Монголын Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баяр эдгээр өдрүүдэд болж байна. Түүхэн ойн баярын хүрээнд өнөөдөр Соёлын төв өргөөнд “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын хурал” боллоо.
Хурлын оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:
“Монголчууд аа,
Хүрэлцэн ирсэн хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Ардчиллын төлөө сэтгэл зүрх, үйлс зорилгоо нэгтгэсэн журмын нөхөд өө,
Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн түүхт ойн баярын мэндийг хүргэе.
1989 оны намар, 1990 оны өвөл, хаврыг дамнан БНМАУ-ын иргэд Берлинээс нааш давалгаалсан ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн давалгаанд нэгдэн өөрсдийн бүрэн эрх, ардчилал, эрх чөлөө тусгаар тогтнолыг олж авахаар нижигнэн хөдөлсөн билээ.
Нээлттэй, ардчилсан нийгмийн зүг нийтээрээ тэмүүлсэн тэр зурвас үе бол Монголын иргэн бүрийн эв санааны нэгдэл, ойлголцол, чин зүтгэл нийлсэн цэг болж чадсаны ачаар анхны чөлөөт ардчилсан сонгуулийг явуулж, ардчилсан парламентыг бүрдүүлж, ардчилсан Үндсэн хуулийг боловсруулан баталсан билээ.
Нийгэм улс төрийн цоо шинэ нөхцөл рүү түлхсэн эрс шинэчлэлийн энэ үйл явцыг “Ардчилсан хувьсгал” гэж нэрлэхээс өөр арга байхгүй. Шинэ нийгэм, шинэ тогтолцоо руу шилжсэн эрс өөрчлөлт гарцаагүй байсан агаад хуучин тогтолцоог хэн ч хамгаалан зогсоогүй юм. Жам ёсны энэ нуралт, зүй ёсны энэ хувьсгал тайван замаар өрнөсөн нь олонх монголчуудын хүсэл, эрмэлзэл нэгдсэний ач байлаа. Ардчиллыг хэн нэгэн суут хүн, хэсэг бүлэг зоригт хүмүүс авчраагүй юм. Энэ бол монголын ард түмний нийтийн хүсэл, эрх ашиг, бүгдийн хүч, сэтгэл зүтгэлээр олж авсан үр дүн юм.
Ардчилсан өөрчлөлт нь нэг талаас эрс өөрчлөлтийн төлөөх шийдвэр гаргалт руу шахаж байсан иргэдийн нэгдэл, холбоод, нөгөө талаас дэлхий даяар эргэлт буцалтгүй өрнөж байгаа жам ёсны өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, хүч үл хэрэглэх шийдвэр гаргасан, засаглалыг дараа үедээ шилжүүлсэн төр, засгийн цөөн удирдлагын хамтын бүтээл, хамтын сорилт байлаа.
Монголчууд ардчилалд алхам алхмаар суралцсан юм. Бид ардчиллыг хийнгээ сурч байсан. Түүхэн баримтуудыг эргэн харвал, 1989 оны 12 дугаар сарын 06-нд Орхон аймагт, 12 дугаар сарын 07-нд Ховд аймагт анхны улс төрийн жагсаал цуглаан болж, улс даяар ардчилсан хөдөлгөөн өрнөж эхэлсэн билээ. 1989 оны 12 дугаар сарын 10-нд буюу Олон улсын хүний эрхийн өдөр МоАХ-ны анхны цуглаан болж олон намын систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах, хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьсан нь Монголд ардчилсан хувьсгалын эхлэлийг зарлан тунхагласан түүхэн цуглаан байв.
1989 оны 12 дугаар сараас эхлэн өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн гол үр дүн нь Монголчууд хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, тэгш байдлыг тунхаглан зарласан шинэ ардчилсан Үндсэн хуулиа баталсан явдал байлаа.
Эдийн засгийн хувьд зах зээлийн харилцаанд эргэлт буцалтгүй орж, малыг малчдад, орон сууцыг иргэдэд, улсын гэх өмчийг хувийн хэвшилд шилжүүлснээр хувийн өмч хүний амьдралын үндэс, хувийн хэвшил нийгмийн хөгжлийн үндэс болж хувирсан юм. Монгол хүний гадаадад чөлөөтэй зорчих боломжийг нээж, сурч боловсрох, ажиллаж амьдрах, хэвлэн нийтлэх, үг хэлэх эрхээр хангагдаж, хэвлэлийн эрх чөлөөг бодитоор тунхаглан зарласан нь ардчилсан хувьсгалын үр дүн юм.
Бид шинэ нийгэм, шинэ тогтолцоог байгуулах амаргүй замаар онохдоо онож, алдахдаа алдсаар гурван аравныг үджээ. Алдаа бүхэн минь хамтын ухаарал, оноо болгон минь хамтын ололт байлаа. Ардчилал бол хүрэх ёстой оргил биш хамтдаа арчилж, тордох ёстой үйл явц, хамтын хариуцлага, хамтын үүрэг билээ.
Ардчилсан Монгол Улсын иргэд ээ,
Бид төр улсын хэргээ хэнээс ч хараат бусаар шийдэж, бие даан зорилго, зорилтоо тодорхойлж, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн баталгааг бий болгохын төлөөх амаргүй 30 жилийг үджээ. Энэ 30 жилд ардчиллын сонгодог үзэл санаанд эргэлзэх, шүүмжлэх, муучлан гутаах нь олонтоо тохиолдож байсан ч бид сонгосон замаасаа ухраагүй, няцаагүй. Бидний хамгийн том ололт нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэлтэй чөлөөт иргэдтэй болсон явдал юм. Монголчууд хэзээнээсээ эрх чөлөөнд дуртай, туурга тусгаар явахыг эрмэлздэг ард түмэн. Энэ замаас хэзээ ч гажихааргүй бат итгэлтэй, ардчиллын дархлаатай ард түмэн болон төлөвшсөн нь монголчууд бидний зүй ёсны бахархал мөн.
Бид ардчиллаа хамгаалахын тулд өдөр бүр тордон сэргээж байх учиртай. Байгалийн баялгийн тэгш бус хуваарилалт, төрийн хүнд суртал, авлига, шударга бус улстөрчдийн давралт, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зэрэг шийдэх ёстой олон асуудал бидэнд бий. Тэглээ гээд эдгээр хүндрэл, бэрхшээл ардчиллаас ухрах, ардчиллыг үгүйсгэх шалтаг, шалтгаан болох ёсгүй. Тулгамдсан, цаашид тулгарч болох асуудлууд, сорилтуудийг бид туулаад, даваад л гарах ёстой.
Саяхан олон жил хүсэн хүлээсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталсан нь ардчиллыг сайжруулах чиглэлд хагас ч болов алхам урагшилсан явдал болсныг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй.
Газрын хэвлий, түүний баялаг “нийтийн өмч” гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулах явц олигархи цөөнхийн саадыг амжилттай давж чадлаа. Гэсэн ч санаа амрах болоогүй байна. Одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хүртээх хуулийн боломжийг амьдралд хэрэгжүүлэх, хүн бүрт баялгийг тэгш, шударга хүртээх Үндэсний баялгийн сан байгуулахын төлөө иргэн бүр эв, санаагаа нэгтгэх шаардлага бий. Үүнийг хийж байж л бид ардчиллыг төгөлдөржүүлэн, урагшлуулах, нийтийн сайн сайханд хүрэх болно.
Та бүхэнд дахин Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, ардчиллын үнэт зүйлсээ баталгаажуулахын төлөөх их үйлсэд амжилт хүсэн ерөөе.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс ашид ардчиллын баянбүрд байж, эрх чөлөө, шударга ёс үеийн үед дэлгэрэх болтугай” гэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Ардчилсан намын дарга С.Эрдэнэд гардуулав.
Сэтгэгдэл0
Баянбүрд болох болтугай ардчилал
Хүний эрх ярьж хошигоруулаад ар хударгаар нь хармайг нь сэмээрхэн суйлахыг ардчилал гэдэг юм. МҮҮНий пастор Цай овогт Элбекжорж
Ам ажил хор нь зөрдөг новш доо,энэ Женко,уул нь их л сайхан үг хэлэх гээд ядчихаж..... Ардчиллын баян бүрдийг хогийн ургамал болгох ажлыг эхлүүлсэн дайснууд бол Н.Энхбаяр,Ц.Элбэгдорж,Мие.Энхболд.Х.Баттулга гээд МАНАН мафийг үүсгэн ардчилсан хувьсгалын үр дүнг мушгин гуйвуулж зөвхөн хөрөнгөжсөн олигарх давхрагын эрх ашигт үйлчилдэг хэрэгсэл болгосон. Энэ этгээд ч МАНАН мафийн удирдагчдийн нэг,үйл ажиллагааг нь шинэ уур амьсгалаар удирдагчдийн нэг.Энэ ч өөрөө цөөнх олигархуудын нэг. МАНАН мафи,Олигарх цөөнх гэж ярих гэж байгаа бол энэ этгээдийг тэднээс салгаж хэзээ ч болохгүй, зарим тархи нь эргэсэн моянууд, Зикагийн үзэл суртлын троллууд Женког тэднээс салгаж,бараг энэ этгээд МАНАН тай тэмцэгч гэж дүрслэхийг оролддог. Энэ бүтэхгүй ээ. Хийсэн хэлсэн хар үйлдлүүд нь энэ пяхлууг хэн бэ гэдгийг нь илчлээд өгнө.
төвдийн бөө шүтэхээ болиоч
Олигархи цѳѳнхийн саадыг амжилттай давж чадлаа.Яг үнэн хэлж.
Монгол улс авилгачдын цэцэрлэгт хүрээлэн болоод удаж байнаа
Ольгор авилгачдын өмхий лагт оаза
Монгол улс авилгачдын цэцэрлэгт хүрээлэн болоод удаж байнаа
ha ha ha XI PIN dargaas ulger jishee avaachee!!!!!!!!!!11
ХА ХА ХА ЁООЁ ҮНХЭЭР ТИЙМ ДЭЭ
Монгол чинь суйрч байхад нудииг боогоод чихииг нь боглосон мэт байхаа болиочээ. Одоо бизнэс нь уналаа иргэд монгогуй ..

Ardchilald unench baival daranguilagch deglemig dagaj daldganakh khereggui
ардчиллын үнэ цэнэ, ардчиллаар хүн ард өөрийн эх орны баялгийг хүртэх бололцоо, хүний эрх, нэг хүний дарангуйлал зэрэг хүсэн хүлээсэн олон ололтыг өөрийн эрх ашиг, шунал тачаалаасаа болж сүйрүүлсэн элбэгдорж гэгчийг хийсэн ял бүхнээр нь тооцож хэргийг нь үүрүүлбэл шударга ёсонд нийцнэ, монголын ардчилал гадаадад ч дотооддоо ч амьд сэрүүн байна гэдгийн баталгаа болно. ардчиллын нэр хүндийг өөрийн хэвийн биш гараараа балласан этгээд бол одоо монгол түмний хараалын бай болсон өнөөдөр оргон зайлаад эрэн сурвалжлагдахдаа хүрч байэ ядаж байгаа элбэгдорж хулгайч юм

олон ч юм хэрэггүй байнадаа, одоохондоо элбэгдорж хулгайчийг бариад идсэн уусныг нь ядарсан ард түмэндээ зориулчих. тэгвэл их ч өр дарагдах байх, олон ч сургууль цэцэрлэг баригдах байх, хүн амын ажиргаа сайжирч, ядаж л өвчнөө оношлуулах, гадаадад эмчлүүлэх гээд арга ядаад ард олнооосоо мөнгө гуйхгүй мөнгөөр дутахгүй нэг буянтай сан чбайгуулчих байх, түүний хулгайлсан мөнгийг зөв зарвал монголдоо, монголчууддаа их юм хийнэ дээ. хууль шүүхийн байгууллагын нэр хүнд ч өснө, хүн ардын шударга ёсонд итгэх итгэл сэргэнэ. эрх мэдэлд хүрлээ гээд хүссэн зоргоороо загнаж хүн хэлмэгдүүлж болдоггүй юм байна гэсэн бодол бий болно. их юм өөр болно шүү.

Эдийн засгийн эрх чөлөө байхгүй, иргэд нь ядуу, авилгажсан, олигархжсан, шудрага бус, хагас комунист улс хэвээрээ л байна.
Одоохондо нуувчинд бугэж байгаа хулгайчид аа , бугуулж - цаг хугацаа хулээж байгаа танар нэн дариу хууль бусаар хулгайлсан хоронгийг хурааж - оорсдийг нь шоронд хатааж , улсын сан хомрогт оруулах ОНЦ шуурхай арга хэмжээ ав ! Мон нэгэн зэрэг хуулийн байгууллагуудыг ундсээр нь цэвэрлэж , цоо шинээр шинэчлэн байгуул !! Тэр цагт л А баянбурд байх болно ...!!!
Битлзийн дууны ном Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт 12.000 төгрөгний үнэтэй зарж байгаа
Euk maani ih dajgui euk bolj bgaa sh dee. Jinhene turmul ch gdg um uu,mongoljuu ch gdg umuu ter 1 unagan chanar chadvaraa uyyn ih udaan nuuj haaj,halgaj, haramladag umb.Yaarshig l b. Ichinguirsen mongoljingoo busgui luugaa adil.Bi ch muu sanalgui pulemetchin shig gallaad l hayachihdag bv. Bayarllaa. Euk maani "eriin tseend" hurlee.Odoo delhiid garaarai.muu muuhai um uldsen bol tayagdan "shuud" hayaarai.

Ардчилалын буянаар баян болж, Ерөнхийлөгч болсон байж Баттулга хуралд өөрийн биеэр очиж үг хэлж баяр хүргэх нь яадаг байнаа.
Одоо хар масс тэр ардчилал гээч харгайгаас болж сүйрлээ, мэдэхнээ Оросын харьяалалд орчих байсан юм, ардчилал сөнөтүгэй, баянбүрд нь дарангуйллын элсэн манхнаар дарагсаасай, Путин юм уу Ким Жон Уныг авчирч удирдуулах юмсан хэмээн тачаадан хүсэмжилдэг болсон юмаа
ardchilalyn 30 jil bol xulgaich naryn tetgej ulsaa taviad tuusan on jiluud baulaa xulgaichdyn jinxene Bayan Burd
Surtei surtei um yarina bielj bga um ogt bhgui
Энэ ерөөл биелэвэл ч Ионгол улс байхгүй болох бизээ
Энэ ерөөл биелэвэл ч Монгол улс байхгүй болох бизээ