"Эв нэгдлийн төлөө" улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнд МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлийн тавьсан илтгэлийг хүргэж байна.
Эрхэм нөхөд өө, Улс төрчид өө,
Монголын Улс төрийн намуудын анхдугаар зөвлөгөөнд оролцож байгаа Улс төрийн намын удирдлагууд та бүхэндээ өөрсдийн үзэл баримтлал, бодлого, зорилгоос үл хамааран би-гээ даран байж, нэг нэгнээ хүлцэн сонсох, нийтлэг эрх ашгаа хамтран хамгаалах, улмаар үндэсний язгуур эрх ашгаа эрхэмлэн, хүсэл зорилгоо нэгтгэх нэгэн чигийг баримжаа болгож хуран цугласан явдалд Монгол Үндэсний Ардчилсан Намын гишүүдийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.
Өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр. Баярын өдөр. 95 жилийн өмнө Бүгд Найрамдах улсаа тунхаглан шинэ Үндсэн хуулиа баталж социалист хөгжлийн замыг сонгосон. Алдаа, оноотой ч 70 орчим жилд энэ системийн ололтыг бусад социалист системийн орнуудаас хамгийн их хүртэж, хамгийн их дэвшсэн нь Монгол Улс билээ. Гэвч өнөөдөр бидэнд баярлах шалтгаан бий билүү.
Гучин жилийн өмнө Дэлхий даяар өрнөсөн коммунизмын эсрэг хөдөлгөөний үр нөлөөгөөр улс төр, эдийн засгийн хос шилжилт хийсэн Азийн загвар улс бол Монгол Улс. Үнэн хэрэгтээ хүйтэн дайны хоёр фронтын нэгээс нөгөөд шилжсэн орон юм.
Тэр үед, одоогоос яг 30 жилийн өмнө буюу 1989 оны 11 сард Монголын дэвшилтэт үзэлтнүүд нийгмээ хэрхэн өөрчлөх, ЗХУ-ын нөлөөнөөс хэрхэн ангижрах талаар байгууллага, албан газар, үйлдвэр, үйлчилгээний газар төдийгүй хөдөө хотгүй дор бүрнээ хэлэлцэн ярилцаж, дэмжин түгээж байсан билээ. Тал нутагт дэгдсэн энэ их салхи тайван хувьсгалд хүргэж, улмаар Шинэ Үндсэн хуультай золгосон юм.
Шинэ Үндсэн хууль ба Монгол хүсэл, тэмүүлэл
Төрийн дээр гарсан нэг намын тогтолцоог устгахыг хүссэн, харамсалтай нь коммунист бүтэцтэй намаа хэвээр үлдээж, шинэ тутам байгуулагдсан намууд ижил бүтцийг бий болгохын төлөө ажиллаж ирсэн. Өнөөдөр “МАНАН” гэсэн коммунист бүтэцтэй хоёр нам нийгмийг бүхэлд нь хэрсэн төдийгүй төрийн дээр гаран сандайлжээ. Тухайн үеийн нам төрийн удирдлагыг хөрөнгөжиж хэмээн шүүмжилсэн. Тэр үеийн удирдагчид 3 ээлжийн костюмтай байсан бол өнөөгийн удирдагчид 3 ээлжийн байр, машин, олон тэрбумын хадгаламжтай болжээ.
Мардайн уран, Заамарын алт, Эрдэнэтийн зэс, Асгатын мөнгийг Оросууд өдөр шөнөгүй зөөж байгааг зогсоохын төлөө тэмцсэн. Мардайн уранд лиценз олгосныхоо төлөө Монгол улс хэдэн арван сая долларын төлбөр төлөв. Заамараас олон арван тонн алт ил далд ухаж, гадагш дотогш цувуулаад дуусч байна. Олсон орлогын нэлээд нь Сингапур, Гонгконг, Солонгосын казинод оржээ. Заамарын хөндийд олон арван мянган хүн эрүүл мэнд, амь амьдралаа золиослон, хүнээ алдаж байна. Эрдэнэтийн зэс чиглэлээ өөрчлөн Орос руу бус Хятад руу урсаж, ашгийнх нь тодорхой хэсэг үе үеийн удирдлагууд, улс төрчдийн оффшор данс, “МАНАН”-ын улс төрийн зориулалтаар ашиглагдаж байна.
Харилцан нээнтэгэнд орсон “МАНАН” ба улс төрчдөөс өөдрөг сайныг хүлээх хэрэггүй
Өнгөрсөн гучин жилд Монгол улс хоёр нартай мэт, МАН ялвал Түмнээ ядуурлаас гаргах мэт, АН ялвал өрнөөс мултарч Хүн шиг амьдарч, улс шиг хөгжих мэт итгэж найдаж иржээ.Олон жилийн дараа “МАНАН” хоёр нам мөн чанартаа харилцан нээнтэгэнд орсон олигархиудын орогнодог, нуувч болжээ. Тэд 60 тэрбум, ирэх сонгуульд 100 тэрбум зэргээр төрийн албыг сонгуулийн өмнө, хойно зарж, Түмний хөрөнгөөр хүүдэгнэж, Төрийн сонгууль луйвардаж ирсэн юм. Тэд 5 хүний амийг авч 5 яамаар тохиролцсон нээнтэгтэй, тэд зам, утаатай тэмцэх мөнгө, цахилгаан шугамын мөнгийг хувааж идсэн нээнтэгтэй, нийгмийн даатгал, тэтгэврийн даатгалын санг хоосолсон нээнтэгтэй, тэд гадаадын зээл тусламжийг 30-аад жил хувааж идсэн нээнтэгтэй, 10 банкыг дампууруулж өөрсдийнхөө идсэн хөрөнгийг зувчуулсан нээнтэгтэй.
Тэд Оюу Толгойг хуваан зарж, улсаа худалдсан нээнтэгтэй, тэд яамдуудад бүтцийн өөрчлөлт хийх нэрээр хуучнаа нуун далдалдаг нээнтэгтэй, тэд газар, лиценз тусгай эрхүүд зарж баяжсан нээнтэгтэй,тэд цүнх баригчдаа дипломат албанд шургуулж, архи, тамхи, хар тамхины наймаа цэцэглүүлсэн нээнтэгтэй. Тэд Эрдэнэт, Таван Толгой, Төмөр зам, Монголрос, Станцууд, Уурхайн мөнгийг хувааж идсэн нээнтэгтэй. Тэд улс төрч Зоригийн аллага, СЗХ-ны Бадраагийн аллагын нээнтэгтэй.
Тэдний үед хэзээ ч шударга ёс тогтохгүй. Төрийн мөнгө, санхүү, гадаадын хөрөнгө оруулалт, ЖДҮ болон бусад 29 сангийн хөрөнгөөр гараа угааж, төрийн авлигыг төгөлдөржүүлсэн “МАНАН”-ын үед далд эдийн засаг хэзээ ч ил гарахгүй. Гааль, татвар дахь авлига улам төгөлдөржих болно.
Авлигыг нуун дарагдуулж, нууц казино, хар тамхи, лицензийн наймаа, алтны хулгай, хууль бусаар гадаадынхныг орогнуулах ажлыг цэцэглүүлсэн хууль бусын ертөнцийн хамгаалагч, далд эдийн засгийн ил эзэн “МАНАН”-ын архагуудын үед шударга ёс хэзээ ч тогтож хэн ч хэзээ ч хариуцлага хүлээхгүй. Харин дээрх эрхэмүүд мэдээлэл, хэлхээ холбоо, нээнтэгээ ашиглан дахин сонгогдоно.
Хэрвээ тэд эх оронч байсан бол Монгол Улс 30 тэрбум долларын өрөнд орохгүй, эдийн засаг Хятадын нөлөөнд орохгүй байлаа.
Хэрвээ тэд Эх Оронч байсан бол дэлхий даяар нүүрснээс татгалзаж байхад бид утаагүй түлш ярьж суухгүй байлаа, Хэрвээ тэд эх оронч байсан бол дэлхий цахилгаан машин ярьж байхад бид нефтийн үйлдвэр ч үгүй суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол бид бүх улс өндөр хурдны төмөр замтай болж байхад өргөн, нарийн цариг ярьж маргаж суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол технологийн 4 дэх эрин эхэлж нано технологи, хиймэл оюун ухаан ярьж буй цаг дор төмрийн үйлдвэрч үгүй суухгүй байлаа. Хэрвээ тэд эх оронч байсан бол дэлхийн хамгийн баян оронд ядуурал гэдэг үг үгсийн санд байхгүй байх байлаа. Дэлхий даяар мэдлэгийн эдийн засаг ярьж байгаа үед бид ойд төөрсөн хүүхдүүд шиг одоо хаашаа явах вэ гэж төөрөлдөхгүй байлаа.
Монголын нийгэм, эдийн засаг, улс төр 30 жилд
“МАНАН”-д торлогдсон Монгол улс, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн орноос хөдөө аж ахуй наймааны орон болж ухарлаа.
Өнгөрсөн 30-аад жил “МАНАН” хоёр яаж Монгол төрийг самрах вэ, яаж үйлдвэр барихгүй байх вэ, яавал иргэд аж ахуйн нэгжүүд илүү хүү төлж, инфляцад дарагдах бол, яавал илүү түгжрэх вэ, яаж станц барихгүй байж илүү утаатай байх вэ, яаж төмөр зам барихгүй байх вэ, яавал хийж бүтээхгүйгээр, олсноо цацаж, хураасныг нь хурал, цуглаан, найр, наадамд үрдэг болох вэ?, яавал сонгогчид ядуурч, хэдэн төгрөгөөр угжуулдаг болгож сургах вэ, гэсэн юм шиг л өнгөрч.
Үр дүнд 30 тэрбум долларын өртэй, 30 эргэм насных нь баранд, эсвэл баруунд, хэдэн хөгшчүүл нь мал дээр, бизнес эрхлэгчид нь мөлийж, гөлийгөөд банкуудынхаа барлаг болчихсон бүхнээс татгалзсан маягтай, үлдсэн хэд нь төрөөс зүүгдэж амьдардаг, түүний дээр цүнх бариачид, ул долоогчид, авлигын зуучлагчид, оройд нь авлигын загалмайлсан эцгүүд.
Дайнозаврыг толгой нь биш, ходоод нь удирддаг гэдэг. “МАНАН” хоёр бол үнэхээр Дино намууд юм. Ажиллах чадваргүй жижигхэн толгойтой, идэх уухын хүслэн болсон их том гүзээтэй том биетэй намууд.
Чехийн улс төр судлаач Михайл Клима хойд европт улс төрийн намууд картел үүсгэдэг тухай, төв европын намууд клиентелист шинжтэй болсон, зүүн европын орнууд олигархуудад эзлэгдсэн тухай номондоо дурьдсан байдаг. Манайд энэ бүх шинжүүд хавсарсан хам шинж МАН”АН-д нэгэнт хэлбэршиж, төлөвшсөн байгаа нь цаашид “МАНАН” -ыг өөрчлөхгүйгээр масс, коммунист намуудыг бодлогын нам болгож хувиргахгүйгээр Монголын нийгэм өөрчлөгдөхгүй гэдэг нь 7 сонгууль дамжин нотлогдлоо.
Бид юуг хийж чадсан, юуг хийж чадаагүй вэ
Олон намын тогтолцоог зөвшөөрдөг ч “МАНАН”-ыг сэлгээнд суулгаж чадах улс төрийн хүчнийг бойжуулж чадсангүй. Намуудыг сөрж тэнцвэржүүлж чадах, Монгол төрийг улс төрчдийн довтолгооноос хамгаалж чадах, намаас хараат бусаар хөгжиж чадах бизнесийн орчныг өмгөөлөх иргэний нийгмийн байгууллагуудыг төрүүлж чадсангүй.
Монголын эрдэс баялаг, мал аж ахуйн түүхий эдийг үнэ цэнэтэй болгох, хүмүүсээ Аз жаргалтай амьдрах нөхцлийг бүрдүүлж чадсангүй, боловсрол эрүүл мэндийн салбараа арилжааны хэрэгсэл болголоо. “МАНАН”-ын аль нэг нь ялахаараа төрийн бүтэц, зохион байгуулалт, боловсон хүчнийг бүхэлд нь самардаг, өөрсдийн 20, 30 мянган цэргээр ээлжлэн солидог байдал Монгол төрийг сулруулж, Монгол төрийн албанд дайсагнаж ирлээ.
Үр дүнд нь бид 30 жилд 30 гаруй станцын төсөл ярьсан ч нэгийг ч барьж чадсангүй, олон чиглэлд төмөр зам ярьсан ч нэг ч тн ачаа тээх замгүй л байсаар.Харин чаддаг байсан олон зүйлээ устгажээ. 1989 онд 30 жилийн өмнө бүс нутаг, аймаг, хотууд төлөвлөлттэйгээр жигд хөгжиж, үйлдвэр, аж ахуйн газрууд, соёл үйлчилгээний цогцолборууд, урлаг үзвэрийн газрууд, эмнэлэг, сургууль нарийн тооцоо уялдаатай барьж байгуулагдаж байлаа. Одоо Улсынхаа түүхийн музейг ч барьж дийлэхгүй 10 гаруй жилийг үзэж байна. Нэг ч театр, соёл үйлчилгээний төв баригдсангүй. Боловсролын стандарт маш өндөр байж, шатлан сурах, сурлага, сахилга бат, сонирхол, ур чадвараараа дэвшин суралцдаг, дэгжин хөгждөг системт тогтолцоотой байв. Одоо зөв бичиж сураагүй, хүрд цээжлээгүй хүүхдүүд дээд сургууль төгсөж байна.
Улсынхаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн ноос, ноолуур, сүү, тос, дайвар бүтээгдэхүүн мах, арьс шир, ясыг бэлтгэн чанарын хамгаалалт хийж, нийлүүлдэг, ангилан ялгадаг, шат шатны боловсруулалт хийдэг өнөөгийн бидний ярьдаг, мөрөөддөг кластер, аж үйлдвэрийн паркуудыг жинхэнэ утгаар нь хөгжүүлж байв. Одоо гадаад, дотоодын ченжүүдийн гарт хяналтаа алдсан байна.10-30 хувийг л дотооддоо боловсруулж байна. Газар тариалангийн 60 гаруй САА-г эрчимжүүлэн, төрөлжүүлж, шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлж, усалгаатай 90000 га талбайд ургац тариалдаг байв. Одоо 10 гаруйхан мянган га-д у усалгаатай тариалалт эрхлэж байна. Мод бэлтгэлийн ангиуд бүхий модны үйлдвэрийн цогцолборууд Эрдэнэт, Дархан, УБ-т ажиллаж байлаа. Энэ салбар бүрэн устсан байна.
Хөдөө орон нутгийн 400 гаруй чиглэлд онгоц нисдэг байлаа. Одоо 40 гаруй чиглэлд хагас дутуу нисч байх шиг байна. Энэ бүгдийг бид үгүй хийжээ.“МАНАН”-д найдаж, горьдож, саймширч хандив өгөөгүй компани, дэмжээгүй өрх айл, хүмүүс үгүй л болов уу. Тэдэнд дарамтлуулж, шахуулж авлига, хахууль өгөөгүй бизнес эрхлэгч үлдээгүй. Тэд чухамдаа бидний Монголчуудын 3 жил цуглуулсан, бий болгосон баялгийг 4 дэх жилд нь үрэн таран хийж сонгуульдаж, төрийн эрхийг авч ирсэн. Гэвч бидний хүсэн хүлээсэн бүхэн талаар болжээ.
Бидний өгсөн татвар, хандив багадаагүй. 30 жилийн дараа ажил хийсэн бүгд нуруугаа авч, шалдаа буун олон зуун компани дампуурч, олон үйлдвэр хаалгаа барьж, олон санаа санаачилга агуулахад дарагдаж, харин МАН”АН-ын нэрээр гул барьж, олон мянган гишүүдээр хамгаалуулсан авлигачдын бүхэл бүтэн арми бий болсон байна. Оффшорчид, гарын үсэгчид, мөнгө хүүлэгчид л энэ нийгмийг сорон мөлжиж амьдарч байна.
1992 оны Үндсэн хуулийн Эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, Төрт ёс түүх соёлоо нандигнан дээдлэх, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэх, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох нийтлэг зорилтууд үнэн чанартаа хэрэгжсэнгүй.
Юу хийх ёстой вэ?
Бид Төр шиг төртэй болж байж л далайцтай үсрэлтийг эхлүүлнэ.
Монгол Үндэсний Ардчилсан нам бол Үндэсний үзэл, Ардчилсан үзэл, Шударга ёсны үзлийг тулгын 3 чулуу болгон Их Монгол Улс байгуулагдсаны 800 дахь жилээр байгуулагдсан нам билээ. Үндэсний үзлээр шүүн тунгааж Монгол Төрийг түвшитгэн цогцлоох, Намчирхлыг саармагжуулах үүднээс сум, дүүргийг намгүй болгох, Үйлдвэржилтийн хувьсгал хийх, Монгол хүний үүрэг хариуцлагын тунхаг, Үндэсний үзлийн 13 зарчим, нийгмийн харилцааны баялаг, Хөгжлийн хүрд, Боловсролын Монгол тогтолцоог мөрдүүлэх зэрэг олон санааг дэвшүүлж ирсэн.
Манай намын удаа дараагийн сонгуульд оролцохдоо дэвшүүлж байсан, ирэх сонгуульд амжилт олвол санал болгох хөгжлийн урт дунд хугацааны бодлого, Мөнгөний бодлогын эргэлт, “Тэгд тэмүүлэх” зээл хүүгийн бодлого, Олдогтоо оруулдаг төсвийн бодлогын шинэчлэл, “1 in, 2 out” импорт-экспортын бодлого, Өргүй Монгол, Утаагүй орон сууцны “Түрээс-өмчлөл” хөтөлбөр, Дундардаг баялгийн орлогоороо Ундардаг баялгаа тэтгэж Үйлдвэржилтийн тэсрэлт хийх Хөгжлийн хүрдийг түрэх,
үйлдвэрүүдийг төрүүлэн бойжуулдаг “21 ээж” үйлдвэр, Ахуйгаа тэтгэх 10 зам, Монгол хүн бүрийг Оргилд хүргэх Боловсролын Монгол тогтолцоо, Шударгаар олоогүй бүхэн нийтийн байх, хариуцлага зайлшгүй байх зэрэг шударга дэг журам,
“Эрүүл уураг –Эрүүл аж төрөх ёсон” эрүүл мэндийн тогтолцоо, насан туршдаа хүртдэг НД тогтолцоо, ханшны тэгштгэлээр хөвөгч цалингийн тогтолцоо зэрэг хөтөлбөр зорилтууд байдаг. Та бүхэн заримыг нь нийгмийн сүлжээгээр харсан байх.
Улс төрийн бүх л намуудад өөр өөрөөр томъёологдсон нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, хүн ардаа аз жаргалтай байлгах зорилтууд байгаа. Харин зорилго, зорилтоо хэрэгжүүлэх тухайд бол бид эвлэлдэн, нэгдэж чадваас 20,30 жилд бэхжсэн “МАНАН” дахь хөрөнгө мөнгө, ураг төрлийн фракцуудын хонгилуудаас бүрдсэн масс намуудаас харьцуулашгүй давуу талтай гэж болно.
Хоорондоо эвлэлдэн, бодлогоо нэгтгэсэн, улс төрчдийн баг илүү хүчтэй, илүү нягт байж чадна гэдэгт итгэх хэрэгтэй, бас зүтгэх ч хэрэгтэй гэж хэлмээр байна.
Цувж явсан бараас цуглаж суусан шаазгай дээр гэж хэлц үг байдаг. Бид өнөөг хүртэл Барын сүүл байхаар Батганы толгой байя гэсэн бодлоор явж ирсэн байж магад. Энэтхэг, Хятадад хагас жилийн дараа заазлуулах “тахианы толгой байх уу, тогосны өд байх уу” гэсэн утгатай үг байдаг. Олон намууд саналаа саринуулна гэдэг нь МАН, АН хоёроо байнга оройдоо залахад туслаж байгаатай адил юм. Хагас жилийн дараа гудманд явах уу, хамтдаа бодлого зорилтоо гүйцэлдүүлэх боломжийн төлөө зүтгэх үү гэдэг сорилт бидний өмнө тулж ирээд байна.
Ирэх сонгууль бол Монгол Улсын олон салбарын хувьд Орших уу Эс Орших уу гэсэн сонгууль болно.
Бор гэртээ Богд байх уу, Боол байх уу?
Монголчууд нийгмээрээ Үндсэн хуулиа шинэчлэхийг хүссэн. Энд цугларсан намууд саяхан батлагдсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр өөр өөр байр суурийг баримталж байгаа. Мэдээж хэрэг санаанд хүрээгүй зүйлс цөөнгүй байгаа ч биднээс үл хамаараад шинэчлэгдэж, өөрчлөгдсөн Үндсэн хууль үйлчилж эхлэх нь тодорхой байна. Үүнийг бид нийгмээ өөрчлөх боломж, шинэлэг хандлага, цэгцтэй бодлого, Шинэ Төр, Шинэ дэг журам түүнийг тогтоож чадах МАН”АН-аас өөр улс төрийн хүчин, өөр хүмүүс гэж харах хэрэгтэй юм. Нийгмийн бүхий л судалгаагаар сонгогчдын 70 хувь нь “МАНАН”-ыг хүсэхгүй байна, солихыг хүсч байна.
Ард түмэн өөрөөр амьдрахыг хүсч байна. Өөр улс төрийн хүчнийг хүсч байна. Бид түмний хүслийг ёсоор болгож “МАНАН”-аас ангижруулж туслах ёстой. Эх орондоо эрүүл, тайван орчинд сэтгэл тэнүүн ажил хөдөлмөр эрхлэж, хангалттай орлоготой, Аз жаргалтай амьдрах боломж өгье. Тийм боломж, гарцыг би, бид харж байна.
Улс төрийн намууд хамтдаа 70 хувийн төлөө зүтгэж чадах уу
Монгол Төр Хятад, Оросын дунд яг л өндөгний шар шиг геополитикийн орон зайд аугаа дээдэс шигээ уужуу харж, ой тогтоолтын мастерууд шигээ ой санамжтай, шатрын их мастерууд шигээ стратегич, 3:3 сагсан бөмбөгийн багийнхан шиг хурдтай, маневрлаг, хүчний спортын тамирчид шиг тэсвэр тэвчээртэй, малчин Монголчууд шигээ шаргуу хөдөлмөрч байж тэсч гарч, дэгжиж хөгжих нь дамжиггүй.
Ард Түмэн “МАНАН” -д бүрэн итгэлээ алджээ.
Тэгвэл бид Улсынхаа Шилдэг Зуут, Шилмэл мянгатаа цуглуулая. Ард түмэндээ Өөр Сонголт хийхэд нь, өөрөөр амьдрахад нь туслая. Төрийн албаны мэргэшсэн, туршлагатай ТҮМТдээ тулгуурлая.
Дуслыг хураавал далай гэдгийн адил, нам намын ганц, хоёр хувийн дэмжлэгээ нэмэрлээд 20, 30 болгоё, нийлсэн их хүчээр 50, 60 хувьд хүргэе. “МАНАН”-ын брэнд нэрээр гул барьж, олон мянган гишүүдийнх нь хүч, хөдөлмөр, хүсэл тэмүүллийг 30 жил сорсон хэдэн хувалзнуудаас салая, цүнх барьж, ул долоосон хачигнуудаас нь тэдний хорон торон сүлжээнээс салая.
“МАНАН”-д NO гэж хэлэхийг залуусдаа уриалъя. /Слайд/ Ард түмнээ, “МАНАН”-ын олон мянган гишүүдийг цөөхөн олигархиудынх нь барьцаанаас суллая.
Иймийн тулд сөрөг хүчний бид нам намынхаа өнгөтэй сайнаа тодруулан харж, сүүдэртэй бараанаа мартаж явахыг хичээх нь юу юунаас илүү чухал юм.
Монголчууд бидний, улс төрийн намуудын тэмцэж дарах ёстой дайснууд бол нийгэмд байгаа авилга, хахууль, шударга бус байдал, ядуурал, ажилгүйдэл, архидалт, хар тамхи, өвчлөл, юм. Үүнийг дарахын тулд ухаалаг, чадварлаг, шударга, эрүүл, Төр шиг Төр хэрэгтэй. Монгол Төрийг чадваржуулахад “МАНАН” нь өөрөө хамгийн том асуудал болоод байгаа билээ.
Улс төрийн намуудад итгэлээ алдсан нийгмийн зүтгэлтнүүд аргаа барахдаа бие даасан улс төр хийж эхэлж байна. Бие даагчдыг дэмжих Электорат, Түмний 76, Onemongolia зэрэг санаачилгууд гарч байгаа нь зүйн хэрэг юм.
Харин сөрөг хүчний намууд блок байгуулж Монгол төрд зүтгэх чин эрмэлзэлтэй, олон түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн шударга, хөдөлмөрч, чадварлаг хүмүүст төрд зүтгэх шат гишгүүр нь болж, гүүр болох учиртай. Бидэнд гурван түвшний зорилт байна гэж харж байна.
Нэгд: Ирэх 30 жилийг харсан хэтийн бодлогод суурилсан үндэсний зөвшилцөл, улс төрийн намуудын ойлголцлыг бий болгох,
Хоёрт: бодлого, зорилтоороо нэгдсэн намуудын хатуу, зөөлөн нэгдлүүдийг бий болгох замаар сөрөг хүчний намуудын улс төрийн түншлэлийг бодит болгодог, нэгдсэн байр суурь илэрхийлэх, нийтлэг эрх ашгаа хамгаалдаг байнгын механизм бий болгох
Гуравт: Сонгуульд оролцох субъектыг цөөлөн, сонгогчдод сонголт хийх боломжийг хялбаршуулах замаар “МАНАН”-г амрааж Монгол Төрд шинэ хүч сэлбэх, шинэ агаар оруулах явдал мөн.
Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нэгдсэн үйл ажиллагаа явуулах, бодлого зорилтуудаа уялдуулах, хүн хүчээ зохистой хуваарилах, улс төрийн капиталаа нэгтгэх замаар Сонгуулиийн хувьсгалд бэлтгэхийг бүх намуудад уриалж байна.
МОНГОЛЫН ДЭВШИЛТЭТ ҮЗЭЛТНҮҮД НЭГДЭГТҮН
Б.Цогтгэрэл
Сэтгэгдэл0
Чи бас нэг эвслийн засгийн газарт орчихсон юу ч билээ хийгээд явж байхдаа аар саар юм голохгүй их хуссан даа.Одоо шудрага ёс ярьж суудаг.Бид хэрсүү болсоон
Хамгийн гол нь АН, МАН-ыг яаж зайлуулах вэ? Ард түмэн тэднийг сонгохгүй байхад ч тэд сонгуулиар луйвардаад гараад ирдэг биз дээ. Эсвэл захаас алаад эхлэх юм уу.
Тэгж буяндаа бузар хийхгүй ээ хө.
zuv l yum yarij
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Яг үнээн,энэ л авилга албан тушаалын наймаа,ар өврийн хаалга,хууль ёсыг уландаа гишгэхболж бүтэхгүй бүх юмыг чинь улс төрийн нам гэдэг юм буй болгож,монголд төр үнэндээ байхгүй төрийн дээр нам сандайлаж улс орны хөгжил ард иргэдийн амьдралыг үнэхээр үгүй хийлээ,энэ намуудыг татан буулгаагүй цагт сайн сайхан юмны талаар ярих байтугай мөрөөдөх ч хэрэггүй,ямар сайндаа УИХ-д шургалсан луйварчид өөрсддөө зориулсан хууль гаргаад хөөн хэлэлцэх хугацаагаар ял завшицгаагаад,олон юм ярьвал хатан хаан цэргээ оруулана шүү?гэж яриад сууцгааж байгаа биздээ
Энэ хоёр нам байсан байгаагүй шударга ёс тогтохгүй байхөө. Дараагийн ээлжний намууд хоолоо хүлээгээд сууж байгаа биз.
AN Mongol orniig suiruulsen dee. Altan kharaicai, ankhdagch gesen kheden nukhur ardchilal, shudraga yos gej khashgirch baigaad Mongol orniig 70 Jil bosgoson niigemiin baylgiig khuvaaj khulgai khiigeed bayjsan yum bish uu. Odoo boltol yarisaar l baina duu. Khezee bugdeeree shudraga baicgaakh yum bol doo...
AN Mongol orniig suiruulsen dee. Altan kharaicai, ankhdagch gesen kheden nukhur ardchilal, shudraga yos gej khashgirch baigaad Mongol orniig 70 Jil bosgoson niigemiin baylgiig khuvaaj khulgai khiigeed bayjsan yum bish uu. Odoo boltol yarisaar l baina duu. Khezee bugdeeree shudraga baicgaakh yum bol doo...
AN Mongol orniig suiruulsen dee. Altan kharaicai, ankhdagch gesen kheden nukhur ardchilal, shudraga yos gej khashgirch baigaad Mongol orniig 70 Jil bosgoson niigemiin baylgiig khuvaaj khulgai khiigeed bayjsan yum bish uu. Odoo boltol yarisaar l baina duu. Khezee bugdeeree shudraga baicgaakh yum bol doo...
МАНАН-ийн хулгайч нарын бүх ууж идсэн,хулгай дээрэм ,хүчин,аллагын баримтуудыг хулгайч нэг бүрээр гаргаж ард түмэнд таниулж мэдүүлэх ажлыг яаралтай хийх хэрэгтэй байна.
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. /Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль/
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Комминуст засаглалын ард нуугдсан ардчилал
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, оффшор бүс, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын (Америкийн) эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм.
Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг (Ардчиллыг) 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН, туслан хэрэгжүүлэгч нь МАН юм. Энэ бузар технологийг (Ардчиллыг) Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг өнөөгийн АН, МАН гэгч дээрэмчдийн хоёр бүлэглэл өнөө хүртэл Монголд уралдан хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, Баабар, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, улс төрчид болон ард иргэд нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол фашизмаас ч илүү аюулт дайсан.
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 30 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН, МАН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1980-аад оны сүүлээр АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна.
Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт эдийн засгийн бусад салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг Yндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
Монгол орныг нийгэм, эдийн засгийн болон ёс суртахууны гүн гүнзгий хямрал, дампууралд хүргэсэн АН, МАН-ын үйл ажиллагааг Дээд шүүхээс нэн даруй хориглох хэрэгтэй. АН, МАН бол мөн чанартаа ард олныг ядуурал, өлсгөлөн, өвчлөл, дарангуйлал, айдас, хүчирхийлэл, оюун санаа, ёс суртахууны доройтлоор хомороглон устгадаг орчин үеийн Фашист намууд юм.
Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.
Хятад улс марксизмын үзэл санааг тууштай баримтлан үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийг гайхуулж байна. Хятадын удирдагч Си Зин Пин төрийн албан хаагчиддаа аугаа их К.Марксын бүтээлийг судлах, марксизмын үзэл санааг гуйвалтгүй мөрдөхийг үүрэг болгож байна. Хятад улс К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг 2018 онд төр засгийн хэмжээнд өргөнөөр тэмдэглэж, К.Марксын 5 метр өндөр хүрэл хөшөөг түүний төрсөн нутаг Германд сүндэрлүүлэн босгож өгөв. Монголын усан тэнэг удирдагчид, МАХН, МАН, АН зэрэг наманцарууд К.Маркс гэж хэлэхээс ичиж байна.
Дэлхий ертөнцөд К.Марксын үзэл санаа шиг хүчтэй нөлөөлөл үзүүлсэн үзэл санаа байдаггүй байна. Хувийн өмчийг устгах үзэл санаа нь К.Марксын үзэл санааны гол цөм нь юм. К.Маркс нь хувийн өмчийг боолчлол, колончлолын нэг хэлбэр гэж үзэж ирсэн бөгөөд чухамхүү К.Марксын энэхүү үзэл санааны ачаар Америк, Англи, Герман, Франц, Японы колончлол, боолчлолд байсан зуу гаруй улс орон колончлол, боолчлолын дөнгөнөөс XX зуунд салсан байна. Харин Монгол орон, монголын ард түмэн XXI зуунд АН, МАН зэрэг нэн шинэ колончлогсод, боолчлогсдын дарангуйлалд оржээ.
XX зуунд "Босцгоо дарлагдсан ардууд, боолчуудын ертөнц босцгоо" гэсэн сүрт дуу дэлхий дахинд цуурайтаж байсан бол XXI зуунд энэ сүрт аялгуу монголын тал нутагт цуурайтах боллоо.
Одоогийн МАН, АН гэгч нь 1990 оноос эхлэн Монгол орныг буруу замаар хөтлөж, ядуурал, өвчлөл, ажилгүйдэл, ёс суртахууны уналт, авилгал, баян хоосны ялгаа, эх орныхоо баялагийг харийханд зарах үйлдэл, янхдалт, садар самуун, гэр бүл салалт зэрэг муу бүхнийг цэцэглүүлэн хөгжүүлж улс орны ирээдүйг нэн бүүдгэр болгосон дээрэмчдийн бүлэглэлүүд юм. Иймээс эдгээр намуудыг нэн даруй тараах хэрэгтэй. Эдгээр намын удирдагчид, гишүүдийн хэлсэн "Эх орон", "Ард түмэн", "Шударга ёс" гэсэн сүржин үгний цаана амин хувийнх нь албан тушаалын өчүүхэн эрх ашиг нуугддаг!!
Өнөө үед дэлхийн 8 баян хүний хувийн өмч хөрөнгө нь 3,5 тэрбум жирийн хүний хувийн өмч, хөрөнгөтэй тэнцэж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал зах зээл бий болгодог. Өнөө үед Монголын нийт өмч хөрөнгө, мөнгөн хадгаламжийн 95 хувийг хэдхэн гэр бүл эзэмшиж, 5 хүрэхгүй хувийг 3 сая гаруй ард иргэд эзэмшиж байна. Ийм шударга бус нийгмийг Америк ардчилал, зах зээл 30-хан жилийн дотор Монголд бий болгов. Ийм нөхцөлд шударга ёс ярих нь утгагүй. Ийм нөхцөлд гагцхүү Хятад шиг нийгмийн баялагийн шударга хуваарилалтыг буюу марксист үзэл санааг л ярих хэрэгтэй. Бусад нь чалчаа үг!!!
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” хэлбэр нь мөн л муу байсан учир хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан ду
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монг
Хуульч, эдийн засагч бол мэргэжил биш. Учир нь энэ дэлхийд байгалийн шинжлэх ухаан, техникийн шинлэх ухаан гэж л байдаг болохоос хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж төгс юм огт байхгүй, Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж нэрлээд байгаа тэр зүйл нь яг л уран зохиол, үлгэр шиг юм байдаг гэдгийг дэлхийн Нобелийн шагналт агуу эрдэмтэд нэгэнтээ тогтоожээ. Тэгэхээр Нямдорж бол ямар ч мэргэжилгүй, зүгээр л хоосон чалчигч нэгэн.
Хуульч, эдийн засагч бол мэргэжил биш. Учир нь энэ дэлхийд байгалийн шинжлэх ухаан, техникийн шинлэх ухаан гэж л байдаг болохоос хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж төгс юм огт байхгүй, Хууль зүйн шинжлэх ухаан, эдийн засгийн шинжлэх ухаан гэж нэрлээд байгаа тэр зүйл нь яг л уран зохиол, үлгэр шиг юм байдаг гэдгийг дэлхийн Нобелийн шагналт агуу эрдэмтэд нэгэнтээ тогтоожээ. Тэгэхээр Нямдорж бол ямар ч мэргэжилгүй, зүгээр л хоосон чалчигч нэгэн.
Инженерүүд удирддаг улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Харин инженерүүдэд дэлхийн аль ч улсад, аль ч газар нэгэн адил алгебрийн болон дифференциаль тэгшитгэлүүдээр, зураг, схемээр томъёологддог байгалийн болон техникийн асар хүчтэй хуулиуд үйлчилдэг. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. Иймд инженерийг шүтдэг улс орнууд Хятад шиг хөгжсөөр ирсэн, харин эдийн засагч, хуулчидыг шүтдэг улс орнууд Монгол шиг дампуурсаар ирсэн. Энэ бол дэлхийн түүх.
Төв Азийн өндөрлөгт нэгэн зэрлэг омгийнхон амьдрах бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, Мерит зарчмын тухай ойлголт огт байхгүй. Хамгийн бяртай хүчтэй хүн нь Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ...... Яам, ангентлагуудад нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжилан ажиллана.... Үндсэн хуулийг нь МАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга нь хүүхнүүдийн бөгс үнэлэж явна....
demjij bna.
Hundreld orson oron yaaj turgen garch chaddagiig Oros deer jisheelii.Erduu 5 jiliin umnu 2014 ond OU-iin horioond orj Putin hurtel "asar aij paanikt" orj Ulsiinhaa Amin Suns-tulsh,erchim huchnii salbaraa China-n medeld haramgui ugch mungunii uner avch seheh oroldlogo hiijee.
Ingeed ch uudulsungui baruunii horig ulam changarahad olon tiishee savchilgui gantshan,gantshan Gazriin Tosondoo tuiliin undur Sahilga Bat, ajliin niagtral,ers tsomhotgol,zardlaa tumur hatagtaiTetcher shig hair nairgui hasahad anhaarav.2015 onii dund hurch ergen toirnoo
...ergen toirnoo harahad delhii ch suireegui harin ch 1,5 jiliin dotor Oros oron asar sehsen baivoi.Harin gaihaltai ni nuser bosoo udirdlaga, asar hund surtlaasaa bolj Hiatad ni Orosiin ene bogino ueiin sul tal, archigdah gj bsn ueiinh ni bolomjiig ashiglaj chadaagui ,2015 onii zun Putin China-d zorigtoi ailchilj terbum terbumiin contract zurj baisaniig Orosiin Diplomat bichjee.Erduu 5 jiliin umnuh yavdal boloi.Udirdagch hun gj hen baih estoi,hen baij bolkuig bas duridjee.
Daraahan ni Putin gadaad hariltsaagaa Lavrovoos avch arabuudtai oirtoj OPEC deer ballaj ugchee.Baruuniig ch uduuj ugch.Odoo zuvhun neftees 1udurt,1 udurt,1 udurt 136 million $ olj bn. Sainii hajuugaar saar gegcheer,haramsaltai ni odoo oros dayaar <<< Sahilga Bat>>> sularch yag manai Mongol aranshin nileed gazar avchee.Hudal heleh,argalah,luivardah,busdiig hagalan butargah,daitah,dur zorog hugjih,durdee hulhi itgeh geh met.Ahan duusee gej.
zob zuitei yarisan baina demjij baina
MANANgiin Hamgiin tom tolgoi hulgaichid!` Elbegdorj. Bayartsogt, Saikhanbeleg. Altanhuyag. M. Z. 2 Enkhbold. Bayar, Nyamdorj. Batbold, Demberel, Lundgee, Erdene, Erdenebat, Gansukh, Ganbold, Doligorjav, Batuul, kasino Battulga, Enkhsaihan, Bagabandi, Ochirbat Ed nariig ekhnii eeljind avaachna, Araas ni busad hulgai naruig!!!
MANANgiin Hamgiin tom tolgoi hulgaichid!` Elbegdorj. Bayartsogt, Saikhanbeleg. Altanhuyag. M. Z. 2 Enkhbold. Bayar, Nyamdorj. Batbold, Demberel, Lundgee, Erdene, Erdenebat, Gansukh, Ganbold, Doligorjav, Batuul, kasino Battulga, Enkhsaihan, Bagabandi, Ochirbat Ed nariig ekhnii eeljind avaachna, Araas ni busad hulgai naruig!!!
MANANgiin Hamgiin tom tolgoi hulgaichid!` Elbegdorj. Bayartsogt, Saikhanbeleg. Altanhuyag. M. Z. 2 Enkhbold. Bayar, Nyamdorj. Batbold, Demberel, Lundgee, Erdene, Erdenebat, Gansukh, Ganbold, Doligorjav, Batuul, kasino Battulga, Enkhsaihan, Bagabandi, Ochirbat Ed nariig ekhnii eeljind avaachna, Araas ni busad hulgai naruig!!!
Үнэн юм даа, тэд аль нь ч гараад Монгол улс хөгжихөө өнгөрсөн
Энэ хүн УИХ-д байх ёстой хүн гэж бодож байна.
АН, МАН аас салах эдний санаачлагыг 2 гараа өргөн дэмжиж байна аа.
Сонгуулиар л сонголтоо зөв хийдэг ард түмэн л хөгжинө, харин албан тушаал, мөнгө, эрх мэдэлд долдийдоод байх юм бол энэ насандаа сайхныг үзэхгүй.
Хэн ч гарсан адилхан. Бүгд л эхлээд сайхан зүйл амладаг биз дээ. Дараа нь бүгдээрээ л бие биенийхээ кармаанд орчихсон л явж байдаг хүмүүс, хуц өө та нар аль нь ч хэрэггүй, дэндүү их итгэл алдлаа.
Хэн ч гарсан адилхан. Бүгд л эхлээд сайхан зүйл амладаг биз дээ. Дараа нь бүгдээрээ л бие биенийхээ кармаанд орчихсон л явж байдаг хүмүүс, хуц өө та нар аль нь ч хэрэггүй, дэндүү их итгэл алдлаа.
Үүнийг олон хүн уншдаг болоосой
Гэмгүй суусан олон мянган монголчуудын цус нулимсанд гараа угааж,олон сэхээтнээ хэлмэгдүүлэж гэр бүл үр хүүхдийн нь хамтаар амьдын хагацалд унагасан МАХН-МАН-ын нүгэлийг мартах болоогүй,өнөөгийн авилгал ар өврийн хаалга,албан тушаалын наймаа,хуулийг гууль болгох энэ бүх бузар булай бүхэн улс төрийн намаас эхлэлтэй,эдгээр намууд байсан цагт шудрага ёс хүний эрх эрх чөлөө гэж ярихын ч хэрэг байхгүй.
Маш зүйтэй
Системийн өөрчлөлт хийх хэрэгтэй. Чадах уу
Нээрээ нээнтэгэнд орчихоор хэн чюу ч хийж чадахгүй нь ойлгомжтой. Улс төрийн намууд бодлогын нам болж энэ коммунист бүтцээсээ салахгүй бол төрд очдог, төр барьдаг тогтсон арга барил өөрчлөгдөхгүй ээ
Yamar ch baisan namuud ene chigeeree baival xol yavaxgvi gedeg ni 29 jild todirxoi bolloo