sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын даамын холбоо (MDF)-ны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 44, эмэгтэйчүүдийн 31 дэх удаагийн тэмцээн өнөөдөр эхэллээ.
Урт цагааны баруун талд байрлах "Их 8 шарга" төвийн 301 тоот байранд болж буй энэ удаагийн тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 12 даамчин тойргийн журмаар өрсөлдөж аваргаа тодруулна. Даамын 2019 оны УАШТ дөрөвдүгээр сарын 30-нд өндөрлөнө.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг