хүчирхэг капиталист орнууд колончилж байсан бөгөөд эдгээр хүчирхэг капиталист улсууд колони улсуудынхаа ашигт малтмалын ордыг ашиглахын тулд “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй дээрмийн гэрээ хийдэг байжээ. 1945 онд дэлхий 2-р дайнд ЗХУ ялалт байгуулж, колончлолын систем нуран унасан бөгөөд энэ мөчөөс эхлэн ядуу буурай, хөгжиж байгаа орнуудын байгалийн баялаг, ашигт малтмалыг гадаад, дотоодын луйварчдаас хамгааалах зорилгоор НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 1952 онд “Улс орнууд байгалийн баялагаа чөлөөтэй ашиглах эрхийн тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 626-р тогтоол, 1962 онд “Улс орнуудын байгалийн баялагийн тусгаар тогтнолын тухай” НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 1803-р тогтоолзэрэг олон улсын эрх зүйн хэм хэмжээг тогтоосон байдаг байна.
НҮБ-ын эдгээр шийдвэрүүдийг үндэслэн дэлхийн улс орнууд 1945 оноос хойш колончлолын үеийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй дээрэмийн гэрээ хийхээс татгалзаж, ашигт малтмалын ордуудаа ашиглахдаа “Роялти+ашгийн татварын гэрээ”, “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” гэсэн үндсэндээ хоёрхон төрлийн гэрээ хийдэг болжээ. Харин Монгол улс Оюутолгойн ордыг ашиглахын тулд үндэстэн дамнасан Рио Тинто корпорацитай колончлолын үеийн “Хөрөнгө оруулалтын гэрээ” дээрэмийн гэрээ байгуулжээ.
УЛСЫН ӨМЧ гэдгийг төрийн өмч гэж тэр дураар авирлагчид - Ардчил+ал чинь нэрлээд хувааж авсан. Төр гэгчид байгаа хүмүүст хуваахыг өмч хувьчлал гэж нэрлэсэн юм.
МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУДЛАА ОРИЛОЛДОХЫН ОРОНД ЯДАЖ ГАНЦ ШИНЭ ЮМ БОДОЖ ОЛООЧ ЭЭ. ХУДЛАА БИЕ БИЕ ЭЭ ХӨӨРГӨЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛСЭН САРМАГЧИНГУУД ЮМ АА. ИРЭХ СОНГУУЛИАС НААНА ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУДЛАА ОРИЛОЛДОХЫН ОРОНД ЯДАЖ ГАНЦ ШИНЭ ЮМ БОДОЖ ОЛООЧ ЭЭ. ХУДЛАА БИЕ БИЕ ЭЭ ХӨӨРГӨЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛСЭН САРМАГЧИНГУУД ЮМ АА. ИРЭХ СОНГУУЛИАС НААНА ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУДЛАА ОРИЛОЛДОХЫН ОРОНД ЯДАЖ ГАНЦ ШИНЭ ЮМ БОДОЖ ОЛООЧ ЭЭ. ХУДЛАА БИЕ БИЕ ЭЭ ХӨӨРГӨЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛСЭН САРМАГЧИНГУУД ЮМ АА. ИРЭХ СОНГУУЛИАС НААНА ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
МАН Ы ХУЛГАЙЧУУД ХУДЛАА ОРИЛОЛДОХЫН ОРОНД ЯДАЖ ГАНЦ ШИНЭ ЮМ БОДОЖ ОЛООЧ ЭЭ. ХУДЛАА БИЕ БИЕ ЭЭ ХӨӨРГӨЖ АЖИЛ ХИЙСЭН ДҮР ҮЗҮҮЛСЭН САРМАГЧИНГУУД ЮМ АА. ИРЭХ СОНГУУЛИАС НААНА ЭНЭ НАМЫГ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ.
ардчилал гэдэг бол хөрөнгийн оюун санаа арвин бусын бөөлжис гэж тэнгэрийн онолд байдаг. тийм учир ардчиллыг бий болгосон тэнгэрийн цээрлэл хүртэх нь гарцаагүй үнэн. монгол төрд бол тэнгэрийн төр.
ардчилал гэдэг бол хөрөнгийн оюун санаа арвин бусын бөөлжис гэж тэнгэрийн онолд байдаг. тийм учир ардчиллыг бий болгосон тэнгэрийн цээрлэл хүртэх нь гарцаагүй үнэн. монгол төрд бол тэнгэрийн төр.
манай улс шиг өмч хувьчлалыг Бямбасүрэн, Да.Ганболд нарын яаран хийж, төрийн өмчөө үнэгүйдүүлэн зарсан орон байхгүй. Марксын сургаалийг эд нар заалгаж байсан боловч сэм авгайн заавраар ажиллаж, нүүр олж байсныг өнөөгийн цаг хугацаа харуулж байна. МИАТ, Төрийн банк, шуудан, холбооны чиглэлийн объектуудаа хувьчлахаа зогсоосон нь зөв арга хэмжээ.
сонгуулийг ганц тойрог гэж үзээд нэг сая хүн дотроосоо арван мянгыг шалгаруулаад түүнээсээ мянгыг шалгаруулаад мянгаасаа зууг шалгаруулаяа бид бүх хүнээ танина хэн нь хэн бэ гэдгийг андахгүй хувийн өмчийг хязгаартай болгох өөрсдөө хөрөнгө мөнгөгүй шудрага нийгэм байгуулах шудрага төр байгуулах хүмүүсийг бид сонгоход гол асуудал байгаа юм одооноос эргэн тойрондоо шудрага хүнээ хайгаарай
сонгуулийг ганц тойрог гэж үзээд нэг сая хүн дотроосоо арван мянгыг шалгаруулаад түүнээсээ мянгыг шалгаруулаад мянгаасаа зууг шалгаруулаяа бид бүх хүнээ танина хэн нь хэн бэ гэдгийг андахгүй хувийн өмчийг хязгаартай болгох өөрсдөө хөрөнгө мөнгөгүй шудрага нийгэм байгуулах шудрага төр байгуулах хүмүүсийг бид сонгоход гол асуудал байгаа юм одооноос эргэн тойрондоо шудрага хүнээ хайгаарай
зөв шүү. эрх мэдэл албан тушаалаа ашиглан нийтийн эзэмшлийн газар хулгайлсан эрдэнэ мэтэд төр төмөр нүүрээ харуулах хэрэгтэй бусдад нь сургамж болно
Eronhii said bolon owuynerdene batzandsn nart amjilt shygsrga ajillaj ba