sonin.mn
Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг өнөөдөр (2019 оны 6-р сарын 20) 23.20 цагийн орчимд Авилгалтай Тэмцэх Газраас баривчилж, 461-р хорих ангид албадан саатуулжээ.
 
Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж байгаа юм.
 
2015 оны өвөл хийгдэхээр яригдаж байсан "Тавантолгой хөрөнгө оруулалтын гэрээ"-г Засгийн Газар, УИХ-аар хэлэлцэлгүй өнгөрсөн билээ. Гэтэл огт батлагдаагүй төслийн төлөө М.Энхсайханыг баривчлах бүү хэл сэжигтнээр тооцож, шалгах нь өөрөө хууль зүйн хувьд ямар ч утга учиргүй тэнэг явдал болохыг мэргэжлийнхэн дүгнэж буй аж.
 
Э.Мягмар