sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайдаар Г.Ганбаярыг томилсон байна.
Учир нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  дэд сайдаар ажиллаж байсан Ё.Отгонбаяр Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон билээ.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нь 
Нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, ХБНГУ-ын HUMBOLDT сургуулийн бэлтгэл курс, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургуулийг тус тус төгсчээ.
Тэрээр  "Шинэ долгион" FМ 107.5 радиод ерөнхий менежер , МҮТВ-ийн “Гэрэлтэй цонх” студид редактор, Замын цагдаагийн ОНХА, УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд мэргэжилтэн, ТВ-5 телевизийн ерөнхий менежер, “BSP” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байжээ. 2012 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй бөгөөд өмн 2015 оноос хойш МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргын ажлыг амжилттай гүйцэтгэж байсан юм. Улс төрийн хувьд М.Энхболд, Ц.Батбаяр, Д.Амарбаясгалан нартай нягт хамтран ажилладаг.
 
Э.Мягмар