sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайландын Бангкок хотноо болж буй Ази тивийн 2019 аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-д Эрдэнэбатын Цэндбаатар Ази тивийн аваргаар тодорч алтан медалийн эзэн болов.
 
 
Тэрбээр пүрэв гарагт мөнгөн медалийн төлөөх тулаанд Узбекстаны боксчин Ш.Рахимовыг 5:0 харьцаагаар ялснаар алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан юм.
 
 
Ази тивийн АШТ-ий алтан медалийн төлөөх тулаанууд өнөөдөр 14 цагаас эхлэсэн бөгөөд Азийн наадмын аварга Э.Цэндбаатар, Казахстаны тамирчин З.Сапиуллинтай тулалдаж, илт давуугаар ялалт байгуулж, Монголын боксчдоос төрсөн 15 дахь Ази тивийн аварга боллоо.
 
Д.Өлзийсайхан
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг