Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.
Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцлаа. Түүнчлэн Норвегийн Сангийн яам нь Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгдчийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.
Норвег Улс нь 1969 онд Монгол Улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.
Сэтгэгдэл0
Энэ муу жонхуугийн компани бүх талх бооцогоо албаар үйлдвэрлэхгүй байгаа гэнэ шүү. Та нар хараарай талх чихэрийн нэг ч юм дэлгүүрт алга байна. Цаанаа хужаа санаатай лалар байна даа.
Novshiin naimaachin
Хөгшдийг хооронд нь талцуулж хагаралдуулж, улсын мөнгөөр өр дарж хулгайгаа далдлах гэсэн өмхий төвд тайрдас жанхуу ямар нүүрээрээ гадаад руу явж чадаж байна аа? Бас дээрээс нь болоогүй 4-р ангийн боловсролтой жанхуу 6-р ангийн боловсролтой Грета Тунбергийг Монголд урьж дэлхийн шившиг болж байна. Популист бөх, өмхий төвд тайрдасыг үтэр түргэн огцруулж улс эх орноо аварья!!!
Ene hed deh ailchlal n ve? Heden udaa ingej bшшn bшшnшшrшш irj sudalj bn aa?! Urdah erшnhiilшgch n heden jiliin шmme bas yag ingeed l bшшn hun daguulaad l irj bsan?!
норвегоос хөгшдэд баялаг буулгахна уу оюу толгой гашуун сухайтыг норвегоос авч ирээрэй
Цаадуул нь гайхаад сүйд болж байгаа байх даа. Монголчууд ч үнэхээр няхуур хүмүүс юмаа гээд. Өмнөх ерөнхийлөгч нь манай туршлагыг 8 жил судалсан одооных нь бас л судалсаар. Аргагүй л 7 хэмжиж 1 хайчилдаг хүмүүс юм гээд л бахдаж байж ч мэдэх юм.