Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарт “Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай” албан бичиг илгээж, зарим улсад суух Элчин сайдыг эргүүлэн татах, томилох саналаа зөвшилцөхөөр хүргүүлэв.
Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цэдэндамбын Батбаяр, Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нэмэхийн Батаа, Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Төмөрхүлэгийн Төгсбилгүүн, Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Очирын Энхцэцэг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сүхээгийн Сүхболд нарыг эгүүлэн татаж, зарим Элчин сайдыг томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн юм.
ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Дуламсүрэнгийн Даваа нь 1986 онд хуучнаар ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг тус тус төгссөн, дэслэгч генерал цолтой юм. Тэрбээр 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос ЗХЖШ-ын даргаар ажиллаж байсан юм. Харин 2018 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.
Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Шагдарын Батцэцэг нь 1984 онд Орос хэлний дээд сургууль, 1987 онд Москвагийн Пушкиний нэрэмжит Орос хэлний дээд сургуулийг төгссөн, боловсролын докторын зэрэгтэй. Төрийн болон төрийн бус байгууллагад 1984 оноос хойш ажиллаж, 2008-2016 онд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, 2016-2017 онд Монгол Улсаас Индонез улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.
Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Бархасын Дорж Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын “Вестминстр” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын харилцааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 1989 оноос эхлэн ГХЯ-нд ажиллаж эхэлсэн бөгөөд 2000-2004, 2013-2016 онуудад Варшав дахь ЭСЯ-нд II нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх зэрэг дипломат ажил гүйцэтгэж байжээ. Тэрбээр 2016 оноос хойш ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дэд захирлаар ажиллаж байна.
Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Амарсанаагийн Төмөр 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, 2007 онд Япон улсын “КЮҮШҮ” их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. 2003 оноос ГХЯ-нд эрх зүйн чиглэлээр ажиллаж эхэлсэн бөгөөд 2008-2011 онд Вена дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Тэрбээр 2014 оноос хойш ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна.
Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Түвдэндоржийн Жанабазар 1987 онд хуучнаар ЗХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны их сургууль, 1989 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг тус тус төгссөн, Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд цолтой юм. Дипломат албанд 34 жил ажиллах хугацаандаа Бүгд Найрамдах Ардчилсан Лоас улсад суух Элчин сайд, Токио дахь ЭСЯ-нд Элчин зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд 2015 оноос ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирлаар ажиллаж байна.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилохоор зөвшилцөж буй Воршиловын Энхболд 1989 онд хуучнаар ЗХУ-ын Владимир хотын Техникийн их сургуулийг төгссөн. Техникийн ухааны магистр, олон улсын эдийн засгийн докторын зэрэгтэй, “Тэргүүн шадар” дипломат цолтой юм. Тэрбээр 2001-2004 онд Женев дэх БТГ-т III, II нарийн бичгийн дарга, 2008-2011 онд Монгол Улсаас Энэтхэг улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2012 онд ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд, 2013-2016 онд Азийн хөгжлийн банкны төсөл, Европын холбооны төслүүдэд Үндэсний зөвлөх, 2016 оноос ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирлаар ажиллаж байна.
Сэтгэгдэл0
Монголд Оросын олигархуудын бодлогыг хжрэгжүүлэх төлөвлөгөө ажилдаа өөрийнхөө хүнийг томилж байгаа юм байхдаа.
https://www.youtube.com/watch?v=c4qGmrAoyUk https://www.youtube.com/watch?v=j_Eq0RoFg5U
Даваагаас бусад нь мэргэжлийн юм шиг.Даваа одоо үр ач нараа харах хэрэгтэй
Цэргийн хүн дипломат хүн 2 нэг зоосны 2 тал байдаг
Еронхийлогч ажил хийх гэд зутгэж байгааг сайшаалтай. Зевлехууд Уянга, Хулан гээд л.... баг нь дэндуу сул дорой юмаа!
Diplomat "orchin"-d ERS shinechlel hiih gj Jenko maani anh ih surhii zorig gargasan ch ingeed ashig sonirholiin umnu nugaraad,bur suhruud, atgand ni atiij bazuulaad bolichih um.Dahin songogdoh gj baigaa um bol iinhuu yalagdaliig uuruu uurtuu duudaj yaahnav dee.
Tom gurnuuded arai "bodlogotoi"tomilj bolsongui uy.USA-d E.Otgonbayar "bolj" baihad China-d Tsengel,Orost Davaa,NUB-d X nar denduu taarahgui bn shdee.Esvel tom gurnii asuudliig oilgoh ch bish,ashiglaj chadah ch bish geed zund ni hayaj bgaa umuu?
Er ni uls oron hundreltei bn geed zarim Elchin Yaamdaa haa l daa.Barag bugdeeree ajillahgui baigaa ni nuuts bish shdee.Bidnii tatvariin mungu ursaad bh uu?
Sanhuugiin management hiih gedgiig ogt medkui gadaad uriig (foreign debt) uruur darahaa hezee bolih ve.2020 songuuli yag l huuchinaaraa yavagdaj,mungu yalj,Huukiig mun l 4 jiliin tursh zailuulna geh 27 gishuun bish 76 garch irne shdee.4 jil ch bolgohgui 4 honogt l unaagana daa,huurhii.Songuuli hiihee bolie.Uur arga bodoe.Zarim garts bii shuu.
Tuv aimgiin olon huduunii huuhediig shashinii shugamaar ene AN-ii Battsetseg gedeg hun USA- d munguur gargasan ,gertee harihsan gj Elchind zahia bicheed salahgui um,shashinii hunii naimaanii ,shashinii sex-iin zolioos bolohvii gesen yaria namaig USA-d baihad garch Elchingiin tanil maani ter muj,hotod ni ochood sudlaad ireech gedeg baij bilee.Bi zavgui,tegeed ch ter erunhii bolovsroliin surguuliin nasnii huuhduud uur mujid,hol bsn tul tatgalzsanaa sanaj bn.AN- iin hun ch nutag usaaraa Miee nartai holbogddog geheer ni bur hudluugui shuu.Yamar zamaar ene meregjliin bus hun shuud IndonesiadElchin Said bolchihdog um,odoo dahiad elchin said boldogiig buu med.
Zuitei barag bugdeeree diplomat ajiltan turshlagatai mergejliin humuus baina. Ajliin amjilt husie 60 terbumiinhnaas diplomat ajilaa ner hundee salgaj avaarai.
1984 оноос өмнө ажил алба хийж бсан хүмүүс байхгүй юм шивдээ,ийм хүмүүс гадаад харилцааг авч явна гэдэг юу л бол доо,дадлага туршлага,мэдлэг чадвар сул дорой хүмүүс хол явахгүй дээ,хар тамхи зөөгчид л болж хувирах л юм бна дөө,
1984 оноос өмнө ажил алба хийж бсан хүмүүс байхгүй юм шивдээ,ийм хүмүүс гадаад харилцааг авч явна гэдэг юу л бол доо,дадлага туршлага,мэдлэг чадвар сул дорой хүмүүс хол явахгүй дээ,хар тамхи зөөгчид л болж хувирах л юм бна дөө,
Хойд болон өмнөд туйлд Монголоос элчин сайд авна гэвэл наад Даваа,Цэнгэл ээ явуул
Bayarmagnai general arai zuvluh ni boloh yum bish bgaa da.uul ni temtsene l ged bgaa. Sh de
H.Battulga uuriin dotno tsergiin hunee Orost suulgadag n yamar uchirtai yum bol ?
Дорж бол сайн дипломат хүн. Даваагаас бусад нь болох юм биш үү?
жанабазар шиг туршлагатай,намчирхдаггуй,туйлширдаггуй,мэргэжлиин хумуус томилох нь зов
Мэргэжлийн дипломатаа татгалзах мөртлөө оросхэлний багшийг санал болгодог гэнээ . Аргагүй л толгой нь олгой болсон ерөнхийлөгч шүү. Анхбаяр мэргэжлийн хүн шд . Хов жив сошиалаар асуудалд хандах юм даа хөөрхий. Тархины багтаамж нь тэр бололтой. Бодлого гэж бхгүй.
Ajliin turshlagatai mergejliin hunee Australid yavuulahiig eserguutseheer orond ni Bayanhongoroos nogoo barhiraad baidag uyach malchin 2s oor oldoh yum bgaamuu tegeed? Za hamgiin saindaa l end elchinguudiin udeshleg hesen halamtsuu naalinhataj yavdag orgogchnii soronzon naalt shig nairagch ni l baih shiv nudnii bulai!
Мэргэжлийн дипломатаа татгалзах мөртлөө оросхэлний багшийг санал болгодог гэнээ . Аргагүй л толгой нь олгой болсон ерөнхийлөгч шүү. Анхбаяр мэргэжлийн хүн шд . Хов жив сошиалаар асуудалд хандах юм даа хөөрхий. Тархины багтаамж нь тэр бололтой. Бодлого гэж бхгүй.
оросоор здрасти до свидания ч байхгүй давааг оху-д элчин сайдаар томилох санал оруулдаг нь хөөрхий женкогийн ухаантайг л харуулах юм, ухаан мэдлэг боловсрол чинь хурэхгүй бол мэддэг хүмүүсээс нь асуу, энэ чинь тэнэгтэхээс арай л дээр шүү, даваа чи ичиж амьдраа, оху бол ховд биш, тэнд ховдын арын хаалга байхгүй гэдгийг мэдэх үү, генерал цолыг баастсан Даваадорж дээр бас нэг мундаг ховдын дипломатч Даваа гарах нь, хүүхэд нохойн доог болно доо
Давааг генерал одоо болно доо. ЗХЖШ-ын даргын ажлыг харин яаж хэдэн жил хашсан юм. Мэдлэг, чаддаг ажлаа хийвэл зүгээр юм. Хоёр хөршдөө мэргэжлийн дипломатч томилж чаддаггүй юм бол ГХЯ байгаад яах ч юм билээ.
Давааг генерал одоо болно доо. ЗХЖШ-ын даргын ажлыг харин яаж хэдэн жил хашсан юм. Мэдлэг, чаддаг ажлаа хийвэл зүгээр юм. Хоёр хөршдөө мэргэжлийн дипломатч томилж чаддаггүй юм бол ГХЯ байгаад яах ч юм билээ.
Өмнөд, хойд хөршид олон улсын харилцааны онол, энэ 2 улстай явуулж ирсэн харилцааны өнгөрснийг сайн мэдэх хүмүүсийг явуулах нь зөв дөө
БОАЖЯ-ны Цэнгэл хүртэл Элчин сайдаар томилогдохоор нэрээ дэвшүүлсэн байсан даа. Гадаад албанд ажиллах сургууль соёлыг нь нэр төртэйгөөр дүүргэсэн, хоёроос доошгүй гадаад хэл мэддэг жинхэнэ дипломат хүмүүсийг томилон ажиллуулах нь эх орны эрх ашигт нийцнэ. Түүнээс биш цахилгааны инженерийг явуулаад байвал юу болох вэ?