ТОКИО. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавдугаар сарын 25-28-нд Японд айлчлах үеэрээ мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын барилдааныг үзэж, түрүү бөхөд тусгай цом гардуулна. Энэ тухай Японы Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгджээ.
Хоёр орны найрамдлыг бэлгэдсэн цомыг АНУ-ын Засгийн газрын захиалгаар бүтээсэн байна. “Бид сүмогийн тэмцээнийг хамт үзнэ. Ноён Трамп ялагчид ерөнхийлөгчийн цомыг гардуулна” гэж Абэ хэлжээ. Хоёр орны удирдагчид Токиогийн Рёгоку Кокугикан ордонд болох сүүлчийн өдрийн барилдааныг үзэж сонирхох ажээ.
Харамсалтай нь Абэ, Трамп нар хоёр ёкозуногийн барилдааныг үзэж чадахгүй байна. Учир нь Японы сүмо бөхийн их аварга болох Монголын бөх Хакүхо гэмтэл авсны улмаас шинэ эриний анхны башёг өнжихөөр болжээ. Тавдугаар сарын барилдаанд одоогийн байдлаар Монголын бөх ёкозуно Какурюү, Гүржийн бөх Точиношин нар тус бүр найман даваа, нэг унаатай эн тэнцүүхэн өрсөлдөж байгаа аж.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Мундаг. Амжилт хүсье
Манай хvзvvгvй хvн шиг туг тойрч солиорч мэдэх л гар юм байдаг!!!
Хүзүүгүйд ах нь үнэн худалч олныг хошигруулагч улсын жери цол өгсөнш дээ. Жил болгон чимэг нэмж өгнө. Энэ жил женког голруулагч гэдэг ч юмуу нэг чимэг нэмж өгнө.
Japan USA n nairamdliin tsomiig Gurj eswel Mongol buh awah n de
Какурюу Трампын цом авахын ерөөл дэвшүүлье.
Kakarydaa amjilt hysye!Trampiin chom abna daa!!!demjij yzeerei!!!!
Америкчууд ирэх сонгуулиар трампыг сонгох нь зөв.