Монгол Улсын шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газар анхдугаар хуралдаанаа хийж, Гадаад харилцааны яамны дэд сайдаар Батсүмбэрийн Мөнхжинг томиллоо.
Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.
2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй.
2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн,
2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе,
2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга,
2015-2016 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга,
2016-2017 онд Монгол Ардын Намын Гадаад харилцааны албаны дарга,
2017 оны 10 дугаар сараас одоог хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд төрийн албанд нийт 13 жил ажиллажээ.
Түүнийг Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэх болон танхимын зарчмаар ажиллах чадвар, ажил хэрэгч чанарыг харгалзан энэхүү албанд томилсон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Amjilt husie har tamhinii naimaachdaa zailuulaarai
Хэдэн хуудас ном зохиол уншсан хүн юм бол доо?
Орчин цагийн хүүхдүүд ном уншдаггүй, мэдээллийг интернет, кино шийгээс л авч байна. Эсвэл бүр сонсдог ном гээд
Bayar hurgie. A good pick.
Gadaad hariltsaand reform hiie gj huchtei duugarsan hoer l "subiekt" bdg.Neg ni Gadaad Yaamnii Ahmadiin Horoo.Sor bolson diplomatuudtai. Nileed changa,hatuu duugarch bsn shoo. Ene meregjil tetgevert gardaggui, urvaj sharvaj boldoggui ontslogtoi. Love you all, guys. Nuguuh ni ene Zaluu. Bodol ni tsegtstei, handlaga ni zuv tiishee chiglesen hun umuu daa gj dugnesen. 1 jiliin daraa jinhene said ni bolooroi.Ogt tanihgui ch Huleej bgaa shoo.

Одоо магистр, докторын зэргийн сургалтыг дуургэж, мэдлэг, туршлага суусан хумуусийг хариуцлагатай албанд тавих хэрэгтэй бн!
Дэд сайд, зөвлөхүүд гэж төсвийн хувалзууд!
ene neg l bish ee