Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. Мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж, илүүг нь экспортлох юм.
Мах экспортлох эрхгүй үйлдвэрт мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаж бэлтгэсэн махыг эрх бүхий үйлдвэрээр дамжуулан нэг удаа экспортлох болов. Сумдад малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх, зориулалтын дагуу хадгалах, тээвэрлэх, борлуулах сүлжээг хоршоодод үндэслэн бүрдүүлнэ. Мөн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох маркетинг хөгжүүлэх, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх гэрээ, хэлэлцээр байгуулж, мал эмнэлэг, хорио цээрийн шаардлагыг хангахаар боллоо. Монгол Улс 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд үүнээс 13 сая толгой буюу 355 орчим мянган тонн махыг дотоодын зах зээлд нийлүүлж, долоо орчим сая толгой буюу 175 орчим мянган тонн мах экспортлох боломжтой юм. Хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байна.
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана
Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хувийн хэргийн иж бүрдлийг хангах, цахим мэдээллийн төрөлжсөн санг 2020 оны I улиралд байгуулж, мэдээллийн санг төрийн байгууллагууд ашиглах, мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх болов. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг үндэслэх, мөн олон нийтийн хяалтын дор явуулах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох агентлагийн даргад үүрэг болгов. Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан дугуйт, гинжит техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг түрээс, бусдын өмчлөлд байгаа эсэхээс үл хамаарч хураан авч улсын орлого болгох зэрэгтэй холбоотой зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулахаар төлөвлөв.
Товч мэдээ
- “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилттэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. УИХ баталсан тохиолдолд халаалтын зуухнуудыг буулган төвлөрсөн дулаанд холбох, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл авах, 5000 айлд шөнийн дулаан хуримтлуур бүхий халаалтын хэрэгсэл суурилуулах, 200 орчим айлын дунд Дэд бүтцийн төв байгуулах зэрэгт зарцуулах юм. Олон улсын хөгжлийн ассоциацаас 12 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохиролцсон байна.
- Төв цэвэрлэх байгууламж барихад шаардагдах 262 сая ам.долларыг БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс гаргана. Үүнтэй холбоотой хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Төв цэвэрлэх байгууламжийг 2023 онд ашиглалтад оруулах юм.
- Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбатын эмчилгээний зардалд зориулж 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тушаал гарган таван сая төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл0
Болио. Хэн юм бэ, тэр.
Арьс енге, алдар нэрээр ард тvмнээ ялгаварлахаа больеооо. Долоон буудлын Должин эмээ ингэж евдехед менге егдег билvv та муусайн хулгайчууд
Ард түмнээ ялгаварладаг Засгийн газар
Yu ve 10 saya gesen yagaadd tal dugui bolov oo hariult avmaar bna
газрын асуудалд хяналт тавих хэрэгтэй.Албан тушаалтнууд үнэгүй газар авч зарж баяждаг байж болохгүй
яармагт нэг өрх толгойлсон эмэгтэй гэдсээрээ хүндэрдэг хагалгаа хийлгэх хэрэгтэй гээд 1 сая 500мянган төгрөг гуйгаад хэвтэж байх юм тэгэхэд иргэдээ ингэж ялгаварлаж,тэрбүмын байр дээд зэрэглэлийн газарт аваад далайн чанадаас тавилгаа авчирсан гээд хэлээ хазлан ярьж байсан хольцтой хар авгай,гадаадын дуудлага худалдаанаас тансаг машин үнэ цохиж авч байснаа бахархан ярьж суусан хөгжимчин эр 2-т ингэж наалддаг төр гэж байгаад хэрэг байна уу
Тиймүү мэдээгүйшдээ
Irgenee ingej yalgadag novshiin tur zasagtai yum daa
Юу хийсэн гэж төр дэмжлэг үзүүлдэг юм бэ Америкт олон жил бараг хараар ажиллаж ирчээд бас хурлийз хүүхэнтэй суулаа гэжүү ардуудаа ялгаварлахаа боль
uuchilaarai!!!ardyyd aa!!!Chinbat bol hoborhon abyastai hegjmiin zohiolch hiisen yumiig ni harahgyi sonsohgyi baigaa bol haralgan nydendee gomd!yagaad neg goz abaystai negendee tyslaj bolohgyi be?....ene jil yrlagiinhand demjleg tyslalchaa yzyyelj medeh jil syy!!!
Чинбатад дэмжлэг үзүүлнэ гэдэг нь ард түмнээ ялгаварлан гадуурхаж байгаагийн нэг жишээ болно.
За яахав олгож болдог юм байж энэ урлаг соёлынхон орлоготой татвар төлөх нь юу байна. Харин ядарсан орлогогүй дугаар хорооны иргэн Дорж гуай өвчин тусахад ах дүү нар нь хашаа байшин унах машин хамаг юмаа ломбардад тавиад энгийнээр зүтгэж бна. Зарим нь хүнээс мөнгө зээлж төлж чадахгүй хуулийн байгуулагын хаалга татаж байна. Энд л хамаг ялгаа байна даа
Жирийн нэгэн иргэн засгийн газраас днмжлэг , хандив хүсвэл та нар бас өгөөрэй. Ард олонг битгий алагчил. Адилхан л монгол улсын иргэн шүү!
alagchilal bis?ard tymenii goz ender abyastai irged gej baidag yum syy!tedniig demjih ni chyhal,
Энэ бол Засгийн газрын популизмыг дэвэргэж байгаагийн сонгодог баримт боллоо. Иргэдээ юугаар нь ангилж, ялгаварлаж байгаагаа тайлбарлах цаг болжээ. Өвдөж зовж байгаа хүн бүхэндээ тэгш, шударга хүртээхийг л бодох ёстой болохоос биш хэн нэгэнд ЗГ эрх мэдэлээ хэтрүүлэн илүү олгох эрхгүй!
mongoteigiin demjine mongogui ni uh gesentei adil sonsogdoj b.na ardiin namiin avilgacid iim l khumuus ovcindoo shanalaad chimeegui uhelee khuleegeed hevtej baigaa yadarsan mongolchuud ed nart hamaagui khogiin kommunistuud
Хэн дуртайдаа татвар төлөгчийн мөнгийг цацаж тараах эрх байхгүйдээ. Сонгуульд эд нарыг зайлуулах хэрэгтэй
Хэн дуртайдаа татвар төлөгчийн мөнгийг цацаж тараах эрх байхгүйдээ. Сонгуульд эд нарыг зайлуулах хэрэгтэй
Bi say Sarnai mungu shiljuuleh gej baisan boliloo.. yagaad gevel bi ulsad tatvar tuldug uchiraas. Minii tatvariin bagahan ch mungu ta 2 iin tusiin tuld ochison baih gej naidie!
Bi say Sarnai mungu shiljuuleh gej baisan boliloo.. yagaad gevel bi ulsad tatvar tuldug uchiraas. Minii tatvariin bagahan ch mungu ta 2 iin tusiin tuld ochison baih gej naidie!
За тэр Барьцаад эхэллээ. Монголчууд онцгүй л бн даа. Урлагт дуртай хайртай хүмүүс туслаасай
Mongoliin buh l bayar naadmiin nairuulgad oroltsdog hun.bidend iim yum sursan hun hovor bgaa tiimees oligtoihon demjihgui dee.
Mongoliin buh l bayar naadmiin nairuulgad oroltsdog hun.bidend iim yum sursan hun hovor bgaa tiimees oligtoihon demjihgui dee.
Mongoliin urlagt hergeti hun uchraas.uls munguur demjeesei.iim hun beldehed naaf zah n avyas deer n ih mingu shaardagdana.ayganaasaa deeshee ungiij harshgui bgas haranhui ard tumend heregtei
Mongoliin urlagt hergeti hun uchraas.uls munguur demjeesei.iim hun beldehed naaf zah n avyas deer n ih mingu shaardagdana.ayganaasaa deeshee ungiij harshgui bgas haranhui ard tumend heregtei