Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны 02-р сарын 12-ны өдөр Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх асуудлаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” /“Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх тухай/ зарлиг гаргасан билээ.
Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байх уриалга гаргаж, ард түмэндээ хандан үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:
“Эрхэм монголчууд аа,
Ард иргэд ээ,
Ахмад настан буурлууд аа, Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая.
Шинэ оны эхэнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасныг Засгийн газрын хуралдаанаар дэмжиж, улмаар УИХ-аас Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ бол нэг талаар монголын төрөөс ахмад настанууддаа барьж буй Сар шинийн бэлэг юм.
Монголын төр нэг удаагийн үйлдлээр бус боломжит бүх аргыг ашиглан ахмадуудынхаа нийгмийн халамжийг нэмэгдүүлэхээр чармайн ажиллаж байна. Цаашдаа тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг хүртэл өсгөх боломжийг эрэлхийлнэ. Энэ нь улсын төсөвтэй шууд холбоотой учир нарийн тооцоо судалгаа, төсвийн тодотгол хийх зэрэг үйл ажиллагаа шаардлагатай юм.
Ахмадаа ачлах, настан буурлуудаа тэтгэх нь монголын өв уламжлал, ёс заншил бөгөөд үеийн үед төрийн эрхэм үүрэг байж ирсэн.
Сар шинийн баярын өмнөхөн дэлхий даяар эрчимтэй тархаж буй титэмт вирусийн халдвар, цар тархалтын нөхцөл байдлын улмаас 17 дугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор тусгайлан зарлиг гаргахаас аргагүйд хүрсэн.
Учир нь, энэ вирусийн халдварт өвчин нь вирус илэрсэн улс орнуудын ахмад настнуудад хүндээр тусах нь олонтаа тохиож байна. Уламжлалт Цагаан сарын баяраараа бид ахмад буурлуудаа эрүүл энх, амар амгалан байлгахад илүүтэй анхаарах ёстой билээ.
Монголчууд аа, Та бүхэндээ хандан настан буурлууддаа эрсдэлд учруулахгүйгээр орчин цагийн технологийн дэвшил зэргийг ашиглан амар мэндээ мэдэлцэн золголт хийхийг уриалж байна.
Биеэр уулзаж золгох нь ихээхэн эрсдэлийг дагуулах учир энэ өвчний тархалтыг буурах хүртэл тэвчин өнгөрөөх нь ахмад настнуудад маань тустай юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулгаас үзэхэд шинэ титэмт вирусийн тархалт нь мэргэжилтнүүдийн таамаглаж байгаагаас илүү ноцтой төлөвтэй байна.
Вирусийн өвчлөлийг гаргуулахгүй байх, урьдчилан сэргийлэх нь одоогоор мэдэгдэж байгаа хамгийн найдвартай арга тул Цагаан сарын баярыг настан буурлуудад хүндрэл, эрсдэл учруулах байдлаар тэмдэглэхгүй байхыг уриалж байна.
Бид өмнөд хөршийн алдааг давтаж болохгүй. Урд хөршид Цагаан сарыг ард иргэд нь өргөн тэмдэглэсэн нь алдаа болж, халдвар тархах, өвчнийг хяналтаас гаргахад хүргэсэн болохыг вирус судлаачид, эрдэмтэд анхааруулж байгааг үл тоож хэрхэвч болохгүй.
Бүх нийтийн эрүүл энхийн төлөө хүн бүр хичээж, хариуцлагатай, сахилга баттай байх цаг бидний өмнө ирлээ. Хүн бүр хувийн ариун цэврийг дээдлэн сахиж, эмч мэргэжилтнүүдийн зөвлөснөөр гараа тогтмол угааж, амны хаалтыг байнга зүүж, биеийн дархлаагаа дэмжээрэй. Вирусийн дэгдэлт, тархалт намжих хүртэл, өвчнийг хяналтад бүрэн оруулах цаг иртэл олныг хамарсан арга хэмжээ, үйл ажиллагаа явуулах, олон хүнтэй газраар хэсүүчлэхээс хүн бүр зайлсхийж, хэсэг хугацаанд тэвчих, хамтдаа эрсдэлийг даван туулах цаг тулж иржээ.
Засгийн газраас хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах, үнийн өсөлтийг хязгаарлах дэс дараалсан арга хэмжээнүүдийг авахаар шамдан ажиллаж байна.
Ард иргэд ээ,
Монголчууд аа,
Настан буурлууд аа
Нийтийг хамарсан өвчин зовлонг дэлгэрүүлэхгүй байх, хүн бүрийн эрүүл саруул амьдралыг тэтгэх, хамгаалах үүднээс уламжлалт Цагаан сарын баярыг зөвхөн энэ удаадаа тэмдэглэхгүй, тэвчин өнгөрөөхийг Та бүхнээс ахин дахин хүсэж, уриалъя аа.
Эрүүл явахад олон олон Цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Та бид эрсдэлт нөхцлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч, энх тунх сайн сайхан амьдрах болно. Итгэл найдвараа бүү алдаарай, анхаарал сэрэмжээ битгий сулруулаарай.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголчууд эрүүл саруул, энх тунх аж төрөх болтугай” гэжээ.
Сэтгэгдэл0
Zuitei
ЗӨВХӨН ГЭРТЭЭ ТЭМДЭГЛЭНЭ Ш ДЭЭ.
хятадад цагаан сар тэмдэглэснээс болж 12р сард өвчин гарсан гэжүү.
яг цагаан сарлах гэж тарж бутраад золголт хийж байхдаа тараасан байна?
ene haniad nastai hund iluu hund tusdag geed bn le shu .
Энэ одоо өөрийгөө яана гэж бодсон юм болоо. Чи хэлэхээр бүгд болчихдог гэж боддоо юу чи уриалахаас цааш юм үнэндээ байхгүй гэдгээ одоо харж байгаа биз дээ.
ерөнхийлөгчийн үгийг даганаа
ерөнхийлөгчийн үгийг даганаа
Энэ бүтэхгүй ээ
Why warum pochemu yagaad chi tegj bodov?
Why warum pochemu yagaad chi tegj bodov?
Why warum pochemu yagaad chi tegj bodov?
Энэ уда маш зөв өө Ерөнхий командлагчийн үгийг дагая аа
Ерөнхийлөгчийн шийдвэрт талархаж байна
Хоёр цэргийн командлагчтай болж
Хоёр цэргийн командлагчтай болж
ахмадаа ялгаварлан гадуурхсан эргүү ерөнхийлөгч. Зээл аваагүй байсан ахмадуудад бас адилхан рөнгөлөт үзүүлэх ёстой. Оройтсон хойно шийдвэр гаргачихаад битгий догос.
ert ingej hutsaj ehlehgui nohoi toohgui ym yriad
ерөнхийлөгчөө америкийн армид амьд үхдэлүүдтэй тэмцэх гэрээ байгуулж амьд үхдэлийн эсрэг сургуулилт хийдэг болж монгол улс энэ гэрээнд элсэх хэрэгтэй
ерөнхийлөгчөө америкийн армид амьд үхдэлүүдтэй тэмцэх гэрээ байгуулж амьд үхдэлийн эсрэг сургуулилт хийдэг болж монгол улс энэ гэрээнд элсэх хэрэгтэй
Цагаан сарыг тэмдэглэх тал дээр зөв. Тэтгэврийн доод хэмжээг 500 мянга болгоно гэж бас попорч улс орныг маань хорлох нь уу Өмнө нь спирт хууль бусаар оруулж, төмөр зам барих ажлыг саатуулж мөн ТЗ барих нэрээр хөрөнгө шамшигдуулж 2хамсаатнаа оргуулж; тэтгэвэрийн зээлийг тэглэнэ гэж хөгшчүүдийг ялгаварлаж мөн эдийн засгийн хөгжилд сөрөг шийдвэр гаргах зэргээр улс орноо хорлосон нь багадаад бүр мөсөн дампууруулахаар шийдэв үү .Хаанахын ямар санаатай хүнийг Ерийнхийлөгчөөр сонгочихоо вэ бид.
манайхан чинь ямар сонин сэтгэхүйтэй хүмүүс вэ? дэлхийгээрээ хөл хоиод сандраад байхад ,ямар нэг хэмжээгээр цагаан сар хийнэ гээд зүтгээд байх юм.Хэрэв дайн болж байвал золгоод ирэе гэхүү?золгохын ач тус,хохирол гэж юу байдаг юм бол.Хөдөө айлуудаар очиж золгоно гээд бэлдээд байгаа сурагтай,хөдөөгөөр нэг вирус тараах нь бололтой. Аль сум,баг.хэнийд өвчний асуудал гарна,нэн айлчилж очсон вэ гэдгийг эртнээс сэргийлэхгүэ бол,энэ ЭРХ нэь дэндсэн,хүмүүжилгүй,ухамсаргүй хүмүүс ч хэцүүл байна

Манайд коронавирусын тохиолдол гараагүй гээ биздээ? Тэгээд юундаа сүржигнээд аав ээжтэйгээ золгохыг хүртэл зогсоогоод байгаа юм бэ? эсвэл коронавирусын тохиолдол гарсныг нуугаад байгаа юм уу? орчин үеийн технологийг ашиглаж золгоно гэж яахыг хэлдэг юм бэ? ёстой орчин үеийн технологийн тухай огт ойлголтгүй хүний үг байна даа. хамгийн гол нь хориг тавьсан хугацаандаа банкны хүүг зогсоогооч, жижиг дунд бизнес эрхлэгчиддээ жидүүгийн зээлээс өгөөч. түрээсийн төлбөрийг зогсоогооч. аав ээжтэйгээ золгохоо та нараар заалгахгүй ээ.

Choibalsang vhehed neg tasaldsan tsagaan sar,Genkogiin ogtsorhod neg tasaldah ni dee!
TV9 гадаад мэдээний тоймоор Гантулга гуай Монголын засгийн газар өвчинийг нуун даралдуулж байна гэж өдөр бүр мэдээлээд байна. Олон нийтийн суваг шүү дээ. Өдөр бүр мэдээлээд хэн ч арга хэмжээ авахгүй байхыг бодвол үнэн байх гэж бодогдох юм. Хэнд итгэх вэ.
Зөв байна. Ганцхан энэ жил ч биш. Цаашдаа цагаан сарыг цомхон тэмдэглэж сурцгаая. Жил болгон бөөн зардал гаргаад ядаруу нэг хөгшчүүлээ зовоож байх юм. Монгодчууд бид энэ нэрэлхүү, цамаан зангаасаа салах болсон.