Ардчилсан нам Үзэл баримтлалаа энэ сарын 7-нд Улсын Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Энэ талаар “Ардчилсан залуучуудын холбоо”-ны ерөнхийлөгч С.Эрдэнэболдтой ярилцлаа.
-Ардчилсан намын Үзэл баримтлалыг Монгол Улсын Дээд шүүх албан ёсоор бүртгэж баталгаажууллаа. Үзэл баримтлалаа батлахын тулд шинэчилсэн төслөө бүх гишүүдээрээ хэлэлцүүлж, нэлээн ажил өрнөх шиг боллоо?
-Ардчилсан нам Монголын улс төрд шинэчлэл, шинэ соёлыг авчрах ээлжит нэгэн алхмаа хийлээ. Бид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд намынхаа IX их хурлаар Үзэл баримтлалаа баталсан.
Нэг, хоёр хүн яриад нэг өдөр батлуулчихаж байгаа зүйл биш гэсэн үг. Маш олон хүний оролцоо, саналд тулгуурлаж хийсэн ажил. Тэгэхээр үүнээс хойш, түүнээс цааш Ардчилсан нам аливаа улс төрийн сонгуульд оролцохдоо бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд үйл ажиллагаа явуулахдаа зөвхөн Үзэл баримтлалаа баримтлах бөгөөд түүний хүрээнд гаргасан Үндсэн дүрмээ дагаж мөрдөнө.
-Баруун төвийн үзэл баримтлал гэдгийг тодруулбал?
-Баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын бодлого нэгдүгээрт хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн байх ёстой. Хоёрдугаарт, хувийн өмч, эдийн засгийн эрх чөлөөг хангасан байх ёстой. Гуравдугаарт, шударга ёсны эрх хангасан байх. Дөрөвдүгээрт улс төрийн эрх чөлөөг хангах ёстой. Үүний дараа үндэсний эрх чөлөө гэдэг ойлголт бий. Энэ таван зүйл дээр АН нэгдэж байгаа юм.
АН-ын Үзэл баримтлалыг маш сайн системчлэгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, товч тодорхой болжээ гэж Дээд шүүхийн шүүгч дүгнэсэн. Үзэл баримтлалаа батална гэдэг том ажил байсныг дурдах хэрэгтэй. Түүнчлэн Үзэл баримтлалаа яаж сахин хамгаалах вэ, яаж тууштай дагаж, мөрдөх вэ, энэ эрх чөлөө, үнэт зүйлсийг хэрхэн ажил хэрэг болгох вэ гэдэг маш том “гэрийн даалгавар”-тай болсон. “Гэрийн даалгавар”-аа шалгуулах хамгийн эхний сорилт бол 2020 оны бүх шатны сонгууль.
-Үзэл баримтлалын хүрээнд АН-ын бодлого мөрийн хөтөлбөр боловсруулагдана гэж ойлгож болох уу?
-Ардчилсан нам улс орны хэмжээнд бодлогоо тодорхойлохдоо хүссэн, хүсээгүй дээрх Үзэл баримтлалд нийцүүлж, хүрээ хязгаарт нь тохируулна. 2020 онд дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө Үзэл баримтлалдаа нийцүүлж боловсруулах юм. Энэ бодлого багаар бодоход 25-30 жил тогтвортой үйлчлэх ёстой. Өнөөдөр найман настай балчраас 80 настай буурал хүртэл монголчууд бүгдээрээ улстөржиж байна.
Утаа, үнийн өсөлт, эмх замбараагүй байдал гээд ард түмэн улстөржихөөс, бухимдахаас аргагүйд хүрчихсэн байна л даа. Өнөөгийн нийгэмд манлайллын хямрал, үзэл санааны хомсдол нүүрлэжээ. Энэ хямралаас гарахын тулд улстөрийн намууд төлөвших ёстой. Сүүлийн үед Ерөнхийлөгчийн эсвэл парламентын засаглал зөв, буруу гэдэг маргаан гарч байна. Үүнд Ардчилсан нам маш тодорхой хариулт өгсөн шүү дээ.
АН парламентын засаглалыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Гэтэл нэг зовлон байна л даа. АН парламентын засаглалыг дэмжинэ гэхээр УИХ-ын дарга М.Энхболдыг өмгөөлөөд байна гэдэг. Тэгвэл үгүй ээ. Бүгдээрээ хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Зүүний нам буюу МАН-ын үйл ажиллагааг харахад маш их популизм байна. Цөөн хүний хүрээнд шийдвэрүүд нь гардаг. Намын бага хурлаа хаалттай зохион байгуулж байна.
Ганцхан жилийн өмнө магтан дуулж байсан хүнээ өнөөдөр барьж идэх шахах жишээний. Тухайлбал, эрх баригчид өнөөдөр шударга бусын хонгил нураах тухай ярьж байна. Хэрэв өнөөгийн энэ байдал үргэлжилсээр хонгилын “түлхүүр”-ийг өөр хэн нэгэн авчихвал чонын амнаас гараад барын аманд орох эрсдэл хүлээж байна. Уг нь хонгилыг нураахын тулд хувь хүнээс хамааралтай биш хуулиар зохицуулагддаг төрийн ямар систем, ямар гаргалгаа байгааг эрэлхийлэх ёстой. Гэвч өнөөгийн эрх баригчид хонгилыг нураах биш хэн хонгилын эзэн болох вэ гэдэг уралдаанд оролцож байна.
Хэрэв үнэхээр шударга байсан юм бол МАН өнөөдөр 60 тэрбум ярьж байгаа бол давхар концесс, ЖДҮ-гээ ч ярих ёстой. Гагцхүү энэ бүхнийг хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зүйн хэрэг. Гэтэл өнөөдөр манай хулгайч, танай хулгайчийн талаар л ярьж байна.
-Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэх шаардлагатай талаар олон хүн ярьж байгаа. Намууц цаашилбал парламентыг тогтвортой байлгах гарц нь юу вэ?
-Монгол Улсад парламентат ёсыг төлөвшүүлэхийн тулд намууд нь эхлээд төлөвших ёстой. Намуудаа сайжруулахын тулд Улстөрийн намуудын тухай хуулиа шинэчлэх шаардлагатай. Ялангуяа улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуультай болох хэрэгтэй. АН-ын хувьд олон улсын жишигт нийцсэн зарчмуудыг Үндсэн дүрэм болоод Үзэл баримтлалдаа оруулчихлаа.
Цаасан дээр бууна гэдэг зөвхөн эхлэл. Шинэчлэлийг эхлүүлж байгаа хэрэг. АН ҮБХ-ны 410 гишүүнээ 16 бодлогын зөвлөлд хуваасан. Өөрөөр хэлбэл, сүүдрийн Засгийн газар гэсэн үг. Улстөрийн намууд сонгуульд ялмагцаа фракцын төлөөлөлдөө эрх мэдэл, албан тушаал өгдөг. Хариуд нь албан тушаалаас хүртэгсэд нь явцуу эрх ашигтаа л үйлчилдэг. Ямар нэгэн үзэл баримтлал, бодлогогүй мэргэжлийн бус хүмүүсээ тогтоон барихын тулд тендер, концесс, ЖДҮХС-гийн зээл гэх зэрэг бусдаас боломжийг хулгайлах замаар явж иржээ.
Харин АН-ын 16 бодлогын зөвлөл салбар тус бүрээрээ бодлогын судалгаа хийгээд, хуралдаад, эрдэмтэн, судлаачидтайгаа хамтраад ажиллаж байна. Өнөөдрийн АН-д фракц чухал биш болсон.
-АН шинэчлэлийн бодлогоо үргэлжлүүлж байна. Энэ шинэчлэлийг “дүр эсгэсэн” байдал гэж харах нэгэн ч байна. Ер нь улс төрийн намын шинэчлэлийн гол тулгуур нь юу юм бэ?
-АН-ын шинэчлэл явагдаж байна, үргэлжилж байна. Мэдээж дунд нь янз бүрийн саад, бэрхшээл тулгарах нь гарцаагүй. Гэхдээ ямар ч зүйл тохиолдсон бай Үзэл баримтлал, Үндсэн дүрэм, зарчмаа баримтлаад ажиллах юм бол шинэ соёлыг бий болгосон улс төрийн хүчин болж чадна гэдэгт итгэлтэй байна. Нэн тэргүүнд улс төрийн намын Үзэл баримтлал, Үндсэн дүрэм шинэчлэгдэх ёстой. Үүний зэрэгцээ хүний нөөцийн бодлого зөв, санхүү нь ил тод байх ёстой. Үүн дээр нэмэх нь гишүүдийн оролцоо. Энэ таван зүйлийг намын шинэчлэлийн тулгуур гэж хэлж болно.
Үзэл баримтлал хоёр жилийн хугацаанд гурван ажлын хэсгээр дамжин өнөөдөр албан ёсоор Улсын Дээд шүүхэд бүртгэгдлээ. Үүнээс гадна Үндсэн дүрмээ бүх гишүүдээрээ хэлэлцүүлээд намынхаа их хурлаар нэмэлт өөрчлөлтийг нь баталсан. Өнөөдөр АН-ын ҮБХ-ны 410 гишүүний 60 гаруй хувь нь цоо шинэ хүмүүс байна. ҮБХ-ны гишүүдээ анхан шатнаасаа сонгож байгаа. Намын санхүүжилт ил тод болсон.
Жилд хэдэн төгрөгийн орлоготой, түүнийгээ хэрхэн захиран зарцуулдаг нь маш ойлгомжтой байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчээсээ эхлээд намын дарга, үүрийн гишүүдээ анхан шатнаасаа сонгосон. Энэ бүхэн шинэчлэлийн нэгээхэн хэсэг. Энэ нь хэнд хэрэгтэй вэ гэхээр Монголд хэрэгтэй.
-АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ?
-1990-ээд онд хүмүүс итгэл үнэмшлээрээ АН-ыг дэмжсэн байдаг. Харин дунд үед нь албан тушаал, ашиг сонирхлын үүднээс АН-ыг дэмжиж байсныг үгүйсгэхгүй. Тэгвэл өнөөдөр Үзэл баримтлалыг тээгч, хамгаалагч нь байж, энэ дагуу шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд итгэл үнэмшилтэй ажиллах хэн бүхэнд АН нээлттэй. Нөгөөтэйгүүр бид нэг зүйлийг сайтар бодох хэрэгтэй.
Хэт намчирхал гэдэг зүйл чинь өөрөө аюултай зүйл байхгүй юу. Би дотроо А гэж бодож байсан ч таны Б гэж дэвшүүлсэн саналыг хүлээн зөвшөөрөх учиртай. АН-ын Үзэл баримтлалын мөн чанар нь хувь хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрөх, хамгаалах шүү дээ. Харамсалтай нь, өнөөдөр нам гэдэг зүйлийг хэтэрхий хайрцаглачихаж. Улмаар энэ нам, тэр нам гэдэг үзэл газар авч, ажлаас нь халах, эрхэнд нь халдах үйлдлүүд хэрээс хэтэрсэн.
Тиймээс АН-ын шинэ үеийн гишүүд ямар байх ёстой юм бэ гэхээр бусдын эрхийг хүндэлдэг, байр суурийг нь сонсдог, баримтад тулгуурласан зөв хандлагыг өөрсдөөсөө үлгэрлэх хэрэгтэй. Бид олон ургалч үзлийг дэмждэг учраас миний зөв бусдын буруу гэдэг хандлагаар явж болохгүй. Танай, манай гэдэг сэтгэлзүйгээс биш Монгол гэдэг ойлголтоор аливаад хандах цаг нь болсон.
-Үзэл баримтлалаа батлаад, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүл-чихлээ. Тууштай баримталж, сахин хамгаалж чадахгүй байх вий гэх болгоомжлол байна уу?
-Би энэ тал дээр харин ч өөдрөг үзэлтэй байгаа. АН-ын IX их хурал арванхоёрдугаар сарын 5-нд болсон. Хуралд оролцогчид 100 хувийн саналаар Үзэл баримтлалаа баталсан. Гэхдээ энэ нь зөвхөн гар өргөөд баталчихсан юм биш. Бүгд итгэл үнэмшилтэйгээр Үзэл баримтлалаа баталж байгаа нь цоо шинэ хандлага биш гэж үү. Санаж байна уу. Тамхины хууль хэрэгжихэд хүмүүс юу гэж байлаа. Энэ хэдэн сарын настай хууль бол гэж доог тохуу хийж байсан. Гэтэл өнөөдөр ч хэрэгжиж байна.
Э.Бат-Үүл даргын үед дугаарын хязгаарлалт зэрэг олон шинэлэг зүйлс хэрэгжсэн. Аль хэдийн бид нэгдүгээр эгнээгээр зорчдоггүй байсан юм шиг, дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцдог байсан юм шиг амьдралдаа хэрэгжүүлээд явж байна. Энэ бол монголчууд шинэ соёлыг хэрхэн хурдан түгээн дэлгэрүүлдгийн жишээ. Үзэл баримтлал бол АН-ын философи юм.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл0
Ei kuurkii. Nialhasiin uvchin ch bish shar nogoon chiatsga. Onoj muruud.odoo chi muuruud l bna.
Мананг устгаад ангал руу унана ангалаас гарах боломжгуй орос хятадыг дуудаж байж гарна шуу дээ ухэр монголчуудаа
ДҮҮ ЖААХАН АНДУУ БОДООД БНАА. ТАНАЙ АРДЧИЛСАН НАМ ГЭЖ БХГҮЙ БОЛСООН. ТА ХНДЭН САЫХАН ХЭДЭН ЗАЛУУСЫГ ОДОО ӨМНӨӨ ГАРГАЖ ЗОЛИОС БОЛГОНО. ТА НАР АРДЫН НАМ Ч АДИЛ ЛУЙВАРЧДААСАА САЛСАН ЦАГТ НАМ ТӨРХДӨӨ ОРНО. НААНА НЬ ЮУ Ч ЯРИАД ХЭРЭГГҮЙ. СИСТЕМ ХЭВЭНР БГАА ЦАГТ ЧИ ДАРААГИЙН элвэгдорж Л БОЛНО
чи андуураад АН байсан байхгүй ч ардчилал байсаар байх болно Харин МАН хууль ёсоор аль хэдийн татан буугдсан Бүлэглэлүүд тохиролцсон учраас МАН оршин тогтнодог юм МАН ын 60 тэрбум ЖДҮ бүлэглэлүүдийн зодоонд битгий ард түмний нэр бариад бай Шинэ хуучин МАНАН бүлэглэлүүдийн хэрүүлд Монголын ард түмэн үрэгдэх ёсгүй
энэ бас нэг мал байнаа бөгс долоосон юмнуудыг яаая даа байз
АН-н ирээдүй бүрхэг харагдаж байна
Нам хэрэгтэй юм бол МАН,АН л хэрэггүй . Ах нарынхаа яаж хагартлаа баяжсаныг мэддэг энэ залууд баяжихын бөөн хүслэн нуугдаад бна. Бас ч үгүй залуу хүн гэхэд баян л болсон хүн шүү дээ. Шуналаа гэж.
ЭНЭ БАНДИ ИРЭЭДҮЙН Ц.ЭЛБЭГИЙН ХОЙТ ДҮР ЮМ ШИГ ДОНГОСЧ БАЙНА...
ХҮЗҮҮГҮЙН ТЭЖЭЭВЭРҮҮД ДУУГАА АЯДААРАЙ!!! ӨӨРСДИЙНХЭЭ БОСГОСОН ХОНГИЛД ӨЛБӨРЧ ҮХЭХ ВИЙ!
Энэ залуу Элбэгдоржийн ажлын албанд ажиллаж байсан МАНАН-ийн залуу халаа, сонгодог цүнх баригч мөн байна даа.
мэлхий С.ЭРДЭНЭЭР толгойлуулчаад юу ч гуцаад хэрэггуй юу ч гэж орилоод нэмэргуй
мэлхий С.ЭРДЭНЭЭР толгойлуулчаад юу ч гуцаад хэрэггуй юу ч гэж орилоод нэмэргуй
Gal tereg xudulsun amjixgvi tarxi ygaagchid
Шар Сүхээгийн хүү Харвардын нэрээр америкийн ТТГ ын тусгай курс төгссөн Ц Элбэгдоржийн шавь өөр юуч биш ээ
Доор гутаан доромжилж байгаа хүмүүс ярьсан зүйлийнх нь агуулга ач холбогдлыг ч ойлгохгүй оюуны хоосрол, хорсол өширхөл, намчирхсан ядмаг сэтгэлгээнээсээ салах болтугай бурхан өршөөг гэе дээ. АН болоод шинэ гарч ирж байгаа залуус Монголын улс төрд шинэ соёл, шинэ түүхийг авчирч байгаад бахархаж байна. Өнөөдрийг хүртэл дүрэмгүй, үзэл баримтлал,зарчимгүй явсны үр дүн бол одоогийн завхрал. Үүнийг засах эхлэлийг тавьж байгаа залуу үед амжилт хүсээд дөрөөн дээр нь сүү дусаагаад ерөөл хэлэх ёстой бус уу?! Шинэ үед итгэл өгч, амжилт хүсэх хэрэгтэй.
Gutsaa chi
Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ТУСЛАХ ЗӨВЛӨХ БАЙСАН ЗАЛУУ Ш ДЭЭ. ЗОЗО Л ГЭЕ ДЭЭ
Zuv zuil yarijee.
Гутаан доромжилж байгаа нөхдүүд жоохон юмыг тунгааж бодож бичнэ үү! Бид юу юугүй хүн доромжилж гутаах дон туссан мэт болжээ... Бид хүссэн ч эс хүссэн ч С.Эрдэнэболд шиг лидер залуучуудад эх орныхоо ирээдүйг даатгаж өгөөд дэмжээд явах хэрэгтэй...
ХҮЗҮҮГҮЙН ТЭЖЭЭВЭРҮҮД ДУУГАА АЯДААРАЙ!!! ӨӨРСДИЙНХЭЭ БОСГОСОН ХОНГИЛД ӨЛБӨРЧ ҮХЭХ ВИЙ!
Гутаан доромжилж байгаа нөхдүүд жоохон юмыг тунгааж бодож бичнэ үү! Бид юу юугүй хүн доромжилж гутаах дон туссан мэт болжээ... Бид хүссэн ч эс хүссэн ч С.Эрдэнэболд шиг лидер залуучуудад эх орныхоо ирээдүйг даатгаж өгөөд дэмжээд явах хэрэгтэй...
За бас болж л байна. Гарцаа яриад жхэлж байна гэдэг чухал
Нам хэрэгтэй байж болно Харин АН хэрэггүй гэдгээ 28 жил яруу тод харууллаа Хөгжлийн бүх гацаа саад луйвар болохгүй бүтэхгүй бүхэн энэ намтай холбоотой Зориг бурхан болоод энэ нам дууссан Одоо газрын хөроснөөс арчиж хаявал шинэ ногоо ургана. Энэ залуу бол шарилж дунд нуугдсан хогийн ургамал байна
Ner nuuree nuuh huniig haraah doromjloh bol amarhan eniig zasaj zalruulah zaluu ue ruugee nulimah bol buruu
Зөв хэлж байна.ё.ЁСТОЙЛ ЧОНЫН АМНААС ГАРААД БАРЫН АМАНД ОРОХ БОЛЖ БАЙНА. Үүний оронд Баттулга ,Хүрэлсүх хоёроо авч хаямаар юм.
AN iin shine ueiin zaluus oyunlag zuv zauus bnlee. Ireeduid ni amjilt Mongol ulsaa hugjuuleed uguurei. Ene idee beeree tultal ni shahaad . Jinhene ardchilaliig tugrrn delgeruuleerei. Mundag zauu shuu Erdenebold oyunlag medlegtei zaluu
Энэ залуу яасийн хүмүүс ямар их мэдээлэлтэй юм бэ. Өгсөн ярилцлагыг нь уншлаа. Зөв л зүйл ярьсан байна. Шинэ залуу үе гарч ирэх цаг нь болсон гэж бодож байна. Сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс нөгөө л хөлсний бичээд юмуу нэг үгссэн юм шиг юм бичээд
ХҮЗҮҮГҮЙН ТЭЖЭЭВЭРҮҮД ДУУГАА АЯДААРАЙ!!! ӨӨРСДИЙНХЭЭ БОСГОСОН ХОНГИЛД ӨЛБӨРЧ ҮХЭХ ВИЙ!
Чи ард түмнийг бүү бас МАНАН-ийн муу угаадасны золбин нохой минь. Та нар тамруугаа очих цаг ирсэн. Чиний өмнөөс май САЛААВЧ
эхлээд хүн болчих. чамд ямар ч хүн чанар байхгүй биз дээ.
Энэ залуу чинь харин оноод хэлчихэв үү дээ.
elbegdorjiin tejeever gulug shdee
Manangiin holsnii alchuur bainadaa chi
Odoogiin nuhtsul baidaliig oilgoh chadvargyi MANANgiin spokesman bolj bui zaluu huurhii dee
Нэг өглөө босоод бүх юм өөрчлөгдөхгүй, мэдээж саад бэрхшээлийг туулж, тасралтгүй урагшилсаар зөв замдаа орж байж Монгол улс зөв бодлогоор хөгжинө. Гутаан доромжлогчид эхлээд өөрийн байр сууриа үндэслэлтэй илэрхийлж сурчихаад дараа нь шүүмж бич!
Нэг өглөө босоод бүх юм өөрчлөгдөхгүй, мэдээж саад бэрхшээлийг туулж, тасралтгүй урагшилсаар зөв замдаа орж байж Монгол улс зөв бодлогоор хөгжинө. Гутаан доромжлогчид эхлээд өөрийн байр сууриа үндэслэлтэй илэрхийлж сурчихаад дараа нь шүүмж бич!
АН-ын хоёрдугаар ээлжнийхэн эх орны баялагийг үнэгүйдүүлж,хувьчлан авах, гаднынхантай хуваах хоолны тасалбарын дүрэм байна
ан баруун төвийн үзэл бодолтой бол хүн амийн 10хувийн эрх ашгийг хймгаалах юм бна тээ ялангуяа олигархиудийн тэгэхээр ард түмэн буюу ихэнхи нь одоо ямар намийг дэмжих вэ зүүний үзэлтэй намуудийг л дэмжинэ шүү
Энэ жагсаал бол ЖДҮчид болон Дорлигжавыг л аврах гээд байгаа мэрийлт юм. Ингэж ялгүй гарч баатар болохын тул хахуул авч баяжих гэсэн күр л харагдаад байх юм. Хүк-н ард Нямдорж амь нас, шударга ёс гэх мэт танил үгс л байна. Ми зайлвал Нямдоржийн хүн л АТГ-т очиж найзыг нь аврах мөрөөдөлтэй байна.
Элбэгдорж тэр жил америкт баахан хүүхдүүд явуулсан тэдний нэг. АНын АЗХ, МАНын НАМЗХ хоёр адилдаа адил. Намын луйварчдын бошгыг халагчид. Неокоммунистууд
ЦҮНХ БАРИГЧ, БӨГС ДОЛООГЧ БАЦААНУУДЫН СОНГОДОГ ЖИШЭЭ. ХАРВАРДЫН КУРС ТӨГССӨНӨӨ ЭНД ТЭНД БАЙНГА ДОНГОСЧ ЯВНА. ЭЛБЭГЭЭГИЙН АРАЙ ЗАЛУУ ХУВИЛБАР ЮМ УУ ДАА.
Та нар хайшаа юм даалгавар авсан юм шиг
Ийм мангар бацаанууд улс тѳр ярьхаар бѳѳлжис хүрээд байхын Зүгээр эрдэм ном сураад гадуур дотуур тэнээд явах нас шүү дээ
Vhsen hvnii hoshnogo an namiin togloltl bn shvv deee
ХЭНИЙ КАРМААНД ЯВДАГ ВЭ ХЭНИЙ АХ ДҮҮ ҮР ХҮҮХДЭ ТӨРӨЛ САДАН БЭ ӨӨРӨӨ
ДЭЛХИЙН 2 ТОМ ГҮРЭН МОНГОЛ ДЭЭР САНААГАА НЭГТГЭСЭН. АМЕРИКИЙН БОДЛОГО ХЯТАДЫН ЭСРЭГ БОЛСОН. ОДОО МАШИНДАА СУУГААД ХЯТАД УРУУГАА ЯВЦГАА ДАА ЭНД ХИЙХ АЖИЛ ЧИНЬ ДУУССАН
daraagiin daranguilagchbolohiig bituuhen husej baigaa bolovsrogdoj baigaa manangiin zuzaguu hahah
Ene hen ch yum, hen ch enii ugiig sonshiin, munguur niitluuldeg biz. sonin.mn bolio
C.Erdene- Bold, C.Erdene-n ireedui baih ni
NEG HUNII ZASAG HUN BOLGONIIG OORIINHOOROO BOLGOHIIG TULGADAG
Ardchilsan namd oronguutaa Erdeneegiin bugsnii alchuur bolchih ymdaa teneg batsaan!!!!!!!
Hongil baigaa gedgiig zuvshuurch baina. Bas neg zalihai hun hatch ireh n.
Elbegeee pizdaagiiiin sheees shd!! Enee batsaan! Aav n bolohoor elbegeed hoshnogsuuulsan pizdaa
Тэгвэл тэр хонгилын чинь ЭЗЭН ард түмэн байх ёстой гэж тэмцээд байна, яг одоо бол "Чонын амнаас гарч, хонины аманд очих" эрсдэл байна гээд л зөв харчих нусгай бацаанаа !!!