“2009.11.05” эж нэг гашуудлын хар өдрийн 10 жилийн ойг энэ өдрүүдэд лав АНУ-д тэмдэглэж байна. Манайд энэ талаар “А” ч байхгүй, таг чиг өнгөрлөө. Гэхдээ улс төр сонирхдог, гадаад бодлого гадарладаг, геополитик ярьдаг нөхдөд зориулаад сануулсан маягийн би өгүүллээ толилуулъя.
 
Америкийн армийн хошууч, цэргийн сэтгэл заслын нэртэй их эмч Нидаль Малик Хасан гэгч нөхөр гэнэт хачин авир гаргажээ. АНУ-ын армид араб (тэр дундаа палестин) гаралтай цагаачдыг, тэр дундаа мусульманчуудаасэлсүүлж болохгүй юм байна гэдгийг америкийн нийгэм голдоо ортол ойлгуулсан нь “2009.11.05” билээ.
Форт-Худ хэмээх цэргийн баазад гэгээн цагаан өдөр, ямар ч учир шалтгаангүйгээр, тэгээд хошууч цолтой өөрийнх нь албан хаагч нөхөр цоо эрүүл байхдаа 13 цэргийн аминд хүрч, 32 цэргийг эрэмдэглэнэ гэдэг нэр өгч оношлоход нэн түвэгтэй үйлдэл байсан биз ээ?
 
Сенатч Либерман тэр үед ингэж дүгнэж байв: 
 
Энэ бол 2001 оны 9 дүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш АНУ-ын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хамгийн ноцтой террорист акт хэмээжээ. Акт гэдгийг хөрвүүлсэнгүй. Үйлдэл гэвэл илүү ойлгогдоно. 
 
 
 
Аллага хийхийн өмнөх гэрэл гэгээтэй Нидаль, цаазын ял сонссон шийдэмгий исламист Нидаль
 
Тэр нөхөр доод биендээ шархдан амьд гарсан, үүрд суугаа болсон, эмчилгээ гэж явсаар жилийн дараа2010 оны 11 дүгээр сард шүүхэд очсон, тэгснээ хагас жилээр хойшлоод, хэргийг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад, 2012 оны зун дахин хойшлоод 2013 оны зун шүүх хурал дахин сэргэжээ. Сахлаа авна, авахгүй гэдэг дээр жил тойронмаргасан байгаа юм. Америкийн энэрэнгүй шүүх түүнийг офицер мөн, офицерын дүрэм ёсоор Нидаль нь сахлаа хусч ариун цэвэрч байх ёстой гэжээ. Нөгөөдөх нь шашиндаа хөтлөгдөөд лалын эр хүн шиг сахлаа ургуулна гэжээ. Мөн хөгийн маргаан байгаа биз? Үнэндээ энэхүү Хасан шашны хөзрөөр шүүхийнхэнтэй наадаж наадаж, эцэст нь нэг юм цааз сонссон ч одоо болтол түүнийг нь гүйцэтгээгүй байгаа бололтой. Цааз нь хүчтэй тариагаар тарьж үхүүлэх зүйл заалттай, тэр нь маргаантай гэнэ.
 
Америкийн хэвлэлд бичсэнээр АНУ-ын түүхнээ анхны шахид–офицер, тэгээд бүр ахлах цолтой гарч ирсэн нь Нидаль болжээ. Түүний үйлдсэн нь ердөө л амиа золиослох терроризмын нэг илэрхийлэл. Тэрээр хэдэн тийшээ учир замбараагүй гал нээж байхдаа Аллах акбар! хэмээн хашгирсаар л буудаад байж гэнэ. Сайн мэддэг таньдаг, үерхдэг, хамт алба хашдаг, цэргийн эмнэлгийн ангийн нөхөд рүүгээ галлахдаа 5 сайхан нөхрөө хөнөөжээ. Нөгөөдүүл нь ч сэрэмжлүүлж байхыг мэддэггүй, хэлсэн ярьсаныг нь уучилчихаж. 
 
Аль Авлакийг шүтдэг, лалын дайчдыг таашаадаг, Авлакийг шүтсэндээ 20 мянгаас 30 мянган доллар Йемен руу дансаар илгээсэн, тэр мөнгөний зарим нь Пакистанд талибанчуудад очсон гэдгийг алагдсан нөхөд нь мэддэг байсан гэхлээр үнэхээр хэлэх үг олддоггүй аж. 
 
 
Жагсаж буй Нидаль Малик Хасаны шүтээнүүд плакаттай жагсаж байна
 
2007 онд Нидаль Хасан цэргийн эмч нарын зөвлөлгөөн дээр бүр хачин юм ярьсан байсана баримт дэлгэгджээ. “АНУ-ын зэвсэгт хүчинд алба хааж буй мусульманчуудад Коран судрын үүднээс нь хандах нь” сэдвээр үг хэлэхдээ: 
 
Ах дүү мусульманчуудынх нь эсрэг байнга дайтаж байгаа армид алба хааж байгаагаа ёс суртахууны үүднээс зөвтгөхөд мусульман цэргүүд улам хэцүү болж байна.
Итгэл үнэмшил нэгтнүүдтэйгээ тулалдах байлдааны үүргээс мусульман цэргүүдээ БХЯ чөлөөлбөл таарна. 
Шариатын хуулийг үгүй хийх гэж АНУ дайтаж байна. Америкийн армид цаашид алба хааж чадашгүй нь, мусульманаараа л үлдэх минь. Бусад улсад суугаа ах дүүмусульманчууддаа туслахаар шийдлээ.
 
Хамт алба хааж буй нөхөддөө би шууд хэлдэг юм. Энд ч хэлье. Тангарагтаа үнэнч байх уу, Коранд үнэнч байх уу гэж тэднээс асуувал мэдээж кораныг л сонгоно.
 
 
Америк цэргүүд лалын террористуудыг ийм болгож тавьдаг нь Нидальд угаасаа таалагдаагүй
 
Энэ мэт авир төрхийг нь командлалдаа нэг бус удаа илтгэж байсан боловч командлал үл хэрэгсээд, зүтгэлийг нь үнэлж цол шагнаж албан тушаал ахиулж байсан нь бүр гайхалтай. Үндэсний батлан хамгаалахын дурсгалын медаль, Терроризмтой тэмцэхэд байгуулсан гавьяаны медаль (Global War On Terrorism Service Medal) гээд гарч өгнө! Америкийн армийн харалганы шинж үү, эсвэл улс төрийн хурц мэдрэмж нь үү? Уншигч Та өөрөө тунгаа!
 
 
Худийн гол хаалганы дэргэд эмгэнэж байна
 
Афганистанд талибанчууд бүтэн сар зовж, отож, гэнэдүүлж байж устгадаг тийм тооны (45 цэрэг) америк цэргүүдийг 10-хан минутын дотор хядчихсан Малик Хасанд тавих онош байхгүй. Форт-Худийн эмгэнэлийг тэр үеийн Ерөнхийлөгч Барак Обама:
Хасаны авир үйлдэл бол исламтай ямар ч нийтлэг зүйлгүй. Энэ хүнийг ийм алхам хийхэд юу албадаж түлхэв гэдгийг бүрэн хэмжээгээр бид мэдэх боломж алгагэснээс өөр тайлбар байхгүй.
Шариатын дагуу өс авчихлаа гэж АНУ-ын армийн Дээд ерөнхий командлагч нь хэлэлтэй биш, ингэсгээд бөөрөнхийлөөд өнгөрсөн нь ч зөв байсан биз. 
 
2011 оны 12 дугаар сард Цагаан ордон нэг лут төлөвлөгөө танилцуулж байжээ. “Хүч хэрэглэсэн экстремизмийг сэрэмжлэн зайлуулахад чиглэсэн түншлэлийг өргөжүүлэх үзэл санааг хэрэгжүүлэх стратегийн төлөвлөгөө” (Strategic Implementation Plan for Empowering Local Partners to Prevent Violent Extremism in the United States) гэх нэртэй. Урт нэртэй энэ төлөвлөгөөнд “хүч хэрэглэсэн экстремизм” гэх нэр томъёог “жихад”, “лал”, “шариат” гэдэгтэй хутгаж болохгүй гэсэн байна. “Хүч хэрэглэсэн экстремизм” гэдэг нь лалын экстремистүүдээс үйлдэх терроризм бус гэж зааж өгсөн нь бүр гайхалтай. Хэрэг дээрээ АНУ-д учрах гол аюул тэр баймаарсан. Харин одоогийн Ерөнхийлөгч Д.Трампын өнгөн дээр гол аюул гэж үзэж дүгнэж байх шиг. 
 
Мусульманчуудын уур хилэнг бадраачих өчүүхэн шалтаг гараад ирэх вий гэдгээс эмээж АНУ-ын Хууль зүйн яам элдэв заавар дүрэм Обамагийн үед гаргаж мөрдүүлж байв. Америкийн цэргийн академид лалын шашны талаар хичээл орж байсныг зогсоож байв. Аядуу лал гэж байхгүй, лал гэдэг нь дайсагнасан шашин хэмээн ахлах офицеруудад тэр курсэд зааж байсныг генерал хориглохдоо, шашны эрх чөлөө, соёлын онцлогийг хүндэтгэх манай зарчимд харшилж байна хэмээн лантууджээ. 
 
Яг ийм өнцгөөс Малик Хасаны хэргийг авч үзвэл таг чиг гөлийхөөс өөр аргагүй байсан байх. Ардчиллын пайзаа гаргаж ирж наах гэхлээр болдоггүй. Цаадхи нь христиан биш мусульман. Бүр сүүлдээ аймшигтай гэмт хэрэг ч биш болж таарах гээд, ажлын байрны хүчирхийлэл гэх зүйл анги руу орж явчихсан! Эцэст нь харин яаж нэг юм цааз сонсгосон юм бол?
Пентагоны албан ёсны мэдээ 2011 онд нийтлэгдэж байжээ. Одоотоо нь нэг их хол зөрөөгүй болов уу. АНУ-ын нийт зэвсэгт хүчин 1.4 сая цэрэгтэй гэхэд ганцхан хувь буюу 13 000 ньмусульман, тэдний 6000 нь араб гаралтай ажээ. Ихэнхи нь цэрэг түрүүч нар. Ахлах офицерын зиндаанд хүрсэн нь ганцхан хошууч Хасан Нидаль байсан юм билээ. 
Африк америкчууд голлосон мусульман америк цэргүүд төрдөө бас гомдолтой. Шашин шүтлэгийг нь хүндэтгэхгүй байна гэж байнга гонгиноостой. 1993 онд цэргийн анхны мечеть Виржиниа муж улсын Норфолк дахь тэнгисийн цэргийн баазад байгуулагдаад мусульман номлогч лам-цэрэгтэй болсон юм билээ. Протестант шашны мөргөлийн өрөө тасалгааг лалын зориулалтаар Баасан гаригт их мөргөлийнх нь өдөр ашиглахыг зөвшөөрч байжээ. Ингээд цэргийн бүх бааз ангиуд лалын мөргөлийн өрөөтэй болсон ба христиан, жүүд цэргүүдтэй адилхан эрх эдэлдэг болжээ. 
 
Гэм нь хошууч Нидалиас хойш америк мусульман цэргүүдийн авир ааш дийлдэхээ больсон хэд хэдэн баримт өнөөдөр ил болжээ. Кувейтэд түрүүч Хасан Акбар гранат дэлбэлсэн, Арканзас муж улсад цэрэг татлагын төв байр руу байлдагч Абдулхаким Мужахид Мухаммад халдсан, байлдагч Насер Жейсон Абдо цэргийн гал тогоо руугаа халдан, цэргүүдийн уушийн газарт бөмбөг дэлбэлсэн гэхчлэн. Төлөөлөгчдийн танхимд Бүгд найрамдах намаас сонгогдсон улс төрч Рик Вомикийн хэлсэн үг байна. 
 
Шашиндаа үнэнч мусульманыг армид авахгүй байх нь зүйтэй. Манай армид алба хааж буй нэг ч мусульманд би хувьдаа итгэхгүй байна. Хэрэв үнэнч мусульман коран судраа дагаж мөрддөг юм бол би өөрийгөө аюулын дор байна л гэж үзнэ. Учир нь энэ судар намайг ал гэж шаарддаг юм билээ.
Конгрессмен Вомик энэ үгээ хэлчихээд АНУ-ын армийг бэхжүүлэхийн тулд улайм цаймдаа гарсан 5000-6000 исламистыг нэн даруй цэргээс халахыг Дээд ерөнхий командлагч Барак Хусейн Обамагаас шаардаж байв. Мусульманы хөвгүүн Хусейн Обама эргэлзсээр халаагаа өгсөн. Одоо яасныг бүү мэд? Трамп нэг шийдвэл эргэлтгүй хийдэг нөхөр л дөө. Тэнэгдүү юм ярина, тэгсэн чинь гарсан шийдвэр нь ямагт ухаалаг хэмээн жирийн америкчууд үзэх нь буй. 
 
 
Америкчууд цөхрөнгөө бараад атеизм –шашингүйн үзэлд зориулан ийм хөшөө босгожээ
 
 
Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү
 
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв.